Э.БАЯРМАГНАЙ: Чанар - зөв мэдлэг, оновчтой менежмент, хичээнгүй зүтгэл, шударга манлайллаар бий болдог

“Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн Хяналтын албаны дарга Э.Баярмагнайн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. 
-Манай үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтэс ямар үндсэн чиг үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай хэлтэс экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хэмжил зүй, техникийн хяналт, үнэн бодит сорилт шинжилгээний үр дүнгээр хангаж, чанарын менежментийн тогтолцоо, стандартчиллыг үйлдвэрийн газрын хэмжээнд хөгжүүлэхэд чанарын бодлогыг баримтлан уул уурхайн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж, мэргэшсэн хүний нөөцөд тулгуурлан тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээхэд дэмжлэг үзүүлж ажилладаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Стандарт, чанарын зөвлөлийн шийдвэр Ерөнхий захирлын А/01 тушаалын хэрэгжилтийг үйлдвэрийн газрын хэмжээнд хангуулж чанар, стандарт, итгэмжлэлийн чиглэлээр ажиллаж байна. Үүнд: 
-Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг үйлдвэрийн газарт хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, энэ чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулах, стандартуудын хэрэгжилтэд хяналт тавих.
-Үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн хяналтын алба, сорилтын лабораториудын үйл ажиллагаанд Үндэсний итгэмжлэлийн төвөөр хийлгэх хяналтын болон давтан аудитын үнэлгээг нэгтгэн зохион байгуулах.
-Стандарт, чанар, итгэмжлэлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах.
-Мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт, семинарыг тусгай төлөвлөгөөний дагуу зохистой хэлбэрээр зохион байгуулах гэх мэт. Эдгээр үүргийн хүрээнд үйлдвэрийн газрын өргөдөл, хүсэлтийн дагуу Монгол Улсын стандарт, хэмжил зүйн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжиж буй ISO 9001:2015 стандартын хэрэгжилт ямар түвшинд байгаад дүгнэлт өгөх зорилгоор энэ оны наймдугаар сарын 2-ноос 4-нд бүх бүтцийн нэгжид ЧМТ-ны баталгаажуулалтын аудит хийсэн. 
2023 оны наймдугаар сарын 25-нд Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажуулалтын техникийн зөвлөлийн хурлын шийдвэрээр үйлдвэрийн газрын ЧМТ олон улсын ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлсэн гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар олгоод байна. Одоогийн байдлаар Үйлдвэрийн газарт менежментийн тогтолцооны стандартууд ХЭМАБ-ын ISO 45001, ЧМТ-ны ISO 9001, Хүний нөөцийн багц ISO 30400 стандарт албан ёсны баталгаажуулалтад хамрагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөн хэрэгжиж байна. Эдгээр стандартуудыг хэрэгжүүлснээр шууд мундаг сайн болчихно гэж ойлгох нь өрөөсгөл. Үлгэр жишээ дэлхийн хэмжээний компани болоход зүг чиг, арга зүйгээр дэмжлэг үзүүлж байна гэж ойлгох ёстой. Тэгэхээр дэлхийн хэмжээний компаниудын стандарт шаардлага нь олон улсын стандартын шаардлагаас давсан байдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь; Rio Tinto, Samsung, Apple, Microsoft, Google, Nike, Adidas, Facebook-ийг нэрлэж болно. Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх замаар байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцын шаардлага, ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын нэр хүндийг дээшлүүлэх нь бидний эрхэм зорилго юм. 
-Энэ зорилгыг биелүүлэхэд хэлтсийн зүгээс юунд анхаарал хандуулж байна вэ?
-Аливаа байгууллага мэдлэг, чадвар, чадамж, хандлагагүйгээр хөгжих боломжгүйг хүн бүхэн мэднэ. Үүнийг хангахын тулд боловсон хүчний тоог өсгөх, Менежментийн тогтолцооны дэд бүтэц, үйлдвэрийн газрын ажилтнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах нь эхний ажил. Эрдэнэт үйлдвэрийн чанарын менежментийн тогтолцооны чиг үүргийг хариуцдаг бүтцийн нэгжийн хувьд цаашид бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс үйлдвэрийн газрыг 2022-2024 онд хөгжүүлэх чанар, стандарт, итгэмжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ЧМТ-нд байнгын сайжруулалт хийх нь хоёр дахь ажил болно. 2025 оноос ISO9001 суурьтай нэгдсэн менежментийн тогтолцоог (ISO9001 Чанар, ISO 30400 хүний нөөц, ISO45001 эрүүл мэнд, ISO14001 байгаль орчин, ISO50001 эрчим хүч, ISO27001 мэдээлэл технологи) бий болгох суурийг тавьж Монгол Улсын алсын хараа, НҮБ-ын олон улсын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хангах, Дэлхийн жишиг Монголын бахархалт үйлдвэр болох нь гурав дахь зорилт юм. Дөрөв дэх нь Үйлдвэрийн газарт чиглэл бүрийн маш сайн боловсон хүчин байдаг. Эдгээр сор болсон ажилтнуудыг тэтгэвэрт гарахаас 5-10 жилийн өмнө хамгийн сайн хангамж, ажлын нөхцөл дор стандартын хэрэгжилт болон хяналтын үйл ажиллагаанд оролцуулж, хөндлөнгийн хараат бусаар ажиллах боломжийг хангах явдал чухал. Тэд гавьяаныхаа амралтад гарсан ч Монгол Улсдаа, үйлдвэрийн газартаа хэрэгтэй, маш сайн боловсон хүчин бэлтгэхэд нь анхаарал тавьж ажиллана.   
-Чанар, стандартын талаар таны бусдад хандаж хэлэх үгийг сонсъё?
-Стандартуудын шаардлага нь хүн төрөлхтний олон алдаа, осол, гамшиг, хохирлоор олж авсан том сургамж юм. Нөгөө талаар бид чанартай зүйлд дуртай, чанарыг таашаадаг. Харин чанарыг хүртэж байхдаа түүнийг анзаардаггүй. Харин чанаргүйг мэдрэх, хүрэлцэх төдийд анзаарч, бухимдаж, заримдаа хохирч байдаг. Тиймээс чанар нь үл үзэгдэх шинжтэй. Яг агаар шиг. Чанар санаандгүй бий болдоггүй. Харин зөв мэдлэг, оновчтой менежмент, хичээнгүй зүтгэл, харамгүй зориулалт, шударга манлайллын үр дүнд бий болдог.
-Цаашид улам боловсронгуй болгон сайжруулахад юу хийх шаардлагатай вэ? 
-Чанарын менежментийн тогтолцоог сайжруулах зорилтоо ханган биелүүлж ISO 9001 стандартыг хэрэгжүүлж байна. ЧМТ-ны сайжруулалт бол Инновацийн хөдөлгөөн, үйл ажиллагаа мөн. Энэ нь ISO 9004 стандарт юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Чанарыг эрхэмлэгч”, “Стандартыг хэрэгжүүлэгч” удирдлагууд, бүтцийн нэгжүүд, стандартын мэргэжилтнүүд та бүхнийг үйл ажиллагаандаа Олон улсын стандартыг нэвтрүүлэхийг уриалж байна. 
-Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %