Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн стандартын хэрэгжилтэд аудит хийлгэлээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд Олон Улсын стандарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээр стандартын нэг нь Хүний нөөцийн менежментийн Олон Улсын ISO 30400 багц стандарт юм. Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт төдийгүй төрийн байгууллагаас анх удаа Хүний нөөцийн менежментийн Олон Улсын стандарт хэрэгжүүлсэн байгууллагаар тодорч байсан. Тэгвэл хүний нөөцийн стандартын хэрэгжилтэд Олон Улсын болон дотоодын аудиторуудын холимог багаар аудит хийлгэсэн анхны байгууллага болов. Мөн үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын санаачилгаар Олон Улсын ISO стандарт нэвтрүүлэх ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Үйлдвэрийн газрын хэмжээнд хэрэгжиж байгаа тус ажлын хүрээнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар Хүний нөөцийн менежментийн Олон Улсын ISO 30400 багц стандартыг энэ онд баталгаажуулалт хийлгэх зорилго тавьжээ. Ингэхдээ хүний нөөцийн стандарт хэрэгжүүлэхэд ямар үл тохирол, зөрүү, сайжруулалт байгааг гаргаж ирэх үүднээс “Глобал талент менежмент” ХХК-тай хамтран ажиллаж байгаа юм. Хүний нөөцийн менежментийн цогц үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь Эрдэнэт үйлдвэрт хөндлөнгийн аудит хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах аудитын ажилд 13 дотоод аудитор хамтран ажиллажээ. Цаашид Эрдэнэт үйлдвэр Монгол Улсад төдийгүй Олон Улсад стандартын аудит хийх эрх бүхий аудиторуудыг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Аливаа байгууллага чадварлаг ажиллах боловсон хүчингүйгээр хөгжлийн хэтийн ирээдүйн зорилгодоо хүрэх боломжгүй юм. Иймд хүний нөөцийн бодлогыг олон улсын стандартын түвшинд хэрэгжүүлж үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалт хийж, ирээдүйн Үйлдвэр технологийн паркийн хүрээнд явагдах 22 төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %