Электроникийн Улсын XX олимпиад Эрдэнэтэд болж байна

Жил бүр уламжлал болгон зохиогддог Электроникийн Улсын олимпиад өнөөдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр эхэллээ. Электроник, цахилгаан болон автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, энэ мэргэжлийг сурталчлах зорилготой уг олимпиад анх удаа орон нутагт болж байгаагаараа онцлогтой юм. Энэ удаагийн олимпиадыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МУИС, Юнител, Мокса инженеринг компаниуд хамтран уг олимпиадыг зохион байгуулж байна. Олимпиадад ШУТИС, МУИС, Батлан хамгаалахын их сургууль, Шинэ Монгол технологийн коллеж зэрэг 6 сургуулийн 9 багийн 45 оюутан оролцож, онолын даалгавар, дадлагын ажил гүйцэтгэн мэдлэг, ур чадвараа сорих юм. 


Олимпиад хоёр өдөр үргэлжлэн маргааш шилдгүүдээ тодруулна. Баг, хувийн төрлөөр тус бүр гурван байр шалгаруулна. Шүүгчээр олимпиадад оролцогч зургаан сургуулиас нэг, нэг багш, ахлах шүүгчээр МУИС-ийн багш, доктор профессор Болормаа ажиллах юм. 
Олимпиадын нээлтийн үеэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор А.Түвшинжаргалтай уулзахад, 
“Эрдэнэт бол Аж үйлдвэрийн хот. Аж үйлдвэрийн парк зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж буй Эрдэнэт хотод ирээдүйд электроник, автоматжуулалтын мэргэжилтнүүд илүү эрэлт хэрэгцээтэй болно. Иймээс ч энэхүү олимпиадыг Эрдэнэт хотод зохион байгуулж байна. Манай сургууль энэ олимпиадад 2011 оноос хойш тогтмол оролцож байна. 2022 онд тусгай байр, 2023 онд Эрдэм шинжилгээний хурлын илтгэлд хоёрдугаар байр эзэлсэн. Энэхүү олимпиадын дадлага ажлаар бодит систем угсруулдгаараа онцлогтой. Өнгөрсөн жил манай оюутнууд алсын зайнаас удирддаг системийн хөгжүүлэлт хийж оролцсон. Алслагдсан объектуудын температур, чийгшил, галын дохиоллыг хянах, түүнийг удирдан ажиллуулах энэ систем нь Эрдэнэт үйлдвэрт ашиглах бүрэн боломжтой юм” гэлээ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %