Д.ЭРДЭНЭБАТ:  Дархлаажуулалтын 4-р тун аяныг “Зөв хооллолт-Амралт” сэдвийн хүрээнд үргэлжлүүлнэ

     Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтэс, Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албанаас ажилтнуудынхаа дархлааг хамгаалах, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” аян өрнүүлээд байна. Өөрөөр хэлбэл дархлаажуулалтын 4-р тун гэдэг нь нийгмийн цехүүдийн онцлог үйл ажиллагаагаар дамжуулан уурхайчдын дархлааг сэргээх нөлөөллийн үйл ажиллагаа юм. Эхний долоо хоногт Спорт цогцолбор “4-р тун нь дасгал хөдөлгөөн юм”, дараагийн долоо хоногт Соёл, урлагийн цогцолбор “4-р тун нь дуу, бүжиг юм” сэдвийн хүрээнд сонирхолтой олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Харин энэ долоо хоногт “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор ямар үйл ажиллагаагаар уурхайчдынхаа дархлааг дэмжихээр төлөвлөсөн талаар “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Танай цогцолборын хувьд дархлаажуулалтын 4-р тун юу вэ? 

-Эрдэнэт үйлдвэрийнхээ нийт ажилтнуудад шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Хариуцлагын вакцин 4-р тун аянд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор нэгдэж, энэ долоо хоногт “Зөв хооллолт-Амралт” сэдвийн хүрээнд цуврал үйл ажиллагаа зохион байгуулна. Манай цогцолбор халуун хоол, амралт, зочид буудал, хүнсний ногоо тариалалт, хүлэмж гэсэн таван хэсгийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Ер нь хүмүүс цар тахлын үед эрүүл мэнддээ их анхаарч, дархлаагаа дэмжих олон хэлбэрийн арга хэрэгжүүлдэг болсон. Тиймээс бид мэдлэгт нь нэмэр тус болох үүднээс зөв хооллолтын талаар нэмэлт мэдээлэл өгч, өөрсдийн туршлагаас хуваалцахыг зорьж байна. Бид долоо хоногийн турш  хэрэгжүүлэх зургаан үе шаттай төлөвлөгөө гаргасан.

-Тухайлбал..? 

-Эхлээд Нийтийн хоолны хэсгээс “Гэр гэртээ ахлах тогооч” нэртэй монгол үндэсний дархлаа дэмжих гурван төрлийн шөлний жорыг танилцуулна. 
Зөвхөн орц найрлагыг нь танилцуулаад зогсохгүй Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудынхаа халуун хоолны цэсэд оруулж дархлаа дэмжих шөлөөр гурван өдөр үйлчилнэ. Хоёрдугаарт, өглөөний цай хүнд маш чухал. Тиймээс Эрдэнэт үйлдвэр гэх өрх айлын гишүүд өглөө ямархуу маягаар биеэ бэлдэж, ажилдаа явдаг вэ, гэдгийг олон нийтэд таниулах, сайн туршлагаас нь хуваалцах үйл ажиллагаа зохион байгуулна. Түүнээс гадна бид өөрсдөө халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага учраас хамгийн хялбар аргаар шим тэжээлтэй өглөөний цайг хэрхэн бэлтгэх талаар санаа өгөх цуврал зөвлөгөө хүргэнэ. Мөн манай цогцолбор төмс, хүнсний ногооноос гадна нарийн ногоо хүлэмжээр тариалж үйл ажиллагаандаа ашигладаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манайх цогцолбор болсноор төмс, хүнсний ногоо дөрвөн га-д тариалж, жил бүр гурван тонн гаруй төмс, хүнсний ногоо хураан, үйлдвэрийн ажилтнуудынхаа халуун хоолонд ашиглаж байна. Хүлэмжийн аж ахуйгаар тариалдаг салат байцаа, укроп, яншуй зэрэг шим тэжээлтэй нарийн ногоог зөвхөн хоолондоо нэмэлт хачир болгон хэрэглэхээс гадна эрүүл мэндийн ундаа хэлбэрээр хэрхэн зөв хэрэглэх талаар хоол зүйч эмч маань зөвлөгөө өгнө. Мөн эрүүл амралттай холбоотой мэдээлэл бэлтгэсэн. Цар тахлын энэ үед эрүүл агаарт амрах нь илүү ач тустай. Байгаль дээр байгаа олон төрлийн, үнэгүй амин дэмүүдийг хэрхэн авах талаар зөвлөгөө мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан өгнө. Эрдэнэт үйлдвэрийнхээ ээлжийн ажилтнуудад зориулж Эрдэнэт хотыг тойрсон ногоон байгууламж, амрах боломжтой газрын тухай, ажлын бус цагаар өөрийн эрүүл мэнддээ үнэгүй хөрөнгө оруулалт хийх талаар судалгаатай мэдээлэл хүргэж ажиллана. Өөрөөр хэлбэл хүмүүсийн мэдэж байгааг сануулах, уриалах зорилготой үйл ажиллагаа юм.  

-Долоо хоног бүр дархлаажуулалтын 4-р тун аяныг гардан зохион байгуулж буй байгууллага өөрийн онцлогийг харуулсан челленж өрнүүлж байгаа. Танай долоо хоногийн челленж нь юу байх бол..?

-“Өглөөний цайг өөртөө...” уриан дор челленж өрнүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл уул уурхайн үйлдвэрт хүнд хүчир ажил хийдэг хүмүүс өглөөний цайгаа заавал ууж, эрүүл мэндээ өөрсдөө хамгаалж, дэмжихийг уриалж байгаа юм. Манай зочид буудал, нийтийн хоол, амралтын хэсгийнхэн маань өглөө болгон ээлжээр өглөөний цай бэлтгэн ирж цайлдаг. Энэ сайн саналаа түгээх үүднээс хамгийн богино хугацаанд, хамгийн шим тэжээлтэй өглөөний цай бэлтгэх челленж эхлүүлнэ.     

-“Сэлэнгэ” амралтын баазын талаар мэдээлэл өгөөч? 

-Манай амралт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бүтэн жил гаруй хугацаанд ажилласангүй. Сүүлийн үед 50 хувийн дүүргэлттэй, зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад үйлчлэхээр ажлаа зохион байгуулж байна. Ер нь улсын хэмжээнд дэглэм суларч байгаатай холбогдуулан цаашид “Сэлэнгэ” амралтын бааз ямар дэг журам, зохион байгуулалтаар ажиллах талаар тушаал удахгүй гарах байх. Амралтын бааз үйлдвэрийн ажилтнууддаа байран дээр хөнгөлөлт үзүүлдэг. Хоолны хувьд цэсийн сонголтоор үйлчилдэг. Ор хоногийн дундаж үнэ 65-75 мянган төгрөг байгаа. Мөн олуулаа амрах тохиолдолд өрөөгөөр нь авах боломж бий. 

-Баярлалаа.  

М.Одгэрэл
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %