Уурхайчдын дархлааг Монгол уламжлалт хүнс- шидэт шөлнүүдээр дэмжинэ

     Өнөө өглөө  Дорхлаажуулалтын IV тун аяныг “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборын хамт олон үргэлжлүүлж “Дархлаажуулалтын IV тун бол ЗӨВ ХООЛЛОЛТ, ЗОХИСТОЙ АМРАЛТ” сэдэвт өдрүүдээ нээлээ. Өглөө ажилдаа яаравчлан ирсэн ажилтнуудыг Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын хамт олон гэнэтийн бэлэг дүүрэн угтсан юм. Ерөнхий захиргааны 2-р байранд эрүүл зөв хооллолт, зохистой амралтаар дархлаагаа дэмжих өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаааг зохион байгуулж, уурхайчин хамт олноо “Энэрэл” төвийн хүүхдүүдийн урлагийн мэндчилгээ, эрүүл мэндийн ундаагаар угтлаа. Мөн тасалгааны агааржуулалтыг хүчил төрөгчөөр төлжүүлдэг ойм, мөнхрөө, зуун наст зэрэг тасалгааны ургамлуудыг сугалаанд хожсон ажилтнуудад гардуулсан юм. Түүнчлэн нээлтийн үеэр “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборын танилцуулга,  дархлаа дэмжих 4 төрлийн шөлний заавар зөвлөмжийг ажилтнуудад өглөө. Дархлаа дэмжих 4-р тунгийн аяныг тус хамт олон хэрхэн үргэлжлүүлж, зөв хооллолтын нэрэмжит өдрүүдээр төлөвлөсөн ажлуудыг нь сонирхлоо. 

“Сэлэнгэ” аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбат:

-Дархлаажуулалтын IV тун аяны хүрээнд энэ 7 хоногийн ажлыг СААЖЦ-ын хамт олон хариуцаж ажиллах болно. Нарийн ногоог зөвхөн хоол хүнсэнд хэрэглэдэг байсан бол бид нээлтийн үйл ажиллагаагаараа өөрсдийн хүлэмжид тарьж ургуулсан нарийн ногоог эрүүл мэндийн ундаа болгон хэрэглэхийн ач тусыг ажилтнууддаа хүргэхийг зорьж байна. Энэ бол бидний өгөх эрүүл зөв хооллолтын зөвлөмжийн нэгээхэн хэсэг юм. Бид энэ 7 хоногийн туршид аялал, амралт зугаалга, эрүүл зөв хооллолтын талаар мэдлэг мэдээлэл олгохоор олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Өглөөний нээлтийн үйл ажиллагаанд Энэрэл төвийн хүүхдүүд маань ая дуугаа өргөж, уурхайчин ах эгч нартаа мэндчилгээ дэвшүүлсэн байгаа. Хуучин цагт өглөө радиогоор дуулах хүүхдийн дуугаар шинэ өдрийг эхлүүлдэг байсан шиг нээлтийн үйл ажиллагааг цовоо хүүхдүүдийнхээ ая дуугаар эхлүүлсэн нь сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Энэ үйл ажиллагаа маань үргэлжлэн Ерөнхий захиргааны 1-р байр буюу АБК дээр зохион байгуулагдах юм.

“Сэлэнгэ” аялал жуулчлалын цогцолборын зохион байгуулагч, маркетингийн мэргэжилтэн Н.Батжаргал:

-СААЖЦ-ын хамт олон Дархлаажуулалтын IV тун бол Монгол вакцин-уламжлалт хүнс буюу шидэт шөл гэж ойлгож ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарах ажлаар үргэлжлүүлж байна. Тиймээс адууны махтай аарцтай шөл, булууны ястай шөл, таван цулын шөл, битүү шөл зэрэг хүйтний улиралд хүмүүсийн дархлааг дэмжих хоол хүнсний талаар хэрхэн хийх, ямар орц найрлагатайгаар хүртвэл эрүүл мэндийн ач холбогдолтой талаар  ажилтнууддаа мэдээлэл өглөө. Дархлааны 3 тун вакцинд хамрагдсан уурхайчдадаа бидний дараагийн барих вакцин бол уламжлалт хоол хүнс Монгол вакцин гэж ойлгож энэ ажлуудаа зохион байгууллаа.  

Дархлааны диваажин, эрүүлийн энхжин болсон Сэлэнгэ мөрний ай сав  газрын гайхамшигт байгальд нарс хусан ойн дунд амарч, алжаалаа  тайлж, цэнгэг тунгалаг агаараар уушиг зүрхээ цэвэршүүлж, сэтгэл санаагаагаа эрүүлжүүлж, дархлаагаа дархан аварга болгоцгооё! гэж уриалж байна. Цэвэр агаар, эрчимтэй хөдөлгөөн, Монгол уламжлалт хүнс- шидэт шөлнүүдээр IV вакцинаа бид бэлтгэн ажилтнууддаа өргөн барьж байна. 

Дархлаажуулалтын IV тун аяныг уурхайчдын дунд ийнхүү өргөн хүрээнд нөлөөллийн ажил болгон өрнүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдадаа аяны хүрээнд цех нэгжүүдийн онцлогт тохирсон, эрүүл мэндэд чиглэсэн олон талт үйл ажиллагаагаар үргэлжлүүлэх юм.

Э.Мөнх-Уянга
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %