Б.Сэр-Оддамба: Эрдэнэт үйлдвэрийн 100 сая мод тарих амлалтыг биелүүлэхийн төлөө оюун ухаан, ур чадвараа дайчлан ажиллана

Ногоон хөгжил төслийн нэгжийн даргаар томилогдоод удаагүй Бямбадоржийн Сэр-Оддамбатай цаг үеийн ажил, түүнчлэн Мод үржүүлгийн газар болон Хөрсний инновац, технологийн төвийн бүтээн байгуулалтын явцын талаар ярилцлаа. 
 

-Юуны өмнө шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэе. 
-Баярлалаа
-Та эхлээд манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
-Би Булган аймагт төрж, өссөн. МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуульд Ой судлаач мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан. 2018 онд БНСУ-ын Чуннам их сургуульд докторантурт элсэн суралцаж, одоо хамгаалахад бэлэн болоод байна. Би модлог ургамлын үрийн чанар, генетик, моддын өсөлт хөгжил, экофизиологийн чиглэлээр өргөн хэмжээний судалгааг говь болон хуурай хээрийн бүсэд гүйцэтгэснээс гадна Сэлэнгэ аймгийн Тужийн нарс дахь ойжуулалтын талбайн моддын өсөлт, биомасс, түүнчлэн нарсан ой хэрхэн бүтээмжтэй болж буйг судалж байна. 
-Ойн салбарт ажилласан туршлагаасаа яривал?
-Оюутан байх үеэсээ л ажилласан. 2008 оноос Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөлд судлаач оюутан, төгсөөд Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичиг, МУИС-д эрдэм шинжилгээний ажилтан хийж байсан. Мод тарих, арчлах төсөл хөтөлбөрт оролцож, зөвлөгөө өгөх, туршилт, судалгааны чиглэлээр ажилласан туршлагатай. Түүнийхээ үр дүнгээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 30 орчим өгүүлэл хэвлүүлснээс нэгдүгээр зохиогчоор долоон  өгүүлэл мөн ойжуулалт нөхөн сэргээлтийн чиглэлээр ном туурвисан.
-Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн нэгжийн эхлүүлсэн ажил үйлсийг та хэрхэн харж байна вэ?
-Ойн генетик нөөцийн төвийн үйл ажиллагааг эхлэх үеэс буюу 2022 оны 05 сараас мэднэ. 2022 оны 6-р сарын 22-нд нээлтээ хийсэн доктор Я.Ариунзул дарга, Эрдэнэт үйлдвэрийн эхлүүлсэн энэхүү ажил бол Монголын ойн салбарын хувьд хамгийн том бүтээн байгуулалт. Ойн үрийн лаборатори, үрийг урт болон богино хугацаанд хадгалах байгууламжийн ажил эхлэх үеэс өөрийн мэдэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, стандарт зэрэгт мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан. Ерөнхийдөө энэ төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байсан. 
-Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна?
-Ажлаа хүлээж аваад сар гаруй болж байна. Намрын Бүх нийтээр мод тарих ажлын бэлтгэл ажил, мөн “SEED EXPO” үрийн солилцоо, үр болон мод тарих сургалт зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө гарган, батлуулан ажиллаж байна. 10-р сарын 7-нд Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилтнуудтай хамтран Хангал гол дагуу мод тарина. 
-Энэ удаа ямар талбайд тарих вэ?
-Бага хэмжээний буюу ойролцоогоор 0,5 га орчим талбайд, нөөцөө харж зүйлийн сонголтоо хийснээр 5000-6000 орчим мод тарихаар төлөвлөж байна. 
-Өмнө нь Хангал гол дагуу тарьсан мод хэр ургаж байгаа вэ?
-Хангал гол дагуу бид 63 га талбайтай  бөгөөд үүнээс манай нэгж 7 га-д үр, мөчрөөр тарьсан. Маш сайн ургаж байгаа. Тэнд мөчрөөр улиас, бургас, үхрийн нүд нийлээд 300 орчим мянга, мөн зургаан зүйлийн үрээр тарилт хийсэн. Эдгээр модод сүүлийн тооллогоор 98 хувийн ургалттай байгаа. Мод байнга хорогдол гардаг. Удахгүй намрын тооллого хийнэ. Ирэх жил хоёр настай болоход нь тарилтад шилжүүлнэ. Тэр үед ургалтын ерөнхий тоо гарна.
-Мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт ямар шатанд явж байна?
-Манайх гурван үндсэн дэд бүтэцтэй. Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төв, Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолбор төв гэсэн гурван том бүтээн байгуулалт бий болно. Ойн генетик нөөцийн төв өнгөрсөн жил ашиглалтад орсон. Хөрсний инновац, технологийн төвд дэд бүтэц, засварын ажил хийж, хараахан бүрэн дуусаагүй байна. Харин бид Хангайн бүсэд Мод үржүүлгийн газар байгуулах ТЭЗҮ хүлээж авсан бөгөөд Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолборын тендерийн ажлыг энэ жилдээ эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд автомат мод үржүүлгийн газар, нийлэг хальсан хүлэмж, дэд бүтэц гэх мэт тус тусдаа ажлыг эхлүүлнэ. Түүний ажлын даалгаврыг боловсруулж байна. Зарим нь ерөнхийдөө дуусаж байна. Тендерт  оролцогч шалгарвал ирэх онд бүтээн байгуулалтын ажил эхэлж, бид эхний ээлжийн модоо үржүүлэх боломжтой болно. 
-Говийн бүсэд мод тариалах ажил ямар явцтай байгаа вэ?
-Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарих хөтөлбөрийн хүрээнд Говь, Хангай, Авто зам, Суурьшлын бүс гэсэн дөрвөн чиглэлд тарихаар Ойн газартай зөвшилцсөн. Ингэхдээ Хангайн бүсийн 5, Говийн бүсийн 7 аймагт 30, 30 сая, нийт 60 сая мод тарина. Одоогийн байдлаар Хангайн бүсэд томоохон мод үржүүлгийн газар байгуулахаар ТЭЗҮ батлагдаад явж байгаа. Үүнтэй зэрэгцээд Говийн бүсийн мод үржүүлгийн газрын ТЭЗҮ хийх байгууллагын сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Говийн бүсэд Мод үржүүлгийн газар бий болсноор тухайн бүсэд тарих 30 сая модыг үржүүлж гаргана гэсэн үг. Тухайн орчиндоо дасан зохицсон модлог ургамлуудыг бүс нутагт нь тарьснаар ургах чадвар өндөр байдаг. Хангайн ургамлыг зөөж таривал ургах чадвар нь муу болохоос гадна тээврийн зардал их гарна. Тиймээс мод үржүүлгийн газрыг тухайн бүс нутагт нь түшиглэж байгуулах юм. 
-Мод үржүүлгийн газар бий болгосноор 100 сая мод тарих зорилтоо хэрэгжүүлэхээс гадна ямар ач холбогдолтой вэ?
-Бидэнд маш их хэмжээний шилмүүст болон үнэт модны тарьц, суулгацын  нөөц бий болно. Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй. Тэрбум мод тарих бол өчүүхэн жаахан хэсэг нь. Тэрбум мод тарьснаар Монгол орны ойгоор хучигдсан талбайг 9 орчим хувьд  хүргэнэ гэж тооцоолж байгаа. Хангайн бүсэд сүүлийн жилүүдэд ойн хортон ихсэж ой улам бүр доройтож байна. Иймээс мод үржүүлгийн төв бий болсноор урт хугацаанд доройтсон ойг нөхөн сэргээхэд түлхэц болох юм.
-Та бүхэнд тулгамдсан ямар асуудал байна?
-Бодит байдал дээр худалдан авалт л байна даа. Генетик нөөцийн төвийн лабораториудад хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмж болон бодис, урвалж зэрэг нь худалдан авалтаар орж ирэх ёстой. Гэтэл одоог хүртэл байдаггүй. Ингэхлээр бид лабораторит ийм зүйл хийж байгаа гэж харуулах ч зүйл алга. Агуулахад буй үр, тарьц суулгацаа л үзүүлж байна. Багаж тоног төхөөрөмжтэй болчихвол бидний үйл ажиллагаа бүр илүү шинжлэх ухаанд үндэслэн явагдах боломж бий болно. Хадгалж буй үр маань чанарын шаардлага хангаж байна уу, хүмүүсээс авч буй үр чанартай эсэхэд шинжилгээ хийх боломжтой болно. Мөн биотехнологийн лабораторит модыг их хэмжээгээр эд болон эсийн өсгөвөрөөр үржүүлэх боломж бүрдэх юм. Ингээд Хялганатад байгуулагдах 110 га талбайн мод үржүүлгийн газрын ажил эхэлбэл үнэхээр их  ажил өрнөнө. Мөн Хөрсний инновац, технологийн төвөөс биоялзмаг, хөрсний субстрат, микориз үржүүлснээр микоризтой хөрс зэрэг бүтээгдэхүүн гарах боломж бүрдэнэ. Энэ бүхнийг хийхэд зориулалтын төхөөрөмж ашиглах шаардлага тулгарч байгаа.  Иймээс  шаардлагатай тоног төхөөрөмжөө авчихвал бидэнд хийх ажил маш их байна.
-Таны цаашдын зорилт?
-Ойн салбарын залгамж халаа болж, өмнөх даргын эхлүүлж, хийсэн ажлыг үргэлжлүүлэн, сайн авч явахын төлөө өөрийн мэдлэг, туршлага, сэтгэлээ зориулан ажиллана. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний 10 хувийг дангаараа гүйцэтгэж, 100 сая мод тарина гэсэн томоохон зорилттой Эрдэнэт үйлдвэрийн амлалтыг амжилттай биелүүлэхийн төлөө манай хамт олон сайн ажиллаж ирсэн. Цаашид ч энэ эрчээрээ амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %