Б.ТӨГСБАЯР: Цар тахлын үед Монгол битгий хэл, дэлхийд ажилчдынхаа цалинг нэмсэн байгууллага тун цөөн...

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн холбоо хооронд байгуулсан Хамтын гэрээний хэрэгжилт энэ онд дуусгавар болохтой холбогдуулан тус холбооны дарга Б.Төгсбаяртай уулзаж ярилцлаа.

-Хамтын гэрээний биелэлтийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Хамтын гэрээ маань 2021 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Хамтын гэрээнийхээ оны эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэхэд 106.2 хувийн биелэлттэй гарсан. Гэрээ дуусаж байгаатай холбогдуулан ҮЭ-ийн байгууллага 2022-2023 онд хэрэгжих шинэ Хамтын гэрээний төслийг боловсруулж байна. 

-Одоо хэрэгжиж буй Хамтын гэрээнд цар тахлын үеийн нөхцөл байдлыг тооцож тусгасан байсан уу? 

-Одоо хэрэгжиж байгаа 108 заалт бүхий Хамтын гэрээг 2019 оны 12-р сарын 25-нд буюу уурхайчдын баярын өдөр үзэглэсэн. Тэр үед дэлхий нийтэд цар тахал дэгдэнэ гэсэн төсөөлөл байгаагүй учраас Хамтын гэрээнд тусгайлсан заалт оруулаагүй. Харин дараа нь цар тахлын нөхцөл байдал үүсэхэд Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбоо асуудлыг Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохицуулсан. Үүгээр дөрвөн цогц асуудлыг шийдсэн юм.

-Тухайлбал...? 

-Үйлдвэрлэлийн сул зогсолт гаргахгүй байх, орон тоо цомхотгохгүй байх, цалин хөлс бууруулахгүй байх, харин ч цар тахлын хүнд үед цалин урамшууллыг нэмэгдүүлж уурхайчдын бодит орлогыг өсгөн цар тахлаас хамгаалах, хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах гэсэн чиглэл оруулсан. Амжилттай сайн биелүүлж ажилласан. Энэ дашрамд мэдээллийн шинж чанартай хэлэхэд дэлхийд манайхтай ижил төстэй зэсийн 131 үйлдвэр хаалгаа барьж, зарим нь орон тоогоо цөөрүүлж, бүтцээ өөрчилсөн. Металлургийн 28 үйлдвэр бүрэн зогссон байна.  Монголд битгий хэл, дэлхийд ажилчдынхаа цалинг нэмсэн байгууллага тун цөөхөн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цар тахлын үед ажилчдынхаа цалинг 55 хувиар нэмлээ. Мөн удаан жилийн болон бусад нөхцөлийн хөнгөлөлт, дэмжлэгүүд ч нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэр Монголын айл өрх бүрийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг хариуцан, нийгмийн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэн аргагүй “Баатар” үйлдвэр болохоо харуулж байна. Үүнд үйлдвэрийн ажилчид маань хамрагдаж л яваа шүү дээ.    

-Шинэ Хамтын гэрээнд онцлог ямар заалтууд оруулахаар төлөвлөж байна?  

-2022 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө ярихаас өмнө Хамтын гэрээнд тусгах ямар боломж байгааг хоёр тал харилцан ярилцана. Түүнээс гадна 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан боловсруулна. Хөдөлмөрийн тухай хууль маш их  өөрчлөгдсөн. Шинэ Хамтын гэрээ дөрвөн бүлэгтэй байна. Өөрөөр хэлбэл цалин хөлс, урамшуулал, хөдөлмөрийн нөхцөл, сургалт, ХАБЭА-н талаар, нийгмийн тусламж дэмжлэгийн талаар гэх мэт. Ажлын дэд хэсгүүд гараад ажиллаж байна. Мөн Хамтын гэрээнд тусаагүй ч хамтран ажиллах Санамж бичгээр зохицуулсан заалтуудыг шинэ Хамтын гэрээнд багтаана. Онцлог, тодорхой заалтуудын тухайд одоогоор хэлэх боломжгүй.

-Дэлхий даяараа шинэ цагийн үйлдвэрчний эвлэл гэж их ярих болсон. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагаа үүнд чиглэж байгаа юу? 

-Бид дэлхий нийтийн чиг хандлагад нийцэж ажиллахыг зорьж байна. Гурван талт зөвшилцлийн системийг л дэлхий нийтээрээ барьж байгаа юм. Монголын ҮЭ-ийн байгууллага ч мөн ялгаагүй төр засагтай хамтран ажиллаж байна. Манай ҮЭ-ийн холбоо ажил олгогч талтай зөвшилцлийн хэлбэрээр шийдвэр гарган ажиллаж байгаа. Манайх 50 хүний бүрэлдэхүүнтэй Гүйцэтгэх зөвлөлөөр төсвөө хэлэлцэж баталдаг. Анхан шатны 27 хороо үйл ажиллагаагаа өнөөдөр хэвийн үргэлжлүүлж байна. Зарим хүмүүс, ҮЭ-ийн холбоо чимээгүй байна гэж шүүмжилдэг. Хамтын гэрээ бүрэн хэрэгжээд явж байна, цалин буураагүй, орон тоо цомхотгоогүй, ямар нэгэн асуудал үүсээгүй, надад ямар нэгэн гомдол ирээгүй байхад ҮЭ юунд чанга дуугарах вэ. Цар тахлын үед ажилчдын юунд уруу татаж, турхирах вэ. Харин ямар нэгэн асуудал үүссэн, хөдөлмөрлөх эрх зөчигдсөн бол хуулиар олгосон эрх үүргээ хэрэгжүүлнэ.  

-Баярлалаа.

М.Одгэрэл
Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %