Байгаль орчны хариуцлагатай, тогтвортой хөгжлийн төлөө нэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас үндэсний болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнд, Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр, Нарны хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, “Алсын хараа-2050” гэх зэрэг олон хөтөлбөрүүдийг дурдаж болно. Энэ бүхнийг “Тогтвортой хөгжлийн зорилт” гэсэн нэгэн дээвэр дор багтаан, төлөвлөсөн бөгөөд энд байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн тэмцэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах гэх зэрэг асуудлыг ч тодорхой тусгаж өгчээ. Төр засгийн бодлого хөтөлбөр нэг дээвэртэй, нэг зүгт чиглэж буй цаг үед түүнийг хэрэгжүүлэгч салбарууд ч хамтын уялдаа холбоотой, нэг нь нөгөөгөөсөө суралцаж, туршлагаа хуваалцаж хөгжих учиртай гэдгийг хөндсөн нь Эрдэнэт хотноо чуулсан “Байгаль орчны тогтвортой хөгжил” сэдэвт зөвлөгөөний гол санаа байлаа. Өнөөгийн Монгол орны байгаль орчны нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг уул уурхай, авто зам, барилга, хөдөө аж ахуй зэрэг салбар бүрээр нь тодорхойлон цаашид авч хэрэгжүүлэх шийдэл, арга замыг тал талын төлөөллүүд хэлэлцэж, санал бодлоо нэгтгэв. Тодотгож хэлбэл, байгалийн нөөц ашиглаж буй бүхий л салбарынхан байгаль орчны хариуцлагатай, тогтвортой хөгжлийн төлөө нэгдлээ.    

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын Барилгын үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Тариаланчдын Үндэсний холбоо, Монголын Авто замчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулж, нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо. Орон нутгаас Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Орхон аймгийн байгаль орчны болон бусад салбарын мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байна. Зөвлөгөөнийг нээж, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Энхмөнх хэлсэн үгэндээ, “Монгол Улсын урт болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж сайжруулах, эвдэрч эзэнгүй орхигдсон 8000 орчим га талбайг нөхөн сэргээх асуудал тусгагдсан. Сүүлийн 4 жилд буюу 2020 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд нийт 9700 орчим га талбайд техникийн, 2500 га талбайд геологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Гэхдээ бидэнд геологийн нөхөн сэргээлтийг онцгойлон авч үзэх шаардлага тулгарч байгаа. Үүнд Эрдэнэт үйлдвэр болон Оюу толгой компани манлайлан ажиллаж байгаа ч геологийн нөхөн сэргээлт бол зөвхөн уул уурхайн асуудал биш. Бүтээн байгуулалттай холбоотойгоор газар ашиглалт, малын бэлчээр, агаарын бохирдол гэх зэргээр бусад салбар бүрд хамааралтай асуудал учраас олон талаас нь авч үзэж, шийдэл олох нь нэн чухал. Тиймээс ч энд барилга, авто зам, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарынхан цугласан” гэж онцоллоо. 

Байгаль хамгааллын олон асуудлыг шийдвэрлэхийн тулд зөв арга замыг эрэлхийлж, тодорхойлох шаардлагатай


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон: Байгаль орчны тогтвортой хөгжлийн асуудал бол дэлхий нийтийн өмнө тулгарч буй амин чухал асуудал. Монгол улсын байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа-2050 болон төр засгийн бусад баримт бичгүүдэд тодорхой тусган хэрэгжүүлж буйгаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн маш их дэмжлэг болж байна. Өнөөгийн шатанд улс эх орны хөгжилд уул уурхайн үйлдвэрлэл зонхилох байр суурь эзэлж буй нь байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад ихээхэн өвөрмөц нөхцөл шаардлагыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг байгальд сөрөг нөлөө багатайгаар олборлох, боловсруулах ашиглах шаардлагатай бөгөөд түүнээс олох орлогоор нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх, байгальд ээлтэй дотоодын бусад үйлдвэрлэлийг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хуваарилах, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол цөлжилтийг бууруулах, арилгах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх зөв арга замыг тодорхойлох, эрэлхийлэх ёстой. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон байгаль орчин хамгаалал, нөхөн сэргээлтийн цогц бодлого хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагын ажлуудаа үе шаттай хийж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 8000 га газрын 2000 га газарт хариуцлагатай уул уурхайн жишгээр Сэлэнгэ аймгийн нутагт нөхөн сэргээлт хийх ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн сайн туршлагыг газар дээр нь үзүүлж, хуваалцахыг зорилоо


БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны Бодлого зохицуулалтын газрын дарга Г.Энхмөнх: Энэ чуулган нь зөвхөн уул уурхайн салбар гэхээсээ илүү бусад салбаруудыг оролцуулж буйгаараа онцлогтой. Зам дэд бүтэц, хөдөө аж ахуй гэх зэргээр бүх салбарын төлөөллийг урьж, салбар хоорондын уялдаа холбоог хангах, нягтруулахад анхаарал хандууллаа. Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг бид зөвхөн уул уурхай дээр ярьж, бусад салбарыг орхигдуулсан байна. Тийм учраас байгаль орчны асуудал бүхий л салбартай холбоотой, бүгд нэгдэж ярилцах нь чухал гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарт атаршсан газар нутгийн нөхөн сэргээлтийн асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлага тавигдаж байна. Энэ бүгдийг чуулганаар хөндөж ярилцлаа. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор модны үр, тарьц, хөрсөө хэрхэн яаж бэлтгэх арга туршлагыг байгаль орчныхон өөрсдөд нь газар дээрээс үзүүлж, хуваалцах зорилготой байсан. Энэ хөдөлгөөнд манлайлан ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн Ойн генетикийн төвийн үйл ажиллагаатай танилцууллаа. Түүнчлэн, тус үйлдвэрийн 3-р овоолгод хийсэн нөхөн сэргээлтийг үзэж, ногоон төгөлд мод тарилаа. 

Бүх салбарт байгаль хамгааллын бодлого хэрэгжиж, салбар дундын төлөвлөгөө хэрэгжүүлнэ


Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: 
Байгалийн нөөц буюу газар, ус, ашиглаж байгаа уул уурхай, барилга дэд бүтэц, газар тариалан, мал аж ахуй гэх мэтчилэн бүхий л салбарын төлөөллүүд чуулж, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгын дор чууллаа. Мэдээж, уул уурхайн салбар бол хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх гэж сүүлийн 20 гаруй жил хичээл зүтгэл гаргаж, олон улсын сайн туршлагаас нутагшуулахад хангалттай ололт, туршлага хуримтлуулсан. Бусад салбарт энэхүү сайн туршлагыг нэвтрүүлэхэд нь туслах, харилцан санал солилцох боломжийг бүрдүүлэхийг зорьж, УУҮА дэмжин оролцлоо. Аль ч салбарт үйл ажиллагаа нь хариуцлагатай, хариуцлагатай бус гэсэн сайн муу жишээ олон бий. Гэхдээ бид цаашдаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, олон улсын сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хариуцлагаа нэмэгдүүлж ажиллах ёстой гэдгийг дэвшүүллээ. Манай улсын хувьд, энэ чиглэлийн хууль тогтоомж, эрх зүйн орчин нь бусад оронтой харьцуулахад хангалттай зохицуулалт хийж өгснөөрөө онцлогтой. Тийм учраас салбар бүхэн сайн хэрэгжүүлж ажиллах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Байгаль орчны асуудал юу байна, хуулиар олгогдсон эрх болон үүрэг хариуцлага хэрхэн биелж байна вэ гэдгийг хөндөж, байгаль орчны бохирдлын нөхцөл байдал ямар хэмжээнд буйг тодорхойлохыг зорьсон. Хүний хүчин зүйл, үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл яаж нэмэгдэж байгаа болон эдгээрийг хүн амын нягтаршил, шилжилт хөдөлгөөнтэй уялдуулан гаргаж ярилцлаа. Хот суурин газрын төвлөрөл нь байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг хэрхэн бууруулахад хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Тэгэхээр чуулганд оролцогчид хамтдаа хот суурин газрын байгаль орчны мониторингийн ажлыг эхлүүлж, үүнд үндэслээд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахаар тогтлоо. Төлөвлөгөөг тогтмол хэрэгжүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулж ажиллах шийдэлд хүрсэн нь энэ удаагийн зөвлөгөөний үр дүн боллоо. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %