Д.БОЛОР-ЭРДЭНЭ: “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд элсэн суралцсанаар хөнгөлөлт, тэтгэлэгт хамрагдах боломжтой

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид ирээдүйн мэргэжлээ сонгох торгон ирмэг дээр бид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн энэ жилийн элсэлтийн онцлог хөтөлбөр, сургалтын төлбөр, хөнгөлөлтийн талаар Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэтэй ярилцсан юм. 
-МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд шилжүүлж нэгтгэснээс хойш анхны элсэлт явагдах гэж байна. Онцлог юу байх вэ? 
-Засгийн газрын 321 дүгээр тогтоолоор 2023 оны нэгдүгээр сараас эхлээд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль нэгдээд ажиллаж байна. Ингэснээр манайх Инженер технологийн болон Нийгмийн ухааны гэсэн хоёр салбартай болсон. 2023-2024 оны хичээлийн жилд 16 хөтөлбөрөөр элсэлт авна. Гадаад хэлний орчуулга, нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэлийн менежмент, санхүү 2+2 гэсэн дөрвөн хөтөлбөр нийгмийн ухааны салбарынх. Үлдсэн 12 хөтөлбөр буюу мэдээллийн технологи, цахилгаан системийн автоматжуулалт, металлурги, металлын технологи, авто инженерчлэл, уул уурхайн ашиглалтын технологи, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уул уурхайн машин, тоног төхөөрөмж бол манай үндсэн хөтөлбөр. Үүнээс гадна бид 2023-2024 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Барилгын сургуультай хамтарсан Барилгын инженерчлэл, хаягдал боловсруулах технологи 1+3, Механик тээврийн сургуультай хамтарсан Механик инженерчлэл 1+3, Эрчим хүчний сургуультай хамтарсан Цахилгаан хангамж 1+3 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Мөн БШУ-ы Сайдын 2023 оны тавдугаар сарын 31-ний А/241 тушаалаар Орхон аймаг дахь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд коосэн хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай эрхийн зөвшөөрөл олгосон. Энэ хүрээнд цахилгааны инженер, механик инженерчлэл, химийн инженерчлэл гэсэн гурван хөтөлбөр дээр коосэнгоор элсэлт авна. Онцлог нь 10-р ангийн сурагчдыг элсүүлдэг. 10, 11, 12 гээд гурван жил суралцаад, 4, 5-р курстээ оюутны сургалтын хичээлийг үздэг учраас коосэн хөтөлбөрөөр таван жил суралцана. Өөрөөр хэлбэл ахлах сургууль, мэргэжлийн сургалт, мөн дээд боловсролын хавсарсан хөтөлбөрөөр хичээллээд бакалаврын С дипломтой төгсөх боломжтой. 
-Танай сургалтын төлбөрийн кредитийн үнэлгээ саяхан нэмэгдсэн. Энэ юунаас шалтгаалсан бэ? 
-Манай сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ 111 000 төгрөг болж нэмэгдсэн. Өмнө нь 2019 онд ТУЗ-ын хурлаар хэлэлцээд 80 000 төгрөг болгосон ч Засгийн газрын тогтоолын дагуу цар тахлын үеэр нэг кредитийн үнэлгээг 70 000 төгрөгөөр тооцож байсан. Харин 2023 оны нэгдүгээр сараас эхлээд 80 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авсан. Энэ удаа нэмэгдсэн шалтгаан гэвэл ШУТИС-тай хамтарсан 1+3 хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд хоёр сургуулийн сургалтын төлбөрийн зөрүү их байгаа учраас ШУТИС-ийн захирлын зөвлөл нэмэгдүүлэх санал тавьсан. Дарханы шинжлэх ухаан технологийн бүрэлдэхүүн сургуулийн нэг кредитийн төлбөр нь 120 000 төгрөг байгаа. Манайх 111 000 төгрөг болгосон. Гэсэн ч манай элсэгчдэд боломжууд бий. Засгийн газрын 326 дугаар тогтоолоор хөдөө орон нутгийн их, дээд сургуулийн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгоно гэсэн заалт хэрэгжинэ. Хоёрдугаарт, 50 хувийн тэтгэлэг авчхаад, үлдсэн 50 хувьд нь сургалтын зээл авч болно гэдэг заалт байгаа учраас оюутан сурагчид маань орон нутгийнхаа их, дээд сургуульд суралцаж төлбөрөө хөнгөлүүлэх бүрэн боломжтой.
-Ер нь оюутнууд нэг хичээлийн жилд дунджаар хэчнээн кредит үздэг вэ?
-30-42 кредит үздэг. Жилийн сургалтын төлбөр нь 3.300.000-4.300.000 орчим болно. 
-Элсэлтийн ерөнхий шалгалтаа өндөр оноотой өгсөн тохиолдолд тэтгэлэг олгогддог байхаа? 
-Засгийн газрын 320 дугаар тогтоолд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш авсан бол 30 хувь, 650-аас дээш авбал 50 хувь, 700-аас дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн тэтгэлэгт хамруулах заалт бий. Энэ заалтыг төрөөс 50 хувийн тэтгэлэгт хамруулж байгаа учраас давхцалгүй олгох хүрээнд хэрэгжүүлж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. 
-Улс, бүсийн олимпиадад байр эзэлсэн хүүхдүүд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг сонгож элссэн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Хэвээрээ юу? 
-Энэ нөхцөл хэвээрээ. Үр дүнд суурилсан сургалтын хүрээнд шилдэг сайн сурагчдыг элсүүлэх бодлогын хүрээнд Улс, бүс, аймгийн олимпиадад түрүүлсэн сурагч манай сургуульд элсэхэд сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг үзүүлнэ. 


 

-Онцлох дипломтой төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж олгодог. Нийгмийн ухааны салбарын төгсөгчдөд энэ боломж олгогдох уу? 
-Манай сургууль “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэг нэгжийн хувьд бахархалтай. Голч дүн нь 3.2-оос дээш үнэлгээтэй суралцвал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах эрхийн батламж олгодог. Хоёр сургууль нэгдсэнтэй холбоотойгоор инженер технологийн салбарын оюутанд үнэлгээний голч нь 3.2-оос дээш байвал батламж олгоно. Нийгмийн ухааны салбарын оюутанд үнэлгээний голч 3.5-аас дээш төгсөх юм бол батламж олгох юм. Одоог хүртэл нийт 63 оюутан батламжтай төгссөн. 2022-2023 оны хичээлийн жилд Мэдээллийн технологи мэргэжлээр нэг төгсөгч батламж гардах болзол хангасан байгаа. 
-Онцлох дипломтой 63 төгсөгчийн хэд нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа вэ? 
-Бүгдээрээ ажиллаж байгаа. Энэ бол маш том давуу тал. Бид 2015 оноос батламж олгож эхэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдээс манай мэргэжлээр онцлох дипломтой төгсөгч гарсан уу, гэж бүр асууж сурдаг болсон. Сургалтын чанар ингэж үнэлэгдэж байгаад бид баяртай байдаг. Аль аль талдаа давуу тал бий болгож байгаа юм. 
-Хамтын ажиллагааны хүрээнд ямар давуу боломжууд нээгдэж байгаа вэ? 
-“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчдийн холбоо гэж байдаг. Энэ холбоо маань жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын оноо хамгийн өндөр авсан нэг оюутныг тэтгэлгээрээ урамшуулдаг. Түүнээс гадна Япон улсын Акита мужийн сургуультай хамтран ажиллаж, оюутан солилцоо хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эхний таван оюутан энэ тэтгэлэгт шалгараад 6-р сарын 12-нд Япон руу явахаар бэлтгэл хангаж байна. ОХУ-ын Уралын их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд 11 оюутан III курстээ ОХУ-д суралцахаар ирэх намар явах гэж байна. Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажлын хүрээнд металлурги мэргэжлээр инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж байгаа юм. 
-Төгсөгчид ажлын байраар хангагдах нөхцөл хэр байдаг вэ? 
-Манайх төгсөгчдийн судалгаа хийдэг. Одоогоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг бакалаврын түвшинд 3000 гаруй, мэргэжлийн сургалттайгаа 180 000 гаруй төгсөгчтэй. Үйлдвэрт болон мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байгаа түвшин 70 орчим хувьтай байна. Энэ бол өндөр үзүүлэлт. Бусад нь өөр чиглэлд ажиллаж байгаа. 
-Цаг, зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %