Х.АЮУШСҮРЭН: Ээжийгээ залгамжилсан болохоор илүү хариуцлагатай ажилладаг

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн конвейерын машинч Х.Аюушсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа хэзээ холбосон бэ?

     -Миний ээж Ц.Бадам Эрдэнэт үйлдвэрт 34 жил ажиллаад гавьяаны амралтдаа суусан. Би Хамтын гэрээний 2.4 дэх заалтаар 2013 онд ээжийнхээ ажил мэргэжлийг  залгамжлан ороод өдгөө 7 дахь жилдээ ажиллаж байна.

-Таны мэргэжил?

     -Би уг нь англи хэлний багш мэргэжлээр МУИС төгссөн. Ээжийнхээ ажил мэргэжлийг залгамжлахын тулд 2012 онд Технологийн сургуульд түгээмэл баяжуулагчийн курст сурч, мэргэжил эзэмшсэн.

-Багшийн мэргэжлээ, баяжуулагчаар сольжээ. Энэ ажилдаа таны сэтгэл ханамжтай байдаг уу?

     -Сургууль төгсөөд багш мэргэжлээрээ ажилласангүй дээ. Би конвейерын машинчийн ажилдаа дуртай. Ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөж, хийж бүтээснийг нь  үргэлжлүүлж байгаа нь сэтгэлд дотно сайхан санагддаг.  Нөгөөтэйгүүр ээжийнхээ нэр хүндийг өндөрт өргөх хариуцлагатай үйл хэрэг гэж ухамсарладаг. Ажлын байрны олдоц муу байгаа энэ үед ажилчдынхаа хүүхдэд ийм сайхан боломж олгодогт би хувьдаа их баяртай явдаг. Эрдэнэт үйлдвэр, энэ сайхан  ажил мэргэжлээрээ бахархдаг.

-Таны ажлын онцлог?

     -Конвейерын машинч тээрэмд хүдрийг тасралтгүй дамжуулах үүрэгтэй. Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг.  Урсаж буй хүдрийн өнгө, хөөсийг  ажиглаад   шинж чанар, агуулгыг нь нүдэн баримжаагаар   мэдэрдэг болж байна. Конвейерын машинчаар  ажиллах тусам  туршлагаждаг.  Гэлээ ч олон жил ажиллаж байгаа хүнд ч мэдэхгүй зүйл тулгарна. Тийм болохоор ажлын байранд багш, хамт олноосоо суралцсаар л явна.

-Та бүхний хариуцлагаас шалтгаалан хүдрийн шинж чанар өөрчлөгдөх үү?

     -Тэгэлгүй яах вэ. Конвейер аваарын байдалтай зогсох үед шалтгааныг шуурхай олж илрүүлж, хурдан залгахгүй бол тээрэм хоосрох аюултай. Мөн Ил уурхайгаас ирж буй хүдрийн бүхэллэгт хяналт тавьж ажилладаг. Том бүхэллэгтэй хүдэр нь тээрмийн хуяг эвдэх, конвейер бөглөх гээд асуудал үүсгэнэ.

-Технологийн шинэчлэл, ажилчдад хандсан нийгмийн халамж танд хэр мэдрэгддэг вэ?

     -Маш их. Намайг дадлага хийж байхад конвейерын туузын эдэлгээ, хусагч их амархан муудаж, хүдэр асгарах нь их байсан. Одоо  техникийн шинэчлэл хийж, засвар үйлчилгээ сайжирснаар ийм зүйл гарах нь илт багассан. Би хүүхэд  асрах  чөлөөтэй гэртээ хоёр  жил байлаа. Энэ үед Үйлдвэрээс сард 500 мянган төгрөгийн тэтгэмж олгож байсан. Ээжүүд, эхчүүдэд ийм өндөр тэтгэмж өгдөг байгууллага өнөөдөр Монголд “Эрдэнэт”-ээс өөр байхгүй. Тэгээд ажилдаа ороход цалин маань илт нэмэгдсэн байлаа. Энэ мэтээр үйлдвэрийн удирдлага ажилчид руугаа хандсан ээлтэй зөв бодлого явуулдаг. Ийм их халамж анхаарал хандуулж байхад бид ажлаа сайн хийж, Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжилд  өөрийн хувь нэмрээ оруулна гэж боддог.

Я.ЭНХТУЯА

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %