С. ЭНХТӨР: Бид бүтээдэг МОНГОЛ байх хэрэгтэй

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 18-25 насны залууст ХБНГУ-д мэргэжил эзэмшин, тэндээ ажиллаж амьдрах үүдийг нээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ чиглэлд тус сургуультай хамтран ажиллаж буй Мэргэжлийн чиг баримжаа, боловсрол олгох “Хөгжил” төвийн ТУЗ-ийн гишүүн С.Энхтөртэй уулзаж, илүү дэлгэрэнгүй ярилцсанаа уншигчдадаа хүргэе. 
 
-Танай төв хэзээ байгуулагдсан бэ? 
-Манай төв байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд герман хэлний В2 түвшний мэдлэгтэй 60 гаруй хүүхдийг ХБНГУ-д сургахаар явуулсан. Тэд маань ихэвчлэн гагнуурчин, цахилгаанчин, автоматжуулагч мэргэжлээр суралцаж байгаа. 
-Техник мэргэжлийн сургуульд суралцана гэсэн үг үү? 
-Дээхэн үед политехникум гэж байсан шүү дээ. ТМС буюу техник мэргэжлийн сургууль биш, тэгсэн хэрнээ дээд сургууль биш. Миний ойлгосноор Боловсролын тухай хуулиар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг саяхан коллеж болголоо. Монгол хүүхдүүдийн хувьд  АНУ-ын коллежид 50-60 мянган доллар төлөөд сурдаг. Харин манай төв хүүхэд бүрт гадагшаа явж, үнэ төлбөргүй мэргэжил эзэмших боломжийг олгохоор зорьж байна. Европын Холбооны Герман, Швейцарь, Австри гурван улсад хэрэгждэг онол, практик хосолсон сургалттай боловсролын системийн үр шимийг хүүхэд залуустаа олгох юм. 
-Манай залуусын хувьд мэргэжлийн чиг баримжаа ер нь хэр байдаг вэ? 
-Нэгэн үеийг бодоход баримжаатай болж байна. Гэхдээ л дутмаг гэж хэлнэ. Би Төв аймгийн нэг сумын түүхийг яръя. 12 дугаар анги төгссөн хүүхдүүдийн 96 хувь нь нийгмийн ухаанаар элсэлтийн шалгалт өгсөн байдаг. Эрх зүйч, сэтгүүлч, сэтгэл судлаач мэргэжил сонгож байгаа юм. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр шиг үйлдвэрүүдийг босгосон хөдөлмөрч хүмүүсийн залгамж халаа тасрахаар байна. Харин Герман улсын тухайд яагаад өндөр хөгжилтэй байна гэхээр нарийн мэргэжлийн ажилчдаа бэлддэг системтэй болохоор өнөөдрийн хөгжлийн загвараа тасралтгүй бий болгоод байна. Тэгэхээр бид ч бас баялаг бүтээдэг Монгол байх хэрэгтэй. 
-Германд нарийн мэргэжил эзэмших нь амьдралд, цаашлаад улс эх оронд илүү хэрэгтэй л дээ...
-Тэгэлгүй яахав. Тухайлбал Германд онгоцны үйлчлэгч, цагдаа гэсэн мэргэжлийг гурван сарын курсээр бэлтгэдэг байх жишээтэй. Мөн сайн тогооч, сайн зочид буудлын менежер, оффисын мэргэшсэн ажилтан, тээвэр зуучлал, ложистикийн мэргэжилтэн энэ 21 дүгээр зууны топ мэргэжил болсон. Яагаад тээвэр зуучлал, ложистикийн мэргэжилтэн хэрэгцээтэй байна вэ гэвэл Хятад, Энэтхэгт үйлдвэрлэсэн барааг агуулахад хадгалахгүйгээр шууд Германы хэрэглэгчдэд хүргэдэг ийм үе ирчихсэн. Тэгэхээр манайхан ийм нарийн юм сурах хэрэгтэй байна. 
-Германд сурахын гол ач холбогдол, давуу тал юу вэ? 
-Ажил хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлэх нарийн мэргэжил эзэмших нь давуу тал. Хөвгүүд маань машин засварчин, механик, цахилгаанчин, сэргээгдэх эрчим хүч, гагнуурчны мэргэжлийг түлхүү сонгодог. Өмнө нь санхүүгийн боломжтой айлын хүүхдүүд зуучлалын компанид 10-15 сая төгрөг төлөөд Герман улс руу суралцахаар явдаг байсан. Харин бид ХБНГУ-ын төрийн байгууллагатай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж залууст үнэ төлбөргүй, тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байгаадаа баяртай байна.
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %