Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ

Энэ удаа бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхөөс зарим сонирхсон асуултдаа хариулт авлаа. 


-Сүүлийн үед үйлдвэрлэлийн чиглэлээр ямар дорвитой ажил хийгдэж байна вэ? Үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэр биелэлттэй явж байна.?
-Оны эхний улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелсэн. 2024 он их онцлог жил. Учир нь үйлдвэрлэлийн өндөр төлөвлөгөө өгсөн. Хуучин бүтээмжийг гурван хувиар өсгөдөг байсан. Хамгийн ихдээ нэг сая тонн хүдэр илүү боловсруулах үүрэг өгдөг байсан юм. 2024 онд гурван сая гаруй тонн хүдэр нэмж боловсруулах даалгавар авсан. Үүний суурь бэлтгэл ажлыг сайн хангаад явж байна. Энэ нь үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийнхоо чанарыг сайжруулах ажил цаг хугацаандаа хийгдсэн. Иймээс 2024 онд 38 сая тонн хүдэр боловсруулна. 2031 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх концепц баталсан байгаа. Уг концепцын хүрээнд техник технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн өргөтгөлийн ажлууд шат дараатай хийгдэж байна. Ямар ч цаг үед үйлдвэрлэлийн өргөтгөлийн ажлуудыг хийж ирсэн. Цар тахлын хүндхэн үед ч техник технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн өргөтгөлийн ажлууд хийгдсээр байсан. Тиймээс үйлдвэрлэлийн өсөлтийг ханган ажиллах боломжтой. 
-Хүндрэл бэрхшээл гарах юм уу?
-Бидний төлөвлөсөн ажил цаг хугацаандаа ашиглалтад ороогүй. Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил гүйцэтгэгч компаниас шалтгаалан төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж чадсангүй. Энэ нь хүдэр олборлолтод сөргөөр нөлөөлсөөр байна. Худалдан авах ажиллагааны хувьд биднээс үл хамаарсан буюу тендерт оролцогч компаниудын гомдлоос шалтгаалан 2022 оноос хойш хүнд даацын автомашин авч чадахгүй явж байна. Энэ асуудал уулын цул тээвэрлэх ажилд сөргөөр нөлөөлж байна. Гэвч үүнийг ямар нэгэн байдлаар шийдэж байгаа. Цаашид техник технологийн шинэчлэлийн ажил хийхдээ Худалдан авах ажиллагааг улам боловсронгуй болгож, гарч буй бэрхшээлийг арилгана. Одоогийн байдлаар хүнд даацын 10 автомашин худалдан авах гэрээ байгуулаад байна. Эдгээр хүнд даацын автомашинуудыг 10 сард хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хугацаанд гаднын байгууллагуудын оролцоотой уулын цул тээвэрлэхээр төлөвлөсөн. Ажил гүйцэтгэх оператор компаниудыг сонгон шалгаруулах ажил удахгүй явагдана. Ингэснээр хүндрэлтэй асуудал шийдэгдэж, 2024 онд төлөвлөсөн ажлууд бүрэн хийгдэнэ гэсэн итгэлтэй байна. Бүтээгдэхүүний чанарын асуудал манай уурхайчдын ур чадвараас хамаардаг. Иймээс олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээ гаргаад явж байна. Экспорт борлуулалтад хүндрэлтэй юм алга. Энэ жилээс зэсийн баяжмалаа Биржээр худалдаалах ажлыг Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Олон улсад нээлттэй эхлүүлж байна. Эхний ээлжинд тодорхой хэсгийг Биржээр худалдана. Ингэснээр худалдан авах ажиллагаатай холбоотой хардалт, сэрдэлт арилна. 
-Эрдэнэт үйлдвэр 46 дахь жилдээ ажиллаж байна. Цаашид Үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг Монгол улсад анх удаа барьж байгуулах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу? 
-Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих ажил ид явж байна. Хятадын “EN-FI” компанитай хамтран зэсийн баяжмал хайлуулах явцад гардаг хүхрийг элементийн хүхэр болгон үйлдвэрлэх туршилтын ажлыг эхлүүлсэн. БНХАУ-ын Шинжаан Уйгурын нутагт туршилтын үйлдвэр баригдсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ид явагдаж байна. Энэ туршилтын үр дүнг тооцсоны дараа үйлдвэр барих сонгон шалгаруулалтын ажил явагдана. 


 

-Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйг нүүлгэн шилжүүлэх асуудал шийдэгдсэн. Ингэснээр цагаан тоосны дэгдэлтийн асуудлыг давхар шийдэж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Чухал ач холбогдолтой энэ том ажил эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл энэ Хаягдлын аж ахуйг ашиглаж ирсэн. Уг Хаягдлын аж ахуй тодорхой хэмжээтэй учраас дүүрэх шат руугаа орсон. Ер нь энэ хоёр том тулгамдсан асуудал байсан юм. Нэг нь цагаан тоосны асуудал. Нөгөөх нь далангийн найдвартай, тогтвортой ажиллагааг ханган ажиллах. Энэ хоёр асуудал дээр зохиогчийн болон хөндлөнгийн хяналт хагас жил тутамд хийгддэг. Иймээс 46 жил Эрдэнэт үйлдвэр Хаягдлын сангаа аюул осолгүй, тогтвор суурьшилтай сайн ашиглаж ирлээ. Цаашид Хаягдлын аж ахуйг шинээр байгуулж, хаягдал өтгөрүүлэх шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Ингэснээр шинэ Хаягдлын аж ахуй дээр цагаан тоосны асуудал үндсэндээ байхгүй болно. Мөн үйлдвэрлэлийн эргэлтийн технологийн усаа богино зайд эргүүлж, үйлдвэрлэлд ашигласнаар зардал хэмнэнэ. Энэ ажлууд маш амжилттай явж байна. Уул геологийн нөхцөл жилээс жилд хүндэрч, хүдрийн хатуулаг нэмэгдэж байна. Тэгэхээр хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг өөрчилж, бутлагдсан хүдрийн зохимжтой бүхэллэгийг 10 мм-ээс доош оруулах технологийн шийдлийг хийж байна. Одоогийн байдлаар гүйцэтгэгчид сонгон шалгараад ажилдаа орсон. Энэ ажлыг гүйцэтгэснээр тээрмийн хүчин чадал 280 тн/цаг авдаг байсан бол 320 тн/цаг авах болно. Мөн Өөрөө нунтаглах хэсгийн өнгөрсөн онд ашиглалтад оруулсан 6 сая тонн хүдэр боловсруулдаг шугамыг хоёр сая тонноор нэмнэ. Өөрөөр хэлбэл 8 сая тонн болгон нэмж өргөтгөл хийнэ. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал 2025 оноос 40 сая тоннд хүрэх юм. Цаашид энэ тогтсон хэмжээгээр ажиллавал 130 мянган тн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмал гаргана. Шинэ Хаягдлын аж ахуй, шинэ шугам ашиглалтад орсноор дахиад 60 жил үйлдвэрлэл ямар ч асуудалгүй ажиллах боломж бүрдэнэ. 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарих үүрэг авсан. Одоогийн байдлаар хэчнээн мод тариад байна вэ?
-Ер нь 100 сая модыг 10 жилийн хугацаанд тарих амархан. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр арай өөр бодлогоор энэ ажлыг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл жилд 10 сая модыг хөрсөнд ургуулан үржүүлж, гаргах хүчин чадалтай Автомат хүлэмжийн төв барих гэж байна. Үүний үндсэн суурь Ойн генетикийн төвийг ашиглалтад оруулсныг та бүхэн мэднэ. Энд модны үрийг түүх, хадгалах, хамгаалах бүхэл бүтэн цогцолбор бий болсон. Үүний зэрэгцээ Хөрсний төв ашиглалтад ороход бэлэн болсон. Тэгэхээр үр нь, хөрс нь бэлэн болохоор Автомат үржүүлгийн хүлэмж барих ажил явагдана. Төрийн худалдан авах ажиллагааны газарт Автомат үржүүлгийн хүлэмж барих сонгон шалгаруулалтын ажил явж байгаа. Энэ чиглэлийн ажлыг улсын хэмжээнд анх удаа хийж байгаа учраас алдаа гаргахгүйн тулд Төрийн худалдан авах ажиллагааны газрыг татан оролцуулсан. Олон улсын тендер зарласан. Дэлхийн нэртэй олон компани өрсөлдөх байх. Гүйцэтгэгч шалгарахаар Хялганатад авсан газартаа Автомат хүлэмж барих ажлыг эхлүүлнэ. Автомат хүлэмжтэй болсноор жилд олон саяар нь мод үржүүлж гаргана. Энэ модоо хангай, төв, говийн бүсэд шилжүүлэн суулгаж, арчилж ургуулах ажлыг төлөвлөөд байна. Цаашид Эрдэнэт үйлдвэр ганц хүдэр олборлодог биш мод тарьж ургуулж, улсын хэмжээнд ногоон байгууламж бий болгох, нүүрс хүчлийн хийг шингээх, дэлхий нийтэд яригдаж буй ногоон хөгжил рүү явах суурь тавигдах юм. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй, Хангал голын ай сав газар,үйлдвэрийн бүсэд нийтдээ гурван сая мод тариад байна. Мөн дүйцүүлэн нөхөн сэргээх ажлын хүрээнд жил бүр Баян-Өндөр хайрхандаа мод шилжүүлэн суулгаж ирлээ. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %