Аварга үйлчин

     Орчлон хорвоогийн он жилийг оёдлын мөрөөр хэмжиж, даавуу торгоны энгээр таньж хөгжиж яваа үйлчин бүсгүй бол Ванчиндоржийн Болормаа юм. Авьяас төрмөл байх нь элбэг ч заримдаа нөр их хөдөлмөрийн үрээр бий болсон байдаг. 

     Завхан аймгийн Шилүүстэй сумын гаралтай, Хөвсгөлийн тайгад төрж өссөн хөдөөний жаахан шар охин хот газрын хөөрхөн бүсгүй болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Хялганатын техникумын хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн техникч гэсэн Монголд анх удаа элсэлт авч байсан ангийг сонгон суралцжээ. “Хот...” гэсэн ганцхан үг л гэнэхэн охины сэтгэлийг соронзон мэт татсан гэдэг. Харамсалтай нь хар таамгаар онилсон мэргэжил сонголт нь байндаа байсангүй. Орчин үеийн шинэ мэргэжлийн багш олдоогүй шалтгаанаар анги нь хуваагдаж ойн техникчээр төгсчээ. Таван хүүгийн араас мэндэлсэн танхи охиноо аав, ээж нь дэргэдээсээ холдуулах дургүй. Тэр нэгэн зуны өдөр ээж нь Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехэд ажилладаг ахад нь төрсөн өдрийн бэлэг В.Болормаагаар хүргүүлснээр хөвөрсөн их оёдлын захаас атгах боломж тохиосон. Ажлаар түр гадагш гарсан ахыгаа хүлээн үүдэнд зогсох охиныг тэр үеийн Оёдлын цехийн дарга Рагчаа том дуугаар “Гадны хүн юу хийж яваа юм?” гэж. Жижүүр түүний өмнөөс “Манай Ганбатын дүү ахтайгаа уулзахаар ирсэн гэнээ” гэхэд дарга “Чи ямар ажил хийдэг хүүхэд вэ?” хэмээн сониучирахахад В.Болормаа “Ажилгүй ээ...” гэж сулхан дуугарсан гэдэг. Цехийн малчин нь ажлаас гарах болоод хэдэн малаа хэнд даатгах вэ? гэсэн асуулт асуудлыг шийдэх гарц хайсан эгзэгтэй үе таарсан ч юм уу, 20-иодхон настай охиноос “Малчин болж чадах уу?” гэж асуужээ. Цалинтай ажил эрхлэхийн түүс болж явсан хүн уухайн тас зөвшөөрч. Ингэж л тэрээр Оёдлын цехтэйгээ хувь заяа холбосон түүхтэй. Хот газрын ганган хүүхэн болох хүсэлтэй охиноо “ГОК-ийн Оёдлын цехийн малчин боллоо” гээд ирэхэд нь аав, ээж нь мэл гайхаж, цэл хөхөрсөн нь мэдээж. Төвд ажилтай аав нь цааргалж, гавьяаны амралтдаа дөнгөж гарсан ээж нь “энэ мал маллана гэж юу байхав, би л дэм болохоос...” хэмээн дураар охиноо арга буюу дагасан гэдэг. Ус өргөх станцын ойролцоо таван ханатай гэр бариулж сүрхий малчин болохоор эрс шийдсэн ч санаснаар болоогүй. Сар гарны дараа дарга нь ирээд “Чи хараад байхад мал маллаж дөнгөхгүй нөхөр шиг байна. Төв орж оёдолчин бол...” гэсэн үе Хөдөлмөрийн аварга үйлчин болох замын эхэн байсан юм. Эхний жил Эрдэнэт үйлдвэрийн харьяа цэцэрлэгүүдийн ор хөнжлийн даавууны шулуун оёдол гишгэдэг байв. Арван жилийн сурагч байхын аливааг хурдан сурдаг, чөлөөтэй сэтгэдэг хүүхэд байсан болохоор оёдолд түүртсэнгүй. Сүүлдээ бүр төлөвлөгөөт даалгавраа 200 хувиар биелүүлж, магтаал сайшаал хүртэх боллоо. Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех уурхайчдын жилийн дөрвөн улирлын хөдөлмөр хамгааллын хувцас, баяжмалын уут үйлдвэрлэхээс гадна хүрэм, хослол, даашинз, бошинз гээд төрөл бүрийн хувцас, хэрэглэл захиалгаар хийнэ. В.Болормаагийн нэр заасан тусгай захиалгууд ч хөврөх болов. Оёдолчин хүнд байх ёстой нягт нямбай чанар, үйлэндээ сэтгэлээ шингээх зүтгэл түүнд бүрэн цогцолсон. Тэрээр Эрдэнэт үйлдвэрт 27 жил тасралтгүй үйл урлахдаа хичнээн хүнийг мөр бүтэн, өнгөтэй өөдтэй явуулж, сэтгэл хангалуун сайн ажиллахад нөлөөлсөн гэхэв. 

     Урлахын эрдэмд ид суралцаж явахдаа нутгийн сайхан залуутай учирч, өрх тусгаарлан хоёр сайхан хүүгийн ижий, аав бололцжээ. Залуу байхдаа хоёр хүүгээ өөрийнхөө урласан хувцсаар гоёод дагуулаад явахдаа их дуртай байсан гэнэ. Харин одоо том болсон залуусаа өмдний шуумаг оёод өгөөч гэхэд нь хойш тавиад халгах маягтай болсноо нуугаагүй. Өдөржин оёдлын машины ард суугаагаараа, цагтай уралдан үйл урлах марафонд хүчээ шавхаад гэртээ ирж байгаа хойно, арга ч үгүй биз. Нэгэн насны амьдралаа утас, зүү нийлүүлж, оёдлын машины чимээнд элээнэ гэдэг амаргүй шалгуур. Хэчнээн мундаг загвар зохион бүтээгч байгаад муу оёдолчидтой бол шилдэг бүтээл төрөхгүй, үйлдвэрлэл өргөжин тэлэхгүй. Өнөөдөр Оёдлын цех бүтээмж өндөр, салбартаа нэр хүндтэй, тун амжилттай ажиллаж байна.      

     Үйлдвэрийн газрын оёдолчин онцлогтой. Ажлын нарийн зохион байгуулалт, дэг, журам, төлөвлөгөө норм, цагт баригдан хөдөлмөрлөдөг. Аливаа захиалга, даалгавар гүйцэтгэх цагтайгаа орж ирнэ. Нэг хос бээлийг 36 минутад гаргана гэх жишээтэй. В.Болормаа ажлаа төлөвлөж, цагтай уралдаж, бас чанартай урлаж дэндүү сурсан. Тэрээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 130-200 хувиар тогтмол давуулан биелүүлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл 27 жилийн хугацаанд 50 жилийн ажил хийжээ. Тиймдээ ч тэрээр цехийнхээ гурван удаагийн Хөдөлмөрийн аварга, Чанарын аварга, Дэлхийн жишиг, Монголын бахархал Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар тодорсон. Гарын гурван шавьдаа ажлаа хурдтай, чанартай, хамгийн гол нь сэтгэлтэй хийхээс гадна бусадтай эвтэй, хүлээцтэй, хүндэтгэлтэй харцаж байгаарай хэмээн захина.    

     В.Болормаа хүүхэд байхын шүлэг найрагт дуртай, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг эвлэгхэн хөтөлчихдөг, хүнд тусархуу байжээ. Хамт олон нь түүний эерэг хандлага, найрсаг харилцаа, өр зөөлөн сэтгэлд татагддаг. Аварга үйлчин маань 2001 онд яруу найргийн “Бороотой үдшийн шивнээ”, 2013 онд “Бүсгүйн шивнээ” ном хэвлүүлж, уншигчдын хүртээл болгожээ. Бүсгүй хүн уран байхаас гадна уянгатай амьдрах нь содон өнгө юм. Авьяас, ур чадвар, олон жилийн нөр их хөдөлмөрийг үнэлж ирсэн түүний алдар Аварга үйлчин.

М.ОДГЭРЭЛ
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %