Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг

Энэ удаа бид Ус хангамжийн цехийн өндөр настан Д.Жийнээ гуайтай ярилцлаа. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийнхээ түүх, дурсгалтай холбоотой олон зүйлийг бүтээхэд ур ухаанаа зориулсан авьяастан аж. Түүнтэй энэ тухай хуучиллаа. 
-Та Эрдэнэт үйлдвэрийг зорьж ирсэн тухайгаа эхлээд ярина уу?
-Би Улаанбаатар хотын Хөнгөн бетоны заводод нярваар ажиллаж байлаа. 1978 оны зун шинэ үйлдвэрт ажилчин элсүүлж буй сургаар Геологи, уул уурхайн яаманд очиход Д.Лхагвасүрэн захирал Эрдэнэт үйлдвэрийн тухай яриа таниулга хийж байсан. Би ч эргэлзэж, тээнэгэлзэлгүй шийдээд л ирж байлаа. 
-Таныг энд хэрхэн хүлээж авав ?    
-Би 1978 оны 7-р сарын сүүлчээр Эрдэнэтэд ирсэн юм. Тухайн үед Ерөнхий захиргааны гурван давхар байшинд Зөвлөлтийн барилгын ММС-ын ерөнхий захиргаа байлаа. Гендрекцийн нэгдүгээр давхрын баруун жигүүр, одоогийн танай албаны энэ хавийн өрөөнд боловсон хүчнийхэн байсан. Голдуу оросууд. Орчуулагч настайвтар эмэгтэй намайг хүлээж авч бүртгүүлсэн. Тэгээд л олон түлхүүр шажигнуулсан орос эмэгтэй намайг дагуулан явж, нэгдүгээр микрийн 12-р байрны гурван өрөөнд шууд оруулж билээ. Маргааш өглөө нь 8 цагт очиход Водовод цехэд хуваариллаа. Одоогийн Ус хангамжийн цех л дээ. Тухайн үед конторын барилга баригдаагүй. Цэвэрлэх байгууламжийн барилгын зарим хэсэг дөнгөж ашиглалтад орсон. Тэнд конторлодог. Бид ирэнгүүт шинэ барилгуудын будгийг нь угааж арчиж, цэвэрлэж байв. 
-Водовод цехэд ямар ажил эрхэлж эхлэв?
-Би Дарханы Политехникумыг Уул уурхайн цахилгаанчин мэргэжлээр төгссөн. Тэнд цахилгааны монтёроор ажилд орсон юм. Би зурах, бичих авьяастай. Тухайн үед тийм хүн ховор, шинэхэн үйлдвэрт маань гарын ур, дүйтэй хүний хэрэгцээ их байлаа. Тэгээд л хэсэг байж байгаад л Лхагвасүрэн захирлын тушаал гарч, ажлаас чөлөөлж, плакат, зураг, бэлэг дурсгалын зүйл хийлгэнэ. Барилга засварын цехээс нэг мужаанаар туслуулж, бүр том зүйл хийвэл будагчин, засалчийг оролцуулдаг байлаа. 
-Ихэвчлэн цаг үеийн сэдвээр зурах уу?
-Тийм. Лениний хөргийг их олон зурсан даа. Баяр ёслолоор барьж жагсах жижгээс авхуулаад ККД-ийн байшингийн хананд том хөрөг зурж байлаа. 12х8 метр хэмжээтэй плакат зурах гэж хоёр өдөр краны вишкэнд өлгөөтэй “үзлээ” шүү дээ. Би үйлдвэр дэх Зөвлөлтийн болон Монгол ардын хувьсгалт намын хорооны даргын удирдлага дор, тэдний заавраар ажилладаг байлаа. Тэр үед материал их ховор бэрхшээлтэй байсан ч, хамт олон, удирдлагуудын дэмжлэг, сайхан сэтгэл яасан их байж вэ. Лениний хөрөг плакат зураад өдөржин гадаа ажиллаж байхад, намын дарга Бямбаа боржом, пирожки барьчихсан ирэхэд нь их л баярлаж билээ.
1978 оны 10-р сарын дундаас эхлэн үйлдвэрийн нээлтийн бэлтгэл эрчимтэй өрнөж, Ерөнхий захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөн он дуустал, нойр хоолгүй шахам л ажилласан. Мөн нээлтийн бэлэг дурсгалын зүйлийг Зөвлөлтийн хоёр фрезерчин Маам бид дөрөв хийсэн юм. Үнэт чулуу зүсэж, зэсээр эмжиж, органик шилээр хайрцагласан бэлэг дурсгалыг 11-р сар дуустал хийсэн дээ. Ю.Цэдэнбал, Брежнев Л.И дарга нарт өгөх дурсгалыг ч мөн л хийсэн. 
-Үйлдвэрийн нээлтийн ажиллагаа хаана болсон бэ? Тухайн үед хийсэн зүйлээ харахад бахархмаар сайхан байсан байх?
-ЗМЗ-ын Механик цехийн том зааланд болсон юм. 12-р сар гаруут түүнийг янзалж, ахан дүүсийн найрамдлыг харуулсан плакат, лоозон, уриа хийж эхэлсэн. Монгол Зөвлөлтийн төрийн сүлдийг мод цаас ашиглан 3м-ийн диаметртэй хийж, заалны индрийн ард байрлуулж билээ. Монголын төрийн сүлдийг би, Зөвлөлтийнхийг орос зураач зурсан. Их гоё сүртэй харагддагсан. 


-Түүхэн үйл явдлын гэрч болж, бэлтгэлд нь гар бие оролцож явжээ. Үүнээс цааш ямар зүйл бүтээв?
-1979 он гарч үйлдвэр маань аж ахуйн нэгж болсноор албан бичгийн толгой, тамга тэмдгийн эскиз загварыг нь гаргахаар суув аа. 2-3 удаа буцаж, дахин дахин хийж байж болгосон доо. Ялангуяа тамганы загвар их хэцүү байсан. Монгол Зөвлөлтийн хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гэх үгсийг хоёр хэлээр бичиж, багтаах тун ярвигтай байлаа. Энэ бүхнийг гараар хийдэг байлаа. Дээрх бүхий л ажилд Ерөнхий захирлын тушаал гарч, томилдог байлаа. Манай цехийн дарга, орлогч нар их л дургүй намайг явуулахгүй гэдэг байсан.
-1979 оны 4-р сард Боловсон хүчний хэлтсийн дарга Лхагважав гуай үйлдвэрийн музейтэй болох санал гаргаж, шийдүүлсэн юм. Ингээд түүхийн материал цуглуулж эхэлсэн. Гендрекцийн баруун жигүүрийн нэг давхрыг тэр чигт нь чөлөөлж засаад музей болгосон. Үйлдвэрийн музейн эхлэл энд тавигдсан юм. Би Музейн зураачаар 4 жил ажилласан. Энд ажиллаж байхдаа хотын тохижилт гадна талбайн хөшөө баримал чимэглэлд өчүүхэн ч гэсэн гар бие оролцож байлаа. 1980 оны хавар үйлдвэр маань найман ханатай монгол гэр хийлгэж, түүний дотор тавилгын чимэглэлийг хийсэн. Дөрвөн авдар, дөрвөн ширээ, дөрвөн ор, 16 сандал, гэрийн модыг бүхэлд нь Хүрэлбаатарын хамт хээлж, эрээлсэн юм. 
-Та Эрдэнэсийн хот, Эрдэнэт үйлдвэрийг чимдэг хөшөө дурсгал хэрхэн бүтсэн тухай түүхээсээ ярина уу?
-1981 оны хавар. Урчуудын эвлэлийн хорооноос хоёр хүн урьж авчран АБК-ийн гол хаалгаар оронгуут байх мозайк чимэглэлийн рисунк зургийг эхнээс нь дуустал хийлцсэн. Бэрхшээл их байлаа. Даваад л гарсан даа. 
1981 оны зун АБК өгсдөг замын баруун талд хоёр Улсын найрамдлыг мөнхөлсөн томоохон самбар цогцолборын эскиз хийж, Улс хувьсгалын 60 жилийн ойгоор дуусгаж байлаа. 
Ерөнхий захиргааны байрны гадна байрлах дөрвөн баатрын хөшөөний Х.Чойбалсан, С.Магсаржав гуай нарын цээж баримлыг би хийсэн. Щетинкин П.Е, Рокоссовский К.К нарынхыг Зөвлөлтийн нөхөр Петлик хийсэн юм. Бид Ерөнхий захиргааны нэг давхрын нойлын өрөөнд ёстой л “заваарч” хийж байж дээ. ЗМЗ-ын хоолны заалны ханан дахь 12 жилийн зэс хөөмлийн зургийг монгол зургийн аргаар их л хичээж зурсан даа би. Зэсэн дээр ЗМЗ-ын Иванкин Володя хөөлгөж бүтээсэн юм. Хотын дулааны цахилгаан станцын өмнөх төв замын урд зах дахь “Эрдэнэтийн-Овоо” гэсэн самбарын уул руу заасан сумны хэмжээ, хэлбэр, материал зэргийг Зөвлөлтийн мэргэжилтэн Куричкинтай ярилцаж, 1978 онд хийсэн. Куричкин надад Эрдэнэт уулыг Сокровищ гора гэж хөрвүүлж өгч байлаа. Тэр оросоор бичих зүйлд зөвлөж тусалдаг байлаа. 
-Хотын тухайн үеийн түүхтэй холбоотой сонирхолтой зүйлээс хуучилна уу?
-1978 оны намар нэлээд сэрүүн болсон үе юмдаг. Нэгдүгээр микр дэх Тракторын хөшөөний нээлт болсон юм. Хөшөө болсон тракторыг жолоодож, Эрдэнэт хотын онгон хөрсийг хөндсөн жолооч, нулимс унагаж, тэр үеэ дурсаж байсан нь мартагддаггүй. Барилгачдын талбайг Монгол Зөвлөлтийн залуучуудын нэрэмжит болгож, гантиг чулуун дээр дурсгалын үг бичиж баруун талын байшингийн хананд мөнхлөн хадаж байлаа. Энэ процесс 1979 оны хавар болсон юм.
1979 оны 2-р сарын үед Эрдэнэт үйлдвэрийн захиргаа ГОК, ГОП гэдэг хоёр хувилбар дээр бүтэн хоёр өдөр хуралдаж, олон санал уралдуулж, ГОК гэдэг дээр тогтож байлаа. Энэ үед цех, хэлтсүүдийн нэрсийг ч албан ёсны болгож байсан.

Жийнээ гуай нас сүүдэр 75 хүрч байгаа ч 40 гаруй жилийн өмнөх үйл явдлыг сар өдөртэй нь хуучлах юм. Тэрээр хөгшинтэйгөө зусландаа гарч, агаарын сайханд жаргаж суугаа гэнэ. Зуслангийнхаа ойролцоох булаг шандыг хамгаалж, ойр орчмын хогийг цэвэрлэн, төрөл бүрийн мод, бут тарьжээ. 10 гаруй жилийн өмнөөс ингэж хамгаалснаар булгийн ундарга урсац ч сайжирч. Энэ хөдөлмөрийг нь Булган аймгийн Бугат сумын Засаг дарга, Байгаль орчны албаныхан ихэд сайшаадаг. Иймээс түүнд саяхан Байгаль орчны Тэргүүний ажилтан цол тэмдэг олгожээ. Тэр өндөр нас зооглож буй ч эрүүл, саруул байгаагаа архи, тамхи огт хэрэглэж үзээгүй, байнга хөдөлж, хөдөлмөрлөдөгтэйгөө холбон тайлбарласан. Ярилцлага өгчхөөд, анхдагч, ахмад найзуудаа зусландаа урьсан, бэлтгэлээ базаая гэж яарсаар манай өрөөнөөс гарав.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %