Б.БАТТУЛГА: Энэ онд 19 багштай, 11 төрлийн дугуйлан хичээллэнэ

Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын  дарга Б.Баттулгаас энэ онд хичээллэх дугуйлангуудын үйл ажиллагааны талаар тодрууллаа.
Манай цогцолборын 2023-2024 оны хичээлийн жилийн дугуйлангийн үйл ажиллагаа эхэлж байна. Дугуйлангуудын зорилго нь хүүхэд багачуудын авьяас билгийг хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, гоо зүй, соёл урлагийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэхэд оршдог. Энэ онд 19 багштай, 11 төрлийн дугуйлан хичээллэнэ. Өнгөрсөн онд манай дугуйлангуудад 360-аад хүүхэд хамрагдсан. Тэд хичээлийн жилийн хугацаанд олон улсын болон аймаг бүсийн чанартай уралдаан тэмцээнээс 164 багц медаль авсан. Үүнээс харахад жилээс жилд хүүхдүүдийн амжилт өсөж байна. Манай дугуйлангийн ганцаарчилсан төрөлд хамрагдах хүүхэд 120 мянган төгрөгийн төлбөр төлж хичээллэнэ. Бүлгээр хичээллэх хүүхэд 80 мянган төгрөг төлж дугуйланд хамрагдана. Энэ нь зах зээлийн үнэлгээнээс харьцангуй хямд үнэлгээгээр үйлчилж байна гэсэн үг. Манай цогцолборын дуу драмын, загвар гоо зүйн, төгөлдөр хуурын дугуйланд олон хүүхэд хамрагддаг.  Төгөлдөр хуур, спорт бүжгийн дугуйлангийн хүүхдүүд уралдаанд арай илүү амжилт үзүүлээд байна.
-Саяхан Соёл урлагийн цогцолборын уран бүтээлчид Нүүдэлчин фестивальд амжилттай оролцлоо. Энэхүү фестивалийн онцлог, ач холбогдол юу байв?
-Манай цогцолбор цехүүдийн болон гадна дотнын захиалгат ажлаа төлөвлөгөөний дагуу биелүүлж ирлээ. Олон улсын “Нүүдэлчин-2023” фестиваль Улаанбаатар хотод болж, 21 аймгийн соёлын өв тээгч 40-өөд уран бүтээлч, ардын авьяастнууд оролцлоо.  Үүний 20 нь баялаг бүтээгч Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн  уурхайчдын төлөөлөл авьяас билигтнүүд байсан нь онцлог байлаа. Манай улсын ард түмний ёс заншил, зан үйлийг харуулсан соёлын өв тээгч авьяастнуудын тоглолтыг гадны олон жуулчид үзэж сонирхлоо. Зургаан удаагийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “Сэрсэн тал” зохиолыг 512 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжмийн баг тоглож, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр болсон. Ингэснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн уран бүтээл болохыг албан ёсоор баталгаажууллаа гэсэн үг. Уг ёслолд Эрдэнэт дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид амжилттай оролцлоо. 
-Баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %