Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй

Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэрийн Эгэл залуус” буландаа түүнтэй ярилцаж байлаа. Цехээс нь ажил үйлсээрээ манлайлж яваа залуу гээд нэрийг нь өгч байсныг санаж байна. Тэр эрчээ алдалгүй явсаар Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны шинийг санаачлагч, шилдэг залуугаар тодорсон Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн мастер Тэгбаярын ГАНБОЛД-той дахин ярилцах завшаан тохиолоо. 
Тэрээр ДК-722 загварын хүчний цахилгаан хөдөлгүүрийн задаргаа угсаргааг гүйцэтгэх нь хүн хүч шаардсан хүнд ажил байсныг зориулталтын тоног бүтээж автоматжуулсан байна. Ингэснээр ажлыг хөнгөвчилж, чанарыг сайжруулжээ. Мөн БелАЗ-75131 өөрөө буулгагч автосамосвалын дотоод шаталтын хөдөлгүүрийн тахир гол зуурснаас үүдсэн блок цилиндрийн эвдрэлийг сэргээн засварлах, дахин ашиглах технологийн арга замыг судалж, Засвар механикийн заводаар хийлгэсэн нь үр дүнгээ өгч, 952 сая төгрөгийн сэлбэгийн болзошгүй зардал хэмнэжээ. Түүнээс гадна өөрийн нэгж хэсэгт зургаан ажлын байрыг шинэчлэн, стандартад нийцүүлэн сайжруулсан байна. Техникийн схем зураг, ажиллах зарчим, сэлбэгийн задаргаа, эд ангийн англи, орос нэршил бүхий ханын зураг, гүйдэг, гэрэлтдэг самбаруудыг засварын газрын практиктай уялдуулан шийдсэн бөгөөд бичиг баримтын эмхэтгэл, видео заавар зэргийг хийсэн нь Олон улсын аудитын үнэлгээний байгууллагаас өндөр үнэлгээ авч, жишиг ажлын байраар шалгарсан юм. Одоо түүний хариуцдаг Мотор-агрегат бригадын ажлын байрыг загвар болгон, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 33 цех нэгжид “Мэдлэг түгээх ажлын байр” бий болгох төсөл хэрэгжиж байна. 

-Ажил их байна уу? Мастер аа
-Ер нь манайх тасралтгүй ажилтай байдаг. Төлөвлөгөөт болон урсгал засварын ажлууд сүүлийн үед шахагдаад, нилээн ачаалалтай ажиллаж байгаа. 
-БелАЗ-ын хүрэлцээ тааруу байгаа нь танай ачааллыг нэмэгдүүлж байна уу?  
-БелАЗ дутагдалтай, парк нилээн хуучирсан учраас эвдрэл их гарч байна. Тэр дундаа Мотор агрегатын бригад маань нарийн мэргэжлийн, деталл эд ангиудад засвар хийдэг учраас ажлын ачаалал бага биш.  
-Шинэ БелАЗ-ууд ирсэн харагдаж байна...?
-Парк шинэчлэлийн хүрээнд Комацү загварын БелАЗ-ууд ирж байгаа. 60 тоннын хоёр БелАЗ ирснийг угсраад дуусч байна. Ирэх намраас 140 тоннын БелАЗ-ууд ирнэ. 
-БелАЗ харахад цул, эвдрэл багатай баймаар санагддаг. Эвдрэл гол нь юунаас шалтгаалдаг вэ?  
-Аливаа техникт төлөвлөгөөт засварын ажил, жолоочийн ур чадвар, ашиглаж буй байдал, чин сэтгэл маш чухал. Ур чадвартай жолооч, туршлага багатай ажилтан хоёрын техникийн ялгаа их харагддаг. Төлөвлөгөөт засвар хэдий сайн хийгдэнэ, урсгал засвар төдий чинээ багасдаг. Түүнээс гадна жолооч нарын ур чадвар, ашиглалтаас багагүй зүйл шалтгаалдаг. Хүн хувийн машинаа өглөө асаахдаа гэрэл дохиог нь шалгаад, бороо орж байвал шил арчигч нь ажиллаж байна уу гэж үздэг шүү дээ. Түүнтэй адил, адаглаад л хөдөлгүүрийн тосны түвшинг нь үздэг байх хэрэгтэй. Манайх гэрэл дохио, жолооны хүрд, тормосны хөдөлгүүрүүдийг үзэж шалгадаг тусдаа товчоотой. Доголыг бага дээр нь засаад явахад эвдрэл даамжирахаас урьдчилан сэргийлдэг.  
-Хоёулаа одоогоос 10 жилийн өмнө ярилцаж суусан. Тэр үеийн Т.Ганболд хэр зэрэг өөрчлөгдсөн бэ? 
-Ямарч байсан 10 нас нэмэгдсэн байна. /сурв.инээв/ Тэр хэмжээгээр амьдралын туршлага хуримтлуулсан. Өөрчлөлт, сорилттой ч их тулгарлаа. 10 жил гэдэг бага хугацаа биш. “Эрдэнэт үйлдвэрийн Эгэл залуус” буланд ярилцлага өгч байхдаа, буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэж хэлж байсан. Бараг тийм гарчигтай ярилцлага сонинд нийтлэгдсэн санагдаж байна. Тухайн үед зарим хүмүүс шоолонгуй байсан. Одоо бол 10 жилийн өмнө үгээ оноод хэлчихсэн юм байна гэж сэтгэл хангалуун явдаг. Цаг хугацаа үүнийг баталсан.  
-Гэр бүлээ танилцуулаач?
-Манай эхнэрийг Х.Мөнхмандах гэдэг. Дарханы Шарын голд төрсөн. Одоо Баяжуулах үйлдвэрийн даргын референт нарийн бичгээр ажилладаг, сайхан эмэгтэй бий. Манайх хүү, охин хоёртой. Бид дөрвүүлээ тахиа жилтэй. Охин маань бидний 25-ны жил дээр, хүү маань 37-ны жил дээр төрсөн. Охин одоо оюутан, хүү маань нэгдүгээр ангийн сурагч. 
-Таны хувьд амьдралд хамгийн чухал нь юу вэ? 
-Амьдрал дэндүү баян. Чин сэтгэл, чин хайр, гэр бүлийн харилцаа хамгийн чухал. Зөвхөн эрэгтэй хүн бүхнийг нуруундаа үүрэх биш, бас эмэгтэй хүн гээд үргэлж хоол, угаалга хийх ёстой биш. Эмэгтэй хүний ажил гэж тусдаа байдаггүй. Залууст хандаж хэлэхэд бүх зүйлд хоёр биенээ дэмжсэн, өргөсөн, хайрласан аз жаргалтай цаг хугацааг өнгөрүүлээрэй. Мөч бүхэн үнэ цэнтэй шүү гэж хэлмээр байна. 
-Хүндээр өвдөж, амаргүй сорилт давсан хүний хувьд юу хэлэхсэн бол...?  
-Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдэг. Хэлж ирэхгүй саад тотгор тохионо. Гэхдээ бүх зүйл хэмжээ хязгаартай. Хэрхэн урагшилах нь өөрөөс л шалтгаална. Зовлон бэрхшээл тохиоход байх ёстой зүйл мэт хүлээж аваад, аль болох хөнгөхөн давахыг хичээх, тэвчих хэрэгтэй. Ганцаараа зовлон үүрч байгаа юм шиг толгой гудайлгаад байж болохгүй шүү дээ. Мөн ганцаараа жаргалтай мэт дээгүүр хараад, дэрвээд гүйгээд байж болохгүй. Хүн бүрт өөр өөрийн зовлон бас жаргал бий. Тэр бүхэн цаг хугацаатай.
-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?   
-Өвөрхангайн Хархориных. Тэндээ 10-н жилийн сургууль төгсөөд, Улаанбаатар хотод ШУТИС-ийн хуучнаар, Механик инженерийн сургуульд инженер механик мэргэжлээр суралцаж төгссөн.   
-Аав, ээж нь ямар хүмүүс байв? 
-Миний аав О.Тэгшбаяр гэж хүн байлаа. Хархорины Гурилын үйлдвэрийн Ерөнхий нягтлан бодогч байсан. Ээж маань Ц.Лхамсүрэн, Гурилын үйлдвэрийн лаборантаар ажиллаж байсан, одоо 80 настай буурай бий. Би найман хүүхэдтэй айлын дороосоо хоёр дахь нь.  
-Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа хэрхэн холбосон бэ? 
-Миний том ах Эрдэнэтийн хүргэн. Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехэд каразын жолооч, нярав, засварчин зэрэг ажил хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан Т.Банзрагч гэж хүн бий. Эрдэнэтийнхэн гоё хашаатай айл гэдгээр андахгүй. Надаас залуухан харагддаг, дугуй унаад Улаанбаатар орчихдог, аж ахуйч, ажилсаг хөдөрмөрч хүн байдаг. Ах маань намайг Эрдэнэт рүү татсан даа. 2002 оны намар Автотээврийн цехэд БелАЗ-ын засварчинаас ажлын гараагаа эхэлж байлаа. 
-Эрдэнэт үйлдвэрт залуу хүн хөгжих, карьер өсөх боломж хэр байдаг вэ? 
-Эрдэнэт үйлдвэр шиг сайн газар байдаггүй болов уу гэж хардаг. Сурч хөгжих нөхцөл боломж хангалттай. Дэргэд нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль гээд сургалтын том бааз байна. Тэндээ хэлээ үзээд, мэргэжлээ ахиулаад, зэргээ нэмэгдүүлж байна. Өөр мэргэжил давхар эзэмшиж байна. Гадаадад суралцах боломж нээлттэй байна. Хувь хүнээс л бүх зүйл шалтгаална.  
-Өөрөө хамрагдаж байсан уу? 
-2013 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Их сургуульд магистр хамгаалсан. Үндсэн цалинг нь өгөөд, ажлын байрыг нь хадгалаад, төлбөрийг нь төлөөд сургадаг байгууллага Монголд тийм ч олон байхгүй болов уу.  
-Шинийг санаачлах сэдэл хаанаас төрдөг вэ? 
-Тасралтгүй сайжруулах хүслээс төрдөг. Манай хэсгийн дарга байсан, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан З.Шарав маш залуу сэтгэлгээтэй, инновацилаг хүн.  Түүний хийж бүтээснийг зөвхөн би биш, Эрдэнэт даяараа мэднэ. Тэр хүний удирдлага дор би олон жил ажилласан. Их ч зүйлийг өөртөө шингээж, сурч авахсан гэж хичээдэг байсан даа. Шинийг санаачлах нэг хэрэг, хийж бүтээнэ гэдэг ганц хүний ажил биш. Хамт олны туслалцаа дэмжлэгтэйгээр хэрэгжиж, үр дүнд хүрдэг. Эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй. Нэг зүйл хийчихлээ гээд орхиж ерөөсөө болохгүй. Өдөр бүр, цаг тутам тасралтгүй сайжруулах хэрэгтэй. Энэ нь нийтэд хэрэгтэй гэдгийг олж харах нүд бас чухал. Шинэ санаачилга хүмүүст үр өгөөжөө өгдөг, хөдөлмөр хөнгөвчилдөг, цаг хэмнэдэг, зардал буурдаг, бүтээмж өсдөг, сэтгэл ханамж нэмдэг байх ёстой.     
-Цаг зав гаргасан Танд баярлалаа. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %