СТАНЦЫН “ИТГЭЛ НАЙДВАР”

     Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргын оюу чулуун орц бүхий тэмдгийн эзэн болно гэдэг хүн бүр хүсээд авчхаж чадахгүй эрхэм шагнал. Уурхайчид Засгийн газрын шагналаас илүүд үзэх энэ алдрыг хамт олны санал асуулгаар, хэдэн шүүлтүүр дамжсаны эцэст хүртдэгт үнэ цэнэ нь оршдог. Зарим нь нэгэн насны хүсэл зорилго нь биелсэн мэт аньсага чийгтүүлэн баярлаж энгэрээ тосдог. Дулааны цахилгаан станцын эдийн засагч Ё.Хишигт өнөөх л янзаараа, нүдээрээ инээмсэглэн, цэмцгэр алхсаар тайзнаа гарахад харин тэнд цугласан олон уухайлан алга нижигнүүлж хүлээн зөвшөөрч буйгаа үггүй илэрхийлсэн. Шагнал гардуулах ёслолын үеэр уншигдсан нэмэлт тайлбар, тодорхойлолт илүүц мэт.

      1962 оны өвөл. Төв аймгийн Алтанбулаг сумын сургуулийн хичээлийн эрхлэгчийн гэр бүлд долоо дахь хүүхэд нь мэндэлжээ. Охин олонтой айлд дахин бүсгүй үр заяасан нь сэтгэлийн их өрд унагасан. Хичээлийн эрхлэгч залуугийнхтай олон жил айлсан нөхөрлөсөн хос, өргөмөл ганц хүүдээ ханьсуулах дүү гуйж, эхнэрийг нь өдөржин тойглодог байв. Эрхлэгч залуу хүүхдийн хүслэн, басхүү хясланг ханатлаа амталж яваа найз нараа өрөвдөхийн эрхэнд “Охин төрвөл аваарай, хүү байвал өгөхгүй шүү” гээд ам алдчихсан гэдэг. Ингэж л Ё.Хишигт аав, ээждээ эрхмийн дээд энхэр үр нь болж ирсэн. Ойр байвал төрсөн гэртээ урвачихна гэж санасан уу, тэднийх удалгүй Нийслэлд суурьшжээ. Өргөж авсан аав нь ч бас багш хүн байсан болохоор ганц охиноо эрхлүүлэхийн зэрэгцээ эрдэм номд шамдах ухаанд сургасан. 10-н жилийн сургуулиа онц дүнтэй төгссөн ч тэрээр шалгалт гэдэг азын сугалаанд хожил дутаж, зорьсон сургуульдаа элсэж чадсангүй. Гэсэн ч, Санхүү, эдийн засгийн техникумын хяналтын нягтлан бодогчийн ангийг дахин онц дүнтэй дүүргэж, хүссэн сургуульдаа уригдаж орсон ялалт түүнийх. Ё.Хишигт оюутан байхдаа бүжиглэдэг, аэробикийн тэмцээнд оролцдог, бас ч үгүй шагналын тавцан дээр хэдэнтээ зогсож үзсэн. Урлагийн авьяас нь түүнийг Эрдэнэтэд зохиогдсон Монголын залуучуудын Их наадамд оролцох хүртэл хөтөлсөн бөгөөд оросууд олонтой, орчин үеийн залуусын хотод сэтгэл нь ихэд татагдсан гэдэг. Дараа нь Эрдэнэт хотын захиргааны Санхүүгийн хэлтэст дадлага хийснээр МУИС-ийн Эдийн засгийн факультетыг эдийн засагч мэргэжлээр тун амжилттай төгсжээ. Шинэхэн сэхээтэн Улаанбаатар хотын Ажилчны районы Арьс ширний үйлдвэрийн Эвлэлийн хорооны даргаас ажлын гараагаа эхэлсэн ч хариуцлагатай, нэр хүндтэй албанаас илүү мэргэжлийн ажил нь сонирхлыг нь татсан учир жолоогоо эргүүлж, эдийн засагч, нягтлан бодогчийн замнал сонгосон. Найрамдлын районы ХЗЭ-ийн хорооны орлогын байцаагч, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны нягтлан бодогч, Монголын залуучуудын холбооны ерөнхий нягтлан бодогч, улмаар өөрийн нөхрийн байгуулсан компанид гэр бүлийн бизнесээ дэмжин ажилласаар 1999 оны өвөлтэй золгов. 

      Зах зээлийн нийгэмд шилжих үйл явц хүн бүрд ээлтэй байгаагүй. Хувийн бизнес нь явцгүй болохыг мэдэрсэн даруйдаа аавынхаа ах, дүүсийг түшин Эрдэнэсийн хотыг зорьжээ. Уурхайчдын эгнээнд нэгдэж, Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналтын хэлтсийн нягтлан бодогчоор хоёр жил хэртэй ажиллаад станц хэмээх ажил ихтэй, ашиг багатай газар хуваарилагдсан нь хувь заяаны оноолт байсан гэлтэй. Том зардалтай, зөвхөн дулаан үйлдвэрлэдэг станц алдагдалтай ажиллаад удсан байлаа. Тэр үеийн орос дарга нараас эхлээд тайлан тооцоо танилцуулахад дуугаа өндөрсгөн “...ашиггүй цехүүдийн нэг...” гэх үг чулуудан ад үзэх аяс гаргана. Харин Ё.Хишигт багийн нөхдийнхөө хамт асуудал нь хаана байна, гаргалгаа шийдэл нь юу байж болох вэ, боломж бололцоо маань юу билээ? хэмээн эргэцүүлж, цаг үе, нөхцөл байдал, гарцаа бодитоор үнэлэн хэлэлцэж, тооцоолон бодож зөв хөдөлвөөс татаас авдаг станц ашигтай ажиллаж чадна гэдэгт итгэл төгс байсан юм. Үг хэлээрээ бус үйл хэрэг, итгэл найдвараараа манлайлагч хүн байдаг. Ё.Хишигт итгэл сэтгэлээрээ, шинэ бүхэнд дасан зохицох зүтгэлээрээ үргэлж манлайлагч явсан. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны станц эхний ээлжинд 2.5 мВт-ын хоёр турбин генератор суурилуулж, өөрийн хэрэглээний цахилгаанаа дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр нэг тэрбум гаруй төгрөгийн цахилгааны зардлыг тэглэж чадсан юм. Гэсэн ч ашиггүй хэвээр. Дараагийн удаа Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 мВт-аар нэмэгдүүлэх түүхэн өргөтгөл хийснээр цахилгаан эрчим хүчний том хэрэглэгчээс үйлдвэрлэгч болон хувирч, үр ашигтай ажиллаад зогсохгүй Монгол Улсын эрчим хүчний гурав дахь том эх үүсвэр болсон. Алдагдал хүлээсэн буурин дээрээс хөдөлсөн станцын хөгжил, хувирлын өртөг зардал, үр ашгийн бүхий л тоог Ё.Хишигт гараараа бичсэн. Тэр тооцоо бүрээ нягталж, нарийн чимхлүүр ханддаг эдийн засагч. Арга ядаж, ам тагласан тооцоо хийдэггүй гэдгийг түүний тайлангууд баталдаг. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орсон 2018 онд 6,7 тэрбум, 2019 онд 9,5 тэрбум гээд жил ирэх тусам ашгийн түвшин өсөж байна. “Галын бурхад”-ын хамтын хөдөлмөр үр шим энэ.

     Станцынхан өмнө нь зөвхөн үйлдвэрийн газартаа тайлан тооцоо гаргаж өгдөг байсан бол одоо эрчим хүчний удирдах байгууллагуудтай уялдаа холбоотой ажилладаг болсноор зардал мөнгөний тооцоо, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, тайлан гээд бичиг цаасны ажил эрс нэмэгдсэн. Дээрээс нь Эрчим хүчний зохицуулах хороогоор үнэ тарифаа батлуулах, тусгай зөвшөөрлөө сунгуулах гэхчлэн Ё.Хишигтийн оролцохгүй ажил, хамаарахгүй хүрээ гэж үгүй. Хэдийгээр олон замын уулзвар зангилаан дээр байдаг ч асуудал үүсгэж, итгэл алдаж байгаагүйг цехийн дарга нь нүүр бардам ярьсан. Эрчим хүчний удирдах газрынхан ч нямбай, цэгцтэй, мэргэжлийн түвшинд ажилладаг чадварыг нь үнэлдэг.  

     Хөдөлмөрийн аварга маань сүүлийн үед, өөрийгөө залгамжлах сайн эдийн засагч бэлтгээд станцдаа үлдээх сэн гэсэн бодолд сэтгэлээ чилээж явна. Нэг өрөөний хамтрагч, шавь нь гэж хэлж болох эдийн засагч Б.Отгонбатдаа үйлдвэрлэлийн эдийн засгийн онцлог, ажилдаа чин сэтгэлээсээ хандахын гайхамшгийг мэдүүлж, өөрөөрөө үлгэрлэнэ. Тоо болгоныг утга дагана. Нэг л тоо алдахад утга тэр чигээрээ өөрчлөгдөж, үр дүн буруудна. Үүнээс болж олон муу үр дагавар үүснэ. Цифрээс гадна цэг, таслалыг ч нарийн нягтлах ёстой гэж тэр үргэлж захих. Амьдрал тэгшрэх насандаа ханиа алдсан хүндхэн он жилүүдийг тэр хамт олныхоо халуун сэтгэл, нөмөр түшгээр давсан. Хоёр сайхан хүүгээ хүний зэрэгт хүргэсэн бахархалт ээж. Үйлдвэрлэлийн ашигт ажиллагаа, эрчим хүчний нөөц хэмнэх боломж, төсөв тооцоо, үр ашиг гээд янз бүрийн тоо ярьж явдаг С.Хишигт аварга маань хамт олноосоо мэдэрдэг аз жаргалын үзүүлэлтийг 100 хувь хэмээн тодорхойлсон. 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %