Ч:БАДАМГАРАВ: “Нуруугаа хайрлая” төсөл Авто тээврийн цехэд амжилттай хэрэгжиж байна

Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын Чанар, бүтээмжийн мэргэжилтэн Ч.Бадамгараваас  Бүтээмж чанарын дугуйлангуудынх нь үйл ажиллагааны талаар тодрууллаа.

Үйлдвэрийн газрын цех, нэгжүүд бүтээмжийн мэргэжилтэнтэй болсон цагаас манай цогцолборт Бүтээмжийн дугуйлан хичээллэж эхэлсэн. Одоогийн байдлаар Спорт цогцолбор 111 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн долоон бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Усан сангийн “Хилэм”, нийтийн биеийн тамирын “Эрч хүч”, байгалийн чийрэгжүүлэлтийн  ”Сархиа”, шигшээ багийн “Үргэлжлэл”, эмнэлэг, лабораторийн “Манлайлал”, техникийн хэсгийн “Далд фронт”, үйлчилгээний албаны “Хангарди” зэрэг Бүтээн чанарын дугуйлан хичээллэдэг. Эдгээр дугуйлангууд оны эхний хагас жилд нэг жижиг сайжруулалтын ажил хийх, нэг төсөл хэрэгжүүлэх зорилготой. Сүүлийн хагас жил бас нэг төсөл, нэг жижиг сайжруулалтын ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ оны эхний хагас жилд манай долоон Бүтээн чанарын дугуйлан 12 төсөл 11 жижиг сайжруулалтын ажил хийлээ. Өөрөөр хэлбэл 12 төсөл, 11 жижиг сайжруулалтын ажил бүгд хэрэгжсэн. “Нуруугаа хайрлая” төсөл амжилттай хэрэгжиж байна. Авто тээврийн байгууллагын  жолооч нар болон бусад ажилчдыг энэ төсөлд хамруулсан. Эдгээр хүмүүсийг иогоор хичээллүүлсэн. Эхний гурван удаагийн сургалтын дараа Белазын жолооч нараас ээлжид гарахад нуруу  өвдөж чилэхгүй, сайн унтаж амарснаар ажлын бүтээмж дээшилж байна гэсэн талархлын үг сонссон. Энэ нь төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүн юм. Уг төслийг арга зүйч, иогийн багш Ариунжаргал хариуцан ажиллаж байна. Одоо Авто тээврийн цехийн бусад хэсгүүдэд энэ төслийн аян хэрэгжээд явна.
-Өөр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?
-Хорнхол гэж шинэ спортын төрлийг нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байна. Нийтийн биеийн тамир, үйлчилгээ, аж ахуйн бүтээмж чанарын дугуйлангууд  энэ спортын хэрэглэл материалыг нь хийж сургалт явуулан, тэмцээн зохион байгуулж байгаа. Хорнхол нь тавцан дээгүүр эрдэнэ шишийн будаатай дэр  шидэж оруулдаг спортын нэг шинэ төрөл. Энэ төсөл хэрэгжсэнээр  олон хүн нэг баг болж уг спортоор хичээллэх болсон.
-Цаашид  хэрэгжүүлэхээр ямар ажил төлөвлөөд байна вэ? 
-Есөн сарынхаа ажлын төлөвлөгөөг батлуулна. Эхний ээлжинд хөл бөмбөгийн талбайн тохижилтын ажил хийгдэнэ. Талбайн орчин тойронд мод тарьж цэцэрлэгжүүлнэ. Мөн талбайн хашааг сэргээн засварлаж, спортоор хичээллэгсэд амрах сүүдрэвчийг дотоод нөөц боломжоо ашиглан барьж байна.
-Манай үйлдвэрийн хэмжээнд ISO 9001 чанарын менежментийн тогтолцооны стандарт хэрэгждэг. Танайх үйл ажиллагаандаа ямар стандарт мөрдөн ажиллах вэ?
-Бид чанарын бодлогын хүрээнд чанарын зорилтоо тодорхойлсон. Үүний дагуу MNS-ын таван стандарт мөрдөн ажиллаж байна. Тухайлбал:
-MNS6186:2010 Усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан санд тавигдах ерөнхий шаардлага,
-MNS5164:2010 Саун. Ерөнхий шаардлага,
-MNS6000:2009 Цанын бааз, мөсөн гулгуурын үйлчилгээ. Ерөнхий шаардлага,
-MNS5538:2005 Эрүүлийг хамгаалах технологи-Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ. Нийтлэг шаардлага,
-MNS5163:2002 Халуун усны үйлчилгээ. Ерөнхий шаардлага стандарт гэх мэт.
Мөн жижиг сайжруулалтын ажлын хүрээнд яаралтай үед Спорт цогцолборын сан, цахилгааныг аюулгүй ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Жижүүр харуулуудад зориулсан гарын авлага гаргаж тараалаа. ISO 9001:2015 Чанарын менежментийн стандартын хүрээнд чанарын зорилтуудаа тодорхойлж, стандартуудын тохирлын гэрчилгээ аваад байна. 
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %