Б.БАТТУЛГА: Соёл, урлагийн цогцолборын нэрэмжит “Аз жаргалаа түгээх” сар эхэллээ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн чиглэлийн 10 цех үйл ажиллагаагаа сурталчлах сарын аяныг цувралаар зохион байгуулж байна. Өнгөрсөн сард “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор шинэ тутмын олон үйлчилгээ нэвтрүүлж, нээлттэй ажилласан бол гуравдугаар сард Соёл, урлагийн цогцолбор “Аз жаргалаа түгээе” уриан дор олон талт үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангажээ. Энэ талаар тус цогцолборын дарга Б.Баттулгатай цөөн хором ярилцлаа.    

-Сарын аяны хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? 

-Бид үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн ажилчдынхаа дунд 15 ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Гуравдугаар сард эмэгтэйчүүдийн баяр, эр цэргийн баяр, казах түмний нарны баяр “Наурыз”, дэлхийн театрын өдөр тохиодог онцлогтой. Бид Соёл, урлагийн цогцолборынхоо үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны I, II байр болон Соёл, урлагийн цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлэг, Амарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Ингэхдээ зөвхөн урлаг соёлоор угтан үйлчлэх бус ажилчид, иргэдийг татан оролцуулж, нээлттэй байдлаар зохион байгуулна. Мөн “Ээжүүддээ хайр түгээе” Open Mic, “Хайрын бэлэг” үйл ажиллагаа явагдана. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын концерт, Эх орончдын өдөрт зориулсан бэсрэг тоглолт бэлтгэж байна. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн соёлын арга зүйчидтэйгээ хамтраад соёл, чөлөөт цагийн үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэн гаргана. Уран бүтээлчид, соёлын арга зүйчдийн ажил үйлсийг мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажлыг цувралаар зохион байгуулах юм. 

-Монгол цэргийн өдөр, “Наурыз”-ын баярыг хэрхэн тэмдэглэх вэ? 

-“Монгол Улсын төлөө зүтгэе” концерт бэлдэж байгаа. Мөн казах түмний “Наурыз” баярт зориулсан мэндчилгээ, урлагийн номеруудын бэлтгэл бас явагдаж байна. Үйлдвэрийн газрын казах ажилтнуудын дунд өв соёлын талаар бооцоот хөгжөөнт уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Нийт ажилтнууд, уурхайчдад зориулсан “Өв соёл” урлагийн нэгдсэн үйл ажиллагаа, ардын дууны концерт болно. Хүүхдийн дугуйлангийн сурагчдын “Молор Эрдэнэ” морин хуурын чуулгын тоглолт, гадаад мэргэжилтнүүдэд зориулсан “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын VIP сонгодог тоглолт зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа төлөвлөн ажиллаж байна. Дэлхийн театрын өдөр буюу 3-р сарын 27-нд манай цогцолборын сарын аяны хаалтын үйл ажиллагаа болно. Энэ үеэр “Эрдэнэт” академик концерт тоглохоор бэлтгэл хангаж байна. “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдын мэргэжлийн чадвар, чансааг харуулсан сайхан тоглолт үзүүлэхээр бэлтгэж байна.  

-Баярлалаа.  
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %