Шуурхайн тойм мэдээлэл

        Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн Техникийн албаны тэргүүлэх инженер Д.Цэрэнчимэдийг Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий инженерээр томилсон тухай мэдээллийг танилцуулснаар   удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн эхэллээ.  
        Нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн нутагт бичил уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн 2000 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн онд 1200 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол энэ онд үлдсэн 777 га-д нөхөн сэргээлт хийгдэх юм байна. Энэ тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат мэдээлэл хийлээ.  
        Өнөөдөр зэсийн баяжмалын арилжаа  “Цан цохих” ёслол Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. Эхний ээлжийн дуудлага худалдаагаар нийт 3000 тонн зэсийн баяжмал худалдаалах бөгөөд уг арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцож байгаа аж. Хэрэв худалдан авагч шалгарсан тохиолдолд дээрх хэмжээний баяжмал ачилтанд бэлтгэх юм байна.

 
        “Их зогсолт”-д  бэлтгэл хангах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж эхлээд байна.Өнгөрсөн долоо хоногт төв штаб хуралдаж, зарим тулгамдаж буй асуудлаар санал солилсон тухай Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээллээ. Энэ хүрээнд “Их зогсолт”-ын үеэр хийгдэх засвар үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материалын хангамжтай холбоотой тендер шалгаруулалтыг хугацаа алдалгүй зарлаж, зохион байгуулахыг холбогдох газар хэлтэст анхааруулав.  Одоогоор “Их зогсолт”-той холбоотой 91 тендер шалгаруулалт төлөвлөгдсөнөөс 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.  
        Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг ирэх сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж буйг Ногоон хөгжлийн төслийн нэгжээс мэдээлэв. Мөн энэ өдрүүдэд Залуучуудын холбоо, CuMo клуб хамтран  Эрдэнэт үйлдвэрийн 1000 залуучуудын “Залуусын хавар” үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %