Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ

Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн тэргүүлэх инженер Д.Баярмаагаас барилгын ажлын явцын талаар тодрууллаа.

-Одоогийн байдлаар зам талбай, барилга, байгууламжийн чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 5М далан барих ажил 4-р сарын 15-аас эхэлсэн. Автотээврийн цех, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, ГМХ-ийн инженер, техникийн ажилчид барьж байгуулна. “4М далангийн шугам хоолойг буулгаж, 5М далан дээр барих ажил”-ыг гаднын байгууллага гүйцэтгэх ба тендер шалгаруулалт явагдаж байна. “Эргэлтийн ус хуримтлуулан Баяжуулах үйлдвэрт дамжуулах 10000 м3 эзлэхүүнтэй усан санг барих ажил”-ын зураг төслийг “Хайдродизайн прожект” ХХК боловсруулан тендерт “Бридж констракшн” ХХК шалгарч, зураг төслийн дагуу өнөөдрийн байдлаар газар шорооны ажил бүрэн дуусаж, цутгалтын ажлаа эхлүүлэхээр бэлдэж байна. Тус компани нь үйлдвэрийн УХЦ-ийн 3-р шугамыг барьсан бөгөөд тус ажилд ажилласан туршлагатай инженер, техникийн ажилчид барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. 3-р шугам дээр ажилласан 1993, 1997 онд төрсөн залуу инженер О.Гүнтөмөр, Б.Тойсом, Б.Мөнхжин нар манай үйлдвэр дээр 2 дахь төсөл дээрээ ажиллан ажлын талбар дээр туршлагажиж, чадвартай боловсон хүчнүүд болж, бидний араас төрөн гарч байгаад баяртай явдаг.
“Олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийн зориулалттай шинэ барилга барих ажил”-ын тендерт ”Би энд Би констракшн” ХХК ажиллахаар шалгарч бэлтгэл ажлаа хангаад байна. Тус компани нь “Уурхайчин-1” хорооллыг барьсан туршлагатай компани. “Үйлдвэрлэл, технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын тендерт ”Б-Софт” ХХК шалгаран ажлаа эхэлсэн.
Манай үйлдвэрт нэлээн төслийн ажил гүйцэтгэсэн туршлагатай компани. Гүйцэтгэгч компаниуд дээрх ажлуудыг гэрээнд заасны дагуу 2024 онд хийж дуусгахаар батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Бүтцийн нэгжүүд өөрсдийн хүчээр шороон далан барих ажлыг гүйцэтгэнэ. Төлөвлөсөн ажлаа хугацаанд нь заавал хийхгүй бол үйлдвэр ажиллах боломжгүй болно. Тиймээс бидэнд ухрах зам байхгүй.
-Сүүлийн жилүүдэд барилгын салбар нэлээн хүнд нөхцөлд ажилласан. Цаг үеийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарч барилгын материалын үнэ өссөн байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд үйлдвэрийн хэмжээнд хийх гэрээт ажлууд төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдсэн үү?
-Цаг үеийн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлөөс шалтгаалж барилгын салбарт эерэг болон сөрөг нөлөө үзүүлсэн. Барилга, хот байгуулалтын сайдын 74, 75-р тушаалаар барилгын салбарт үүссэн үнийн өсөлтөд зохицуулалт хийгдсэн. Уг тушаалын дагуу үйлдвэрт ажил гүйцэтгэж байсан байгууллагуудын үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлэж эерэг нөлөө үзүүлсэн. Тээврийн үнийн өсөлтөд зохицуулалт байгаагүй. Үнийн өсөлтөд өртөхийн зэрэгцээ бараа материал хил гаалиар оруулж чадахгүй хугацаа алдсан тохиолдолд Худалдаа аж үйлдвэрийн танхимын давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэрчилгээгээр гэрчлүүлж алдагдал тооцуулалгүй хугацаагаа сунгаж байсан. Тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниудын хувьд үнийн өсөлт, тээврийн зардлын өсөлтийг зохицуулахад үндэслэх баримт байхгүй тул гүйцэтгэгч, захиалагч талд хүндрэлүүд байсан, гэхдээ бид гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгүүлсэн. Өнгөрсөн онд 671 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 153 ажлын гүйцэтгэлд манай хэлтэс хяналт тавин ажиллаж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үүнд: 
-ӨНХ-ийн 4-р шугам болон өргөтгөлийн гадна цахилгаан хангамжийн хүрээнд хүчдэл тохируулгын тоног төхөөрөмж суурилуулах, 
-КТП-үүдийн кабелиудыг шинэчлэх,
-Баяжуулах үйлдвэрийн ШХХ-т зэсийн баяжмалын даралтад шүүлтүүр суурилуулах,
-Ил уурхайн диспетчерийн хяналтын байрыг шилжүүлэх,
-Ус хангамжийн цехийн 3-р шугам угсрах, 
-Монгол улсад жишиг болохуйц Архивын зориулалттай барилга барих,
“Эрдэнэт-Хялганатын чиглэлийн 64 км зам барих 
-“Уурхайчин-2, 3” хороолол хүртэлх дэд бүтэц бүтцийн болон 16-р даланг барих ажил гэх мэт. Ер нь түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын 2016 онд барьж байсан индексийг 2024 оны индекстэй харьцуулбал хамгийн ихдээ үнэ 2-3 дахин өссөн. Үйлдвэрт 2016 оны индексээр сургууль, цэцэрлэгийн барилгын м2-ын жишиг үнээр түлхүүр гардуулах нөхцөлтэй төлөвлөсөн төсөвт өртгүүд байгаа. Индекс өсчихөөр төлөвлөсөн төсөвт өртөг нь тухайн сургуулийн хүүхдийн тоогоор барилга барих гэхээр багтахгүй байна. Өөрөөр хэлбэл төлөвлөдөг норм нь өөрчлөгдсөн. Цар тахлын үеэс өмнө сургуулийн орчинд ямар нэгэн тусгайлсан өрөө тасалгааны төлөвлөлт байгаагүй. Үүнтэй холбогдуулан шинэ төлөвлөлтүүд гарсан. Тухайн метр квадратад багтдаг юм багтахгүй, барилгын тоо талбайг ихэсгэх эсвэл хүүхдийн тоог цөөлөх нөхцөл үүсэж байгаа бөгөөд үнийн өсөлт нөлөөлсөн. 
-2024 онд хийхээр төлөвлөсөн ажлууд хэдэн хувьтай явж байна вэ?
-Энэ онд 524 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 117 ажлын гүйцэтгэлд хяналт тавихаар төлөвлөөд байна. Хүдэр бэлтгэлийн 1-р шугам, хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх зэрэг 23 ажил эхэлсэн, 50 дээш гүйцэтгэлтэй хоёр, үр дүн нь гараагүй 10 ажил байна. 
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %