Б.Алтангэрэл: Үндсэн үйлдвэрүүдийг 2027 он гэхэд барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна

     Монгол Улсын Засгийн газар Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгосноос хойш даруй хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулсан хийгээд одоо газар дээрээ ямар бүтээн байгуулалт өрнөж буй талаар Стратеги, хөгжлийн газрын Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэлтэй ярилцлаа. 

-Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажил одоо ямар шатанд яваа вэ? 

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд эхлээд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Паркийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүх судалгааны ажлыг хийж, холбогдох баримт бичгүүдийг боловсруулаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран Засгийн газарт танилцуулснаар, дэмжигдэж 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг манайд олгосон. Паркийн бүрэлдэхүүнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулах юм. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах зураг төслийг 2021 оны хавраас хийж гүйцэтгэсэн. 

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ? 

-Паркийн хэмжээнд 13 км авто зам, гэрэлтүүлэг, дөрвөн км төмөр зам, өртөөтэйгөө, цэвэр усны 6.7 км хос дамжуулах хоолой, 19 км түгээх шугам, зохицуулах 2 усан сан, цэвэр усны өргөлтийн насосны станц, 10.7 км бохир усны өөрийн урсгалтай шугам, 13.4 км даралттай бохир усны шугам, бохир усны өргөлтийн зургаан станц барьж байгуулна. Ариутгал татуурга, усан болон цахилгаан хангамжийн зураг төслүүд, ТЭЗҮ-үүдийг 2022 оны эхний улиралд багтаан дуусгасан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Үндсэндээ ажил эхлээд явж байна. Авто зам, төмөр замын ажил эхэлсэн. Үйлдвэрлэл, технологийн паркийн газрыг тойруулан хашаа барьж байна. Авто замын гэрэлтүүлгийн гэрээ байгуулагдсан. Ариутгал татуурга, усан хангамжийн ажлуудын тендер шалгаруулалт үргэлжилж байна. Цахилгаан хангамжийн зураг төслийг манай Зураг, төслийн хүрээлэн боловсруулах юм. Үүний дараа гүйцэтгэгчийг нь ондоо багтаад сонгон шалгаруулна. Ариутгал татуурга, усан болон цахилгаан хангамжийн дэд станцын ажлыг 2024 он гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 

-Паркийн үндсэн үйлдвэрүүд хэзээ баригдах вэ? 

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ-ийг өнгөрсөн жилийн зургадугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжигдсэн. Зөвлөлөөс “Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулан элементийн хүхэр үйлдвэрлэх технологийн үйлдвэрлэлийн туршилт хийж баталгаажуулаад, ТЭЗҮ-ийг тодотгож байж цаашид барьж байгуулах ажлаа үргэлжлүүлээрэй” гэсэн үүрэг чиглэл өгсөн. Үйлдвэрлэлийн туршилтын ажлыг бид БНХАУ-ын “China ENFI Engineering” компанитай хамтран гүйцэтгэж байгаа. Ковидоос шалтгаалан цаг хугацаа алдсан тал бий. Гэхдээ бид ирэх долдугаар сар гэхэд туршилтын үр дүнгээ үзээд, ТЭЗҮ-дээ тодотгол хийгээд эцэслэнэ. Үүний дараа Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах гүйцэтгэгчийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр Олон улсын тендер шалгаруулалт зарлана. Харин Исэлдсэн хүдрийг боловсруулах катодын зэсийн үйлдвэрийн хувьд ТЭЗҮ-ийг ердөө саяхан, дөрөвдүгээр сарын эхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Удахгүй мөн олон улсын нээлттэй тендер шалгаруулалт зарлана. Дэд бүтцээ бол 2024 онд багтаагаад бариад дуусна. Катодын зэсийн үйлдвэрийг 2025 онд, зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг 2027 он гэхэд барьж дуусгах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар, ямар хүчин чадалтай үйлдвэр баригдах вэ? 

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийн дагуу жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн А зэрэглэлийн катодын зэс, 72 кг алт, 38 мянган кг мөнгө, 182 мянган тонн элементийн хүхэр, 118 мянган тонн шингэрүүлсэн хүхрийн хүчил үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 762 сая ам.доллар байх юм. Ингэснээр жилд дунджаар 1 тэрбум 113 сая ам.долларын борлуулалтын орлого олж, 56.8 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана. Улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 18.5 сая ам.доллар төвлөрүүлж, хөрөнгө оруулалтаа 7.7 жилд нөхөх тооцоотой. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын экспортын орлогыг жил тутамд 115 орчим сая ам.доллароор нэмэгдүүлэх, 850 гаруй шууд ажлын байр шинээр бий болно. Түүнээс гадна цаашид эрэлт, хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй зэс утас, хоолой, эд анги, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэр дагасан жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих нөхцөл боломж бүрдэх юм. Уурхай дагасан Эрдэнэт хотын ирээдүйг эергээр шийдэхэд томоохон хувь нэмэр оруулах гээд эдийн засаг, нийгмийн олон чухал ач холбогдолтой. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах Металлурги-химийн үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх ажлыг одоо гүйцэтгэж байна. 

-Паркийн бүрэлдэхүүнд үндсэн хоёр үйлдвэрээс гадна дагуул ямар үйлдвэрүүд цогцлох бол..? 

-Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнх хувь нь боловсруулаагүй түүхий эд эзэлж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэх ихээхэн боломжийг алдаж байдаг. Иймээс манай улсын хувьд байгалийн баялгийн давуу байдалд түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн, импорт орлох, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байсан. УУХҮЯ-ны зүгээс хуулийн төслийн талаар салбарын мэргэжлийн холбоод, Их дээд сургууль, аж ахуйн нэгжүүд болон төрийн захиргааны төв байгууллагуудаас санал авч холбогдох хэлэлцүүлгүүдийг хийж хуулийн төслийг өргөн барьснаар 2022 оны долдугаар сарын 05-нд УИХ-аар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Эрх зүйн орчин тодорхой хэмжээгээр бүрдсэнээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ паркийн дэд бүтцийг бүрэн барьж байгуулж өгнө. Мөн зэсийн баяжмал, исэлдсэн хүдрээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн цэвэр зэс үйлдвэрлэх, баяжмалд агуулагдаж байгаа бусад металлыг ялган бүтээгдэхүүн болгохыг зорьж байгаа. Парк бол жижиг, дунд үйлдвэр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хуулийн дагуу орж ирээд, зэсээр утас үйлдвэрлэнэ үү, нунтаг зэс үйлдвэрлэнэ үү, тэрийг дэмжээд ажиллах гол зорилготой. Катодын зэсийн гол үйлдвэрээ тэнд нь байгуулаад, дэд бүтцээр хангаад өгчихнө. Тэгэхээр сонирхсон аж ахуйн нэгж, компаниуд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу баримт бичиг, ТЭЗҮ-ээ боловсруулаад, дагаж мөрдөх дүрэм, журмаар батлагдсан тусгай зөвлөлд материалаа танилцуулаад, гэрээ байгуулан үнэгүй газар дээр үйлдвэрээ байгуулах бүрэн боломжтой. 

-Үйлдвэрээ байгуулах аж ахуйн нэгж, компаниудад эдлэх хөнгөлөлт бий юу? 

-Байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн хувьд эцсийн бүтээгдэхүүн, паркийн нэгжээр ажиллах үйлдвэрийн хувьд түүхий эд нь болох катодын зэсэд гүн боловсруулалт хийж нэмүү өртөг шингээсэн эд анги, зэс утас... өөр үйлдвэрлэж болох бүхнийг төр засаг бодлогын түвшинд дэмжиж байгаа. Мөн татварын тодорхой нөхцөлүүд бий. Гааль дээр тодорхой хугацаатай хөнгөлөх, үл хөдлөх хөрөнгөөс чөлөөлөх, газрын төлбөрөөс бүрэн чөлөөлөх зэрэг хөнгөлөлтийг эдлээд явна гэсэн үг. 

- Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %