С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг

Бид Булган аймгийн Хангал сумын “Уртын гол” багийн малчин, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн оосорлогч Б.Батмөнхийнд зочилж, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол Улсын уран хатгамалч С.Саранцэцэгтэй ярилцав. Хашаанд нь  өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ, хаш, гааны навч, чинжүү  зэргийг ургуулсан хүлэмж байх. Гоёмсог угалзтай монгол гэрийн хойморт залсан уран нарийн шаглаа бүхий, өнгөний  зохицол төгс дөрвөн бурхны дүр шууд л нүдэнд тусав. Монголдоо ховорхон урлал болох зээгт наамал, зүү ороох, зоосон ширээний сүлжмэл зэргээр урлажээ. Энэ бол гэрийн эзэгтэйн бүтээл. Нөхөр нь Мөсөн шагайн аймгийн мэргэн, Улсын шүүгч. Хүнд үйлдвэрт ажиллахын зэрэгцээ үндэсний өв, соёлоо түгээн дэлгэрүүлж, уламжлалт мал аж ахуй эрхэлж яваа хосын ажил амьдралын тухай ярилцлагыг хүлээн авна уу.  

-Хөдөө гарах болсон тухай  яриагаар ярилцлагаа эхлэх үү.
-Манайх хожуухан ихэр хүүхэдтэй болсон юм. Тэд маань зургаан сартай дутуу төрсөн болохоор жаахан өвчлөмтгий. Байж байгаад л  эмнэлэгт хэвтэнэ. Баахан эм, тариа болно.  Бараг л жил орчим эмнэлгээр явлаа. Ингээд нөхөр бид хоёр ярилцсанаар хөдөө  хүүхдүүдээ  цэвэр агаарт гаргая, тэгэхдээ өөрсдөө зуслан худалдаж авъя гэж шийдвээ. Ингээд л төд удалгүй, зараар энэ сайхан зуслангийн хашаа байшинг  худалдаж авсан. Бид эндээсээ ажилдаа явах учраас Эрдэнэттэй ойр, зам харгуй боломжийн энэ сайхан нутгийг сонгосон.  Агаар ус сайтай нутагтаа зургаа дахь зунаа үдэж байна. Ихрүүд маань хавар ирээд, намар буцахад  хөдөөгийн цэнгэг агаарт  хамрын шуухнаа ч хүрэлгүй, сайхан  бойжлоо. Нэгэнт хөдөө хотыг хослуулан амьдрах болохоор  цөөн  хэдэн малтай ч болъё гэснээр эндэх аж ахуй маань эхэлсэн юм.  Нутаг ус маань бидэнд ивээл хишгээ хайрлаж, жаргалтай сайхан байна даа.  
-Мал аж ахуй,  газар тариалангийн багагүй суурийг тавих боломжийг та бүхэн  хэрхэн бүрдүүлэв? Одоо хэдий тооны малтай болов?
-Нөхөр бид  хоёр Эрдэнэт үйлдвэртээ 20-иод жилийн хөдөлмөрөө шингээсэн. Ингэхдээ сар бүрийн цалингаасаа байнга  хуримтлуулдаг байлаа. Тэр мөнгөөрөө энэ бүхний эх үүсвэрийг тавьсан даа.  Эхлээд бид   гурван тугалтай үнээ, том жижиг нийлсэн 13 үхэр, зуугаад хонь ямаатай ирсэн. Манай хоёр талын ах дүүс малчин улс. Биднийг хөдөө гарахад тэд маань бас нэлээн олон мал нэмэрлэсэн. Тэгээд л одоо өсөж үржээд, хонь, ямаа, адуу, үхэр нийлээд 1000 орчим малтай боллоо. Мал маллахын зэрэгцээ  цагаан идээгээ боловсруулах, малын тэжээлээ тариалах, хүлэмж, тахиа  гээд л ажил ундарсан даа. 
-Хүнд  үйлдвэрт ажиллахын хажуугаар энэ их ажлыг хэрхэн амжуулдаг вэ?
-Бидэнд  хэцүү санагддаггүй ээ. Ээлжээс буугаад л энд ирж, аж ахуйн ажилдаа орох  нь бидний амьдралын хэв маяг болчихсон. Би багаасаа л малын дэргэд өссөн малчин айлын хүүхэд.  Эрдэнэтэд хичээлдээ явчихаад, бусад  бүх цагт   хөдөө байдаг байлаа. Бидний хувьд ингэж амьдрах нь эдийн засгийн   үр  өгөөжтэй. Нөгөө талдаа  хүүхдүүдийн маань эрүүл, аюулгүй  өсөж торниход  илүү таатай орчин нөхцөлтэй. Бид  12 цагийн ээлжинд гардаг. Мэдээж ядарна. Гэхдээ  л  хэцүү байна, би ядарч байна  гээд л байвал хэцүү л  байна. Ингэж амьдрах нь надад илүү аз жаргалтай байна.  Үр хүүхэд маань цэнгэг агаар,  байгалийн сайханд   эрүүл өснө гээд  бодчихоор хэцүү санагддаггүй. Бас манайх хоёр малчинтай. Тэд маань их тустай.
-Сүү цагаан идээ хэр их авч байна, хэрхэн борлуулдаг вэ?
-Бид эхлээд  станцын  ажилчдын хор саармагжуулах бүтээгдэхүүнд сүүгээ  өгөхөөр гэрээлсэн. Тэр үед  манай сүү  дангаараа  арай багадаад энэ хавийнхан айлуудтай нийлж өгдөг байсан. Бид сүүгээ өөрсдөө ээлжлэн хүргэж  өгч байгаад сардаа нэг удаа бөөнд нь мөнгөө авдаг байсан.  Нэг айл   сая гаран төгрөгийн орлоготой болчихоор тэд маань ГОК-т ажилд орчихсон юм шиг амьдарч байна гээд л баярладаг. Сүүлдээ  корона гарснаас үүдэн, нөгөө байгууллагын ажилчид 50 хувиар буурч,  хор саармагжуулах бүтээгдэхүүн ч багасчихав. Тэгээд л бензиний үнэ нэмэгдээд, холоос бага сүү зөөхөөр  бараг алдагдалтай болчих шахаад больсон. Тэр хооронд   үхэр мал өсөөд  сүү, сааль арвин боллоо. Ингэхлээр  яалт ч үгүй  цагаан идээгээ  боловсруулж, борлуулах  болсон. Манайх саах 50-иад үнээтэй ч  бүгдийг нь сааж амжихгүй л байна. Нэг  саальчинтай, өдөртөө  150-иад литр сүү  боловсруулдаг. Одоо байрны гадаа очоод л “Сүү аваарай”  гээд хашгирдаг  цаг өнгөрчихсөн л дөө. Боловсруулсан бүтээгдэхүүнээ цахимд тавихад л тэр дороо захиалга дүүрчихдэг. Бид ажилдаа явахдаа л захиалгаа хүргээд өгчихнө. Манайхаас  сүү, тараг, өрөм, ааруул, бяслаг авдаг  байнгын хэрэглэгч олон бий. 


 

-Танай гэрт байгаа дөрвөн бурхан ур, хөдөлмөр ихээхэн шингэсэн бүтээл харагдаж байна л даа. Танай гэр бүлийн хувьд утга учиртай байх. 
-Оточ Манал, Бурхан багш, Бүжинлхам, Баян Намсрай гэж бурхад л даа. Манал бурхан нь  нөхрийн маань  мэнгэний бурхан. Бурхан багш   хүүгийн  маань мэнгэний бурхан.  Бүжинлхам бурхныг  би ихрүүдээ  төрсний  дараа оёсон юм. Манал болон  Бурхан багшийн дүрийг дан зүү ороох, Бүжинлхам бурхныг холимог хатгамлаар хатгасан.  
-Баян Намсрай бурхны хувьд?
-Би үйлдвэрийнхээ гурван сайхан бүсгүйтэй хамтран хүнд үйлдвэрт ажилладаг бүсгүйчүүдийг аюул эрсдэлээс сэргийлэх, сэтгэл санаа нь түвшин амгалан тайван байгаасай гэх үүднээс Цагаан дарь эх бурхныг  урлаж, үйлдвэртээ бэлэглэсэн юм. Тэр нь 150х75 хэмжээтэй, 30 гаруй деталаас бүрдсэн зээгт наамал бүтээл. Мөн энэ сайхан хангайд дөрвөн газраас ирж, Эрдэнэт уулынхаа буяныг хүртэж байгаа болохоор орон нутагтаа нэг зүйл хийе гээд “Бурхан багшийн сэрэг дүр”-ийн дэргэдэх хийдэд Бурхан багшийн дүрийг мөн зээгт наамлаар гайхалтай сайхан урлаж дурсгасан юм. Санаа нийлсэн дөрвөн бүсгүй энэ том бүтээлүүдийнхээ ард гэр гэртээ хамтын бүтээлтэй болъё гээд  Баян намсрай бурхныг  мэтгэж оёсон. Тэр маань энэ юм. 
-Таныг олон сайхан даалин  оёж, бусдад цааргалалгүй зааж сургадаг гэдэг?
-Тиймээ. Эхлээд даалин оёж сурах гэж хүсэхэд маань зааж өгөх хүн олдоогүй л дээ. Оёсон даалингийн  хатгамал бүрийг тэмтрэн байж өөрөө сурсан юм. Тэгээд бүсгүйчүүд маань ийм сайхан урлалд суралцаасай. Энэ өв уламжлалаа авч үлдээсэй гэхдээ хүссэн бүрт зааж өгөхсөн гэж хичээдэг. 
-Энэ их ажлын хажуугаар яаж амжуулж, урладаг байна?
-Хийх хүнд цаг мундахгүй ээ. Би кранчин хүн. Кран тасралтгүй ажиллаж байгаа ч  бункер хоосрох ч юм уу,  вагон тавихыг хүлээх хооронд  10-20 минут зогсоход би оёх зүйлээ гаргаад оёно. Ер нь оёдог хүний халаасанд мөнхийн л нэг таслагч, утасны тасархай, жижиг даавуу явж л байдаг. Ажил тараад автобус хүлээх 10 минут, үсээ будуулаад хүлээх 45 минут бол асар их зүйл бүтээх хугацаа. Энэ мэтчилэн цагийг их зөв ашигладаг болдог доо. Одоо бол би тэр бүр оёхоо больсон. Миний ээж намайг хүүхэд байхад үргэлж оёдог, хатгадаг хүн байсан. Эргээд бодоход миний насан дээр ирэхдээ багасаад л, хааяа л нэг зорьж барьдаг байсан. Ер нь оёх, хатгах бол залуу насных л даа.
-Танай ихрүүд англи хэлийг төгс сайн сурч, англиар блог хөтөлж, аж ахуйгаа танилцуулж байгаа нь хүмүүсийн анхаарлыг татсан. Та хоёр хүүхдүүддээ англи хэл заадаг юмуу?
-Үгүй ээ /инээв. Сурв/. Бид хоёр англи хэл мэдэхгүй. Энэ аж ахуйн ажлаа хийх, юмаа оёхын тулд энэ хоёрт “Baby TV” үзүүлээд суулгачихдаг байлаа. Тэндээс л энэ хоёр маань сурчихгүй юу. Манай хоёр сургуульд орох болчихлоо. Эднийгээ монгол хэл, ёс заншилтай  танилцуулах, сургах гээд бас ажил байнаа. 
-Цаг зав гарган, аж ахуйгаа танилцуулж, ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
12
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %