Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм

Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Цогтгэрэлээс тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгээд үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар тодрууллаа.

-Баяжуулах үйлдвэрийн тухайд оны эхний найман сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүрэн биелээд явж байна. Энд онцлон дурдахад гуравдугаар улиралд солих ёстой  1А тээрмийг хоёрдугаар улиралд сольж ашиглалтад орууллаа. Үүнийг бид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хийлээ. Өөрөөр хэлбэл үндсэн төлөвлөгөөт ажлынхаа зэрэгцээ тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм. Ингэснээр гуравдугаар улиралд төлөвлөгөөнөөс илүү хүдэр боловсруулах нөхцөл бүрдээд байна. 
-Үндсэн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хэр явагдаж байна вэ? 
-1А болон ММС-1 тээрмийн давтамж хувиргагч, хөдөлгүүрийг солилоо. Шүүн хатаах хэсгийн хоёрдугаар прессфилтьрийг сольсон, тохируулах ажил хийгдээд явж байна. Энэ нь томоохон ажлуудын нэг.  Хаягдлын аж ахуйд цагт 15 мянган м3 булинга шахдаг нэгдүгээр насосыг цагт 18 мянган м3 булинга шахах хүчин чадалтай насосоор солих шинэчлэлийн ажлууд хийгдлээ. Уг насос өвлийн цагт ажиллах ёстой. Одоогоор нөөцөд байна. Эдгээр үндсэн тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлээс гадна хөрөнгө оруулалт, өргөтгөл шинэчлэлтийн бэлтгэл ажлууд нэлээн эрчимтэй явагдаж байна.  Тухайлбал, хүдэр бэлтгэлийн  нэгдүгээр шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг сонгон шалгаруулалтад шалгарсан компанитай хамтран гүйцэтгэлээ. Энэ ажлыг УУЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажлын бэлтгэл буюу инженер геологи, зураг төслийн ажил эрчимтэй явж байна.  
-Олон жил ашигласан Хаягдлын аж ахуйн санг шинэчлэх ажил яригдаж байгаа. Энэ талаар...?
-Хаягдлын аж ахуйн санд олон улсын хөндлөнгийн аудит хийлгэсэн. Энэ ажлын тайлан удахгүй гарна. Тайлангийн үр дүнгээс хамаарч  одоо ашиглаж буй хаягдлын сангаа хэдэн жилийн хугацаанд цаашид хэрхэн ашиглах талаар ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана. Тэгэхээр 45 жилийн хугацаанд 900 орчим сая тонн хаягдал элс хуримтлуулсан энэ сангийн багтаамж нэлээн өндөр түвшинд хүрсэн. Ер нь бидний тооцоогоор 10 орчим жил ашиглах боломжтой байгаа. Үүний дараа өөр хаягдлын сан  байгуулах шаардлага гарна. Тэгэхээр шинэ хаягдлын сан байгуулах бэлтгэл ажил давхар хийгдэж байна гэсэн үг. Энэ нь хаягдлын сангийн газрыг олох, инженер геологийн судалгаа явуулах, ямар технологиор элс хураах вэ гэсэн техник технологийн шийдлүүдийг гаргах ажлууд хийгдэж байна.
-Цаг гарган ярилцсанд барлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %