Б.ӨНӨРЖАРГАЛ: Үйлдвэрлэлийн технологийн хүндрэл, металлын алдагдал үүсэх нөхцөлийг бууруулсан

     Энэ удаа бид “Сэтгэмж” Бүтээмж, чанарын дугуйлангийн үйл ажиллагааны талаар Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Судлаач-инженер Б.Өнөржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Эхлээд та Бүтээмж чанарын “Сэтгэмж” дугуйлангаа танилцуулна уу?

-Манай “Сэтгэмж” дугуйлан Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн удирдлагууд болон Эрдэм шинжилгээ, судалгааны хэсгийн ажилтнуудаас бүрдсэн нийт 20 гишүүнтэй. Судалгаа, шинжилгээний хүрээлэнд гурван дугуйлан үйл ажиллагаа явуулдаг. “Сэтгэмж” дугуйлангийн гишүүд бүтээлч санал, санаачилга гарган хамтран ажиллаж байна. Сүүлийн гурван жил манай хүрээлэнгийн дугуйлангууд нийт 541 санал гаргасан. Үүнээс “Сэтгэмж” БЧД-ийн гишүүд нийт 180 санал гаргасан. Харин 119 саналыг хэрэгжүүлснээр 66 хувийн ажлын гүйцэтгэлтэй байгаа. 2022 онд 57 санал гаргаснаас 35-ыг нь хэрэгжүүлсэн. Нийт саналын 17.5 хувийг нь маш сайн, 61.5 хувийг нь сайн, 21 хувийг нь энгийн санал эзэлж байна. Саналын чанарыг өмнөх жилүүдтэй харьцуулахад тогтмол өссөн үзүүлэлттэй явна. 

-БЧД-ийнхаа зарчмын хэрэгжилт, чанарын статистик аргуудын хэрэглээний талаар ярихгүй юу?

-Төслийн сонголтыг тухайн нэг үйл явцад үүсэж буй хүндрэлүүдийг, жагсаан хийх ажлуудын шийдлийг багаараа ярилцан хуваарилах зарчмаар гүйцэтгэдэг. Суурь шалтгааны илрүүлэлтийг Паретогийн диаграмм болон загасан ясан диаграмм ашиглан тодорхойлдог. Сүүлийн гурван жил “Сэтгэмж” бүтээмж, чанарын дугуйлан дараах төслийг хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Тээрмийн дүүргэлтийг оновчлох, цахилгаан зарцуулалтыг бууруулах; 
  • Хийгдэж буй ажлуудыг коджуулан бүртгэлжүүлэх;
  • Ажлын зохион байгуулалт, мэдээлэл хуваалцах системийг хялбаршуулах; 
  • Хүдрийн хатуулгийг тээрмийн нунтаглалтын бүтээгдэхүүний бүхэллэгээс хамааруулан тооцох (Хүдрийн 329 дээжийн хатуулгыг нунтаглалтын бүтээгдэхүүний бүхэллэгээс нь хамааруулан тооцож 242 сая төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан.)
  • Лабораторийн шинжилгээний дээжийн стандарт үүсгэх
  • Баяжуулах үйлдвэрийн технологид хэрэглэдэг шохойн сүү бэлтгэх технологийг оновчлох
  • Геологи-технологийн зураглалын туршилтын ажлын үр ашгийг дээшлүүлэх
  • ESSA тээрмийн нунтаглалтын хугацааг хүдрийн хатуулгаас хамааруулан тооцох (26.2 сая төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан)
  • Баяжуулах үйлдвэрийн технологийн балансын тооцоог сайжруулж алдааг бууруулах зэрэг нийт 9 төсөл хэрэгжүүлээд байна.

-Танай дугуйлангийн гишүүдийн үүрэг, оролцоо аль хэр байна вэ?

-Ер нь гишүүдийн оролцоо сайн байгаа. Энэ жил санал гаргаагүй гишүүн байхгүй. Өөрөөр хэлбэл, дугуйлангийн гишүүд 100 хувь идэвх санаачилга гарган ажилласан. Тухайлбал, хэрэгжүүлсэн дөрвөн төслийг дугуйлангийн гишүүн Г.Хүрэлбаатар, Б.Өнөржаргал, Б.Эрдэнэцогт, Б.Өлзийтулга нар санаачлан, бусад гишүүд хамтран хэрэгжүүлсэн. 2021 онд хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд хүрээлэнгийн хэмжээнд ажлын зохион байгуулалт, судалгааны үндсэн тулгуур болох дата өгөгдлийн хадгалалт, архивлалт, эмх цэгц, үйл явцыг системээр нь шинэчилсэн. 2022 онд технологийн сайжруулалттай холбоотой төслүүдийг түлхүү хэрэгжүүлсэн. Бид сар бүр саналын хэрэгжилтийг тогтмол хянан бүртгэлжүүлж, баримтаар нотлон архив үүсгэн хадгалдаг.

-Ажлын байранд 5С зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байна? 

-Тус хүрээлэнгийн оффиссын ажлын нэг өрөөнд олон жил хадгалсан судалгааны материал, бичиг баримтуудыг эмхэлсэн. Мөн өрөөний эмх цэгц, гоо зүйг сайжруулах зорилгоор цэцэгжүүлж, материалуудыг жигд хаягжуулалт бүхий ижил хавтсанд хадгалж байна. 

-Дугуйлангийнхаа амжилтын талаар ярина уу?    

- 2021 онд “Шилдэг төсөл” шалгаруулах уралдаанд “Хүдрийн хатуулгийг тээрмийн нунтаглалтын бүтээгдэхүүний бүхэллэгээс хамааруулан тооцох нь” сэдэвт төслөөр гутгаар байр эзэлсэн. Энэ онд мөн “Шилдэг БЧД”-ийн тусгай байрын шагнал хүртсэн. 

- Өнгөрсөн онд “Сэтгэмж” дугуйлангийн гишүүн Б.Эрдэнэцогт, С.Цэсэн, Э.Одбаатар, Б.Батцэцэг нар “Топ-100”-д, М.Агиймаа, Б.Өлзийтулга нар “Топ-200” санал гаргагчдад багтсан. 2022 онд “Шилдэг БЧД” шалгаруулах уралдаанд тусгай байр, “Шилдэг төсөл” шалгаруулах уралдаанд “Геологи-технологийн зураглалын туршилтын ажлын үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл тэргүүн байр эзлээд байна. 

-Энэ төслийнхөө талаар жаахан тодруулахгүй юу?

-Геологи технологийн зураглалын ажил нь уурхайн төлөвлөлтийн дагуу Баяжуулах үйлдвэрт боловсруулагдах хүдрийг төлөөлсөн тэсэлгээний өрөмдлөгийн дээжийг урьдчилан шинжлэх, турших, судлах үйл явц юм. Энэ ажлыг 2009 оноос Судалгаа, шинжилгээний хүрээлэн тасралтгүй гүйцэтгэж байна. Уг ажил нь Баяжуулах үйлдвэрт боловсруулах хүдрийн шинж чанарыг урьдчилан судалж, технологийн доголдол, металл алдагдлаас сэргийлэн процессыг оновчтой удирдахад мэдээллээр хангах зорилготой. Уг төслийн хүрээнд тухайн геологи технологийн зураглалын ажлын дээжийн төлөөлөх чадвар, туршилт, шинжилгээний арга, аргачлалыг сайжруулах ажлуудыг гүйцэтгэсэн. Үйлдвэрлэлийн технологийн хүндрэл, металлын алдагдал үүсэх нөхцөлийг бууруулсан нь эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл болсон. 

-Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %