Г.ЭРДЭНЭДАВАА: Хэсэг бүрийн онцлогт тохируулан бүтээмж дээшлүүлэх арга хэрэгсэл ашиглаж байна

Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын Бүтээмж, инновацын мэргэжилтэн Г.Эрдэнэдаваатай ярилцлаа.
-Бүтээмж нь хүний оюун санааны үйл хэрэг бөгөөд энэ нь тасралтгүй сайжруулах арга замаар өсөж хөгждөг үйл ажиллагаа байдаг. Засвар, механикийн заводын хувьд бүтээмж дээшлүүлэхдээ юунд анхаарч ямар онцлог үйл ажиллагаа нэвтрүүлж байна вэ? 
-Бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагаа нь байгууллагад нэвтэрсэн цагаасаа их, бага гэлтгүйгээр тасралтгүй үр дүн өгсөөр байдаг. Энэхүү үйл ажиллагааны онцлог нэг талаараа тууштай байдлын үр дүн, шагнал гэж тодорхойлж болно. Манай заводод бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагаа өрнөснөөс хойш даруй 12 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бүтээмжийн өсөлтийн зүй тогтлын хүрээнд жил бүр ажлаа шат дараалалтай төлөвлөж, шинэ арга барилуудыг нутагшуулахад анхаарч ажиллаж ирсэн. Байгууллага өөрийн менежментэд сайжруулалт хийх бүрд түүнд зохицсон, дэмжсэн ажлуудыг түлхүү хийж ирсэн гэсэн үг. Жишээлбэл сүүлийн хоёр жил заводдоо шинээр нэвтэрч буй стандартуудын нийцлийг хангахад, бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд үүрэг оролцоог илүү тодорхой болгоход илүү анхаарч ажиллаж байна. 
-Бүтээмжийг дээшлүүлэхдээ баг хамт олныг идэвхжүүлэхэд хэрхэн зохион байгуулалттай ажиллаж байна вэ?
 -Манай завод бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ гэсэн үйлдвэрлэлийн хоёр чиглэлээр ажилладаг. Тиймээс бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийг хэсэг бүрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хэрхэн хэрэгжүүлэх талаар цех, хэсгийн удирдлагууд болон ажилтнуудтай хамтран зөвшилцөж чиглэл өгч ажилладаг. Эхлээд сайжруулалт хийх хэрэгцээ шаардлагыг удирдлага болон ажилтан бүрд ойлгуулах нь чухал. Иймд ажлын байрны 10-15 минутын сургалтуудыг шаардлагатай тохиолдолд явуулдаг. Үүний дараа хэрхэн сайжруулж болох талаарх зөвлөмж өгдөг. Дараа нь хэн, хаана, яаж, хэрхэн сайжруулалт гүйцэтгэх талаар төлөвлөж, ажлын байрны жижиг том асуудлыг шийдвэрлэж эхэлдэг. Мэдээж, хамт олныг 100 хувь оролцуулах нь хүндрэлтэй. Гэвч тэдний оролцоог тодорхой заагаад өгөхөд аяндаа хамт олон нэг баг болон ажиллаж эхэлдэг. Багийн ажиллагаанаас бий болсон үр дүнг хадгалахад нь дэмжвэл тэр баг байнгын сайжруулалтыг хэвшил болгож төлөвшдөг. 
-Сайн санал, 5S, Бүтээмж чанарын дугуйлангийн арга хэрэгслийг цех, хэсгүүд бүтээмжийг дээшлүүлэхдээ суурь болгон ашиглаж байна. Эдгээр нь үйлдвэрийн газрын байгууллагын соёл болж нутагшсан. Тэгвэл бүтээмж, чанарын дугуйлангийн үйл ажиллагаа нь танай заводын хувьд хэрхэн явагддаг вэ? 
-Бүтээмжийн зөвлөлөөс 2-3 жил тутам дугуйлангийн төслийн үр дүнг илүү тодорхой тооцохын тулд төслийн боловсруулалтад чиглэл өгч ажилладаг. Өөрөөр хэлбэл дугуйлангууд өөрийн хэсгийн ажлын сайжруулалтыг гүйцэтгэхдээ илүү их гарцын чанарт буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний чанарт нөлөөлөх асуудлыг сонгон авч хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг. Хэсгийн хувьд ажил гүйцэтгэхтэй холбоотой нэн шаардлагатай асуудлуудыг ээлжээр сонгож хэрэгжүүлдэг гэсэн үг. 
-Бүтээмж, чанарын дугуйлангийнхаа хэрэгжүүлсэн онцлог төслүүдийн талаар тодруулахгүй юу?
-2023 онд заводод 47 дугуйлан бүртгүүлсэн. Үйлдвэрийн газрын хэмжээнд үнэлэгдсэн “Эрч хүч”, “Ус-Эрдэнэ”, “Хөдөлмөр”, “Эрч-хүч-илч” зэрэг дугуйланг дурдаж болно. Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн “Бид чадна” дугуйлангийн резинээр хуяглагчийн ажлын байранд хэрэгжүүлсэн төслийг онцлох байна. Энэхүү цогц төслөөр ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоог нэмэгдүүлэхээс гадна, ажил гүйцэтгэх арга барилыг оновчилсон, ажилтны чадамжийг нэмэгдүүлсэн гэх мэт өндөр үр ашиг өгсөн. Мөн ган хайлах хэсгийн Р.Дүгэрсүрэн ахлагчтай “Хөдөлмөр” дугуйлангийн “Материал уутлах төхөөрөмж” хийж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь ажилтны аюулгүй байдлыг ханган, эрсдэлийг бууруулсан төсөл болсон. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр заводод 285 сая төгрөгийн хэмнэлт гарсныг баталгаажуулсан. 


 

-Ажилтнууд хэрэгжүүлэх төслөө хэрхэн сонгодог вэ?
-Ер нь дугуйлангийн төслийн ажлыг сонгохдоо гишүүдээс дэвшүүлсэн, эсвэл цех, хэсгийн удирдлагаас санал болгосон төслийн сэдвээс сонгож хэрэгжүүлдэг. Өөрсдийн хүчээр хэрэгжүүлж чадах төсөл байвал түүнийг нь ажлын байранд хэрэгжихэд бүтээмжийн зөвлөл болон цех, хэсгийн удирдлагууд дэмжин ажиллах үүрэг хүлээдэг. Манай бүтээмжийн зөвлөл 2021 оноос дугуйлангууддаа үйлдвэрлэлийн орчинд үүсдэг 7 алдагдлыг илрүүлэх, арилгах чиглэл өгч ажилласан. 2023 оноос процесст тулгуурласан хандлагыг төлөвшүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд он гараад ахлагч нарын цугларалтыг хоёр удаа зохион байгууллаа. Ингэхдээ дугуйлангууд харилцан дотоод бенчмаркинг хэрэгжүүлсэн. Эхлээд завод дотроо харилцан туршлага солилцсон. Дараа нь бусад цех, нэгжийн дугуйлангуудад хэрэгжсэн төслүүдтэй танилцсан. Эдгээр арга хэмжээний хүрээнд дугуйлангийн ахлагч нар онцлох төслөө хэрхэн хэрэгжүүлсэн туршлагаа бусадтайгаа хуваалцсан. 
-Үр дүнтэй хэрэгжсэн төслүүд ямар хэв шинжийг агуулж байна? 
-Төслийг их, бага үр ашигтайгаар нь үнэлэхээс гадна хэрэгжүүлсний дараа байнга эерэг үр дүн өгч байгаагаар нь амжилттай хэрэгжсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжих үйл явцад сайжруулалт тасралтгүй явагдаж, үр дүн нь баталгаажин нэмэгдэх шинж чанарыг агуулах нь чухал гэж тодорхойлдог. Жишээ нь: Хэсгийн хувьд ажил гүйцэтгэх арга барилыг сайжруулах зорилготой төсөл хэрэгжүүлсэн. Дараагийн удаа тэр ажлыг гүйцэтгэхэд дэмжин оролцдог процессыг нь сайжруулна гэсэн үг. Заводын хувьд бүтээмжийн зөвлөл тухайн үйлдвэрлэлийн үйл явц өмнөх үр дүнгээ үгүйсгэн дахин сайжруулалт хийгдэж байвал түүнийг бүтээмжийг дээшлүүлж байна гэж тооцдог. 
-Та Засвар, механикийн заводод бүтээмжийн үйл ажиллагаа өрнөөд 12 жил болсон талаар дээр дурдсан. Тэр үеийн болон одоогийн бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Нэг үеэ бодвол заводын удирдлага, ажилтнууд бүтээмжийн үйл ажиллагааны оролцоо, үр ашгийн талаар мэддэг болсон. Удирдлагууд ажлын гүйцэтгэлийг сайжруулах хувь хүний оролцоо, үүрэгт анхаарч дэмжин ажиллах болсон байх жишээтэй. Ажилтнуудын хувьд шинийг санаачилж, чадамжаа дээшлүүлэх үйл ажиллагаа гэж хардаг болсон нь их сайшаалтай. Иймд заводын бүтээмжийн зөвлөл болон мэргэжилтнүүд илүү их урам авч ажиллаж байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %