Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт M900FBM маркийн молибдены даралтат шүүлтүүр суурилуулж байна. Биднийг очиход үндсэн фильтерээ суурилуулсан, дагалдах тоног төхөөрөмж болох ус зайлуулах хоолойг суурилуулахаар Засвар, угсралтын цех, ХМТАЦ-ийн кип автоматжуулалтынхан, тус хэсгийн засварын бригад ажиллаж байлаа. Тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбогдуулан тус хэсгийн дарга Ц.Батболдтой ярилцсан юм.

-Шинэ даралтат шүүлтүүрийг хэзээнээс суурилуулж эхлэв? Ажлын явц ямар шатанд явна?
-Бид бэлтгэл ажлаа 2-р сарын нэгнээс эхэлсэн. Манай хэсгийн ажлын талбай жижиг. Иймээс тоног төхөөрөмжүүдээ зайчлах, завсар чөлөөнд нь бэхэлгээ хийх, багана хийх, хуучнаа буулгана гэдэг шинэ юм суурилуулахаас ч хүндрэлтэй. Энэ хүрээнд 3м, 6м, 14м-ийн түвшинд бүх талбайгаа бэлдэж, шинэ багана татаад, шинээр лист төмөр тавиад фильтер суурилуулах бэлтгэл ажлаа базаасан. Ингээд даралтат шүүлтүүр суурилуулах ажлаа 3-р сарын 5-наас эхэлсэн. 5-р сарын нэгэн гэхэд суурилуулах төлөвлөгөөтэй ч бид 4-р сарын нэгэнд залгахаар шамдан ажиллаж байна. Уг даралтат шүүлтүүрийн үйлдвэрийн мэргэжилтэн ирж байгаа. 4-р сарын 5-нд компрессор ирэх юм. Үүнийг ирэхээс өмнө энд ажиллаж байгаа ижил төстэй фильтерийнхээ компрессорыг ашиглан залгаж үзэх боломжтой. 
-Энэ даралтат шүүлтүүрийн онцлог..? 
-АНУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж. Манайд ажиллаж байгаатай адил төрлийнх. Ижил төрлийн тоног төхөөрөмж суурилуулах нь ихээхэн ач холбогдолтой. Сэлбэг хэрэгсэл нь хоорондоо таардаг, ажилчдад шинэ тоног төхөөрөмжийн сургалт шаардлагагүй, засварлах, тохируулах ажилд хүндрэл гарахгүй. Эрдэнэт үйлдвэр жилд 38 сая тонн хүдэр боловсруулах зорилттой ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Шүүн хатаах хэсэг дэх үйлдвэрлэл мөн л нэмэгдэнэ. Тиймээс нэмж фильтр тавьж байгаа юм. Түүнчлэн үүнийг суурилуулснаар ажлын байрны нөхцөл сайжирна, гар ажиллагаа багасна гээд л ач холбогдол тун их. 
-Ажлын байрны нөхцөл хэрхэн сайжрах вэ?
-Стандартаар найман хувийн чийглэгтэй баяжмал гаргах ёстой. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд бид өндөр чийглэгтэй баяжмалаа ОХУ-д үйлдвэрлэсэн цахилгаан зуухаараа дамжуулж, хатаадаг. Энэ нь 1978 оны цахилгаан зуух л даа. Үүгээр дамжуулж авахад ажилчдын гар ажиллагаа, ачаалал ихэсдэг. Конвейерийн хажууд буулгасан 3-6 тонн баяжмалыг хоёр ажилтан хүрздээд, түүнийгээ зуухаараа дамжуулж, ил утастай плетка шиг юман дээр хатаадаг. Ингэхээр ажлын орчин их бохирдоно. 
-Цахилгаан зуух эрчим хүч их зарцуулна биз?
-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх бодлогоор цахилгаан зуухыг халж, өндөр даралтын цилиндрээр шахаж материалын усыг шүүрүүлж хатаадаг даралтат шүүлтүүр суурилуулж байгаа юм. Энэ фильтерийг суурилуулснаар цахилгаанаар хатаадаг зуухыг ашиглах шаардлагагүй болно. Гэхдээ бид цахилгаан зуухаа буулгахгүй, нөөцөд зогсоож хадгална. Хэт шаварлаг хүдэр орж ирээд, даралтат шүүлтүүр молибдены баяжмалыг хатааж дийлэхгүй бол цахилгаан зуухандаа жигнэж, стандартын шаардлага хангасан чийглэгтэй баяжмал гаргана. 
-Хүчин чадлын хувьд ямар байдаг вэ?
-Стандартын шаардлага хангасан хэвийн нягттай хүдэр орж ирсэн тохиолдолд 12 цагт 3-6 контейнер буюу 6-9 тонн баяжмал шүүх хүчин чадалтай. 
-Танай хэсэг үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хэр биелүүлж явна?
-Баяжуулах үйлдвэр сар бүрийн төлөвлөгөөг тогтмол биелүүлдэг. Сүүлийн үед хүдрийн шинж чанараас шалтгаалан хатуулаг жаахан багасаж байна. Зөөлөн шаварлаг хүдэр холилдож орж ирж байна. Хавар, намрын цас хайлах үеэр тийм байдал үүсдэг л дээ. Бид 26-29 вагон ачиж, төлөвлөгөө нормоо амжилттай биелүүлж байгаа. Зогсолт гарахгүй байна. 


 

-Саяхан танай дээр суурилуулсан Зэсийн даралтат шүүлтүүр хэр ажиллаж байна вэ?
-Үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлтэй холбоотойгоор манай дээр ч энэ ажил нэлээн сайн хийгдэж байна. Зэсийн шинэ даралтат шүүлтүүр боломжийн сайн ажиллаж байгаа. Үүнээс өмнө манай даралтат шүүлтүүрүүд хуучирсан, хүчин чадал нь хүрэлцэхгүй, хавтангууд нь маш их гэмтэлтэй болсон байсан. Хавтан сайн байж л даралтат шүүлтүүр сайн ажилладаг. Хавтанг өөрсдөө гар аргаар засварладаг. Хайлуулаад л ижил төрлийн материал зүсэж наагаад л түүнийгээ зүлгээд л явдаг. Шинэ фильтер тавьснаар нэгийгээ бүтэн сар зогсоож, үйлчилгээ хийгээд, эд ангид нь ээлжит урсгал засварыг чанартай хийх боломж бүрддэг. Засвар чанартай байх тусмаа л аюулгүй болон найдвартай ажиллагаа сайн хангагддаг. 
-Энэ онд танай хэсэгт шинэчлэлийн хүрээнд өөр ямар зүйл хийгдэх вэ?
-Молибдены өтгөрүүлэгчийн тендер зарлагдсан байх. Үйлдвэртэй цуг ашиглалтад орсон нэг өтгөрүүлэгч бий. Тунгаагуур шиг халиагаараа металл хаяхгүйн тулд түүгээрээ дамжуулж, түр хадгалах зорилгоор ашиглаж байгаа. Гадна талын төмөр корпус нь муудсан, шалнаасаа доош цөмрөөд унасныг нөхөөс хийгээд л ажиллуулж байгаа. Энэ өтгөрүүлэгчийг солих болсон. Энэ оны сүүлээр солигдох байх. 
-Манай Шүүн хатаах хэсэг онцлогтой. Өглөө, орой, өдөр, шөнөгүй, зогсоо зайгүй кран ажилладаг. Байнгын савладаг, ууталдаг, ачдаг учраас краны замын элэгдэл их гардаг. Зам, багана элэгддэг засварын ажил их хийгддэг. Бид хуучин кранаа аюулгүй сайн ажиллуулахын тулд давхарлаж, төмөр гагнаад улам хүнд болгож байна. Үйлдвэрийн хэмжээнд кран солих асуудал яригдаж байна. Орчин үеийн крантай болсноор үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө, ажилчдын бүтээмж нэмэгдэнэ. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %