Б.АРИУНБОЛД: Би үе залгамжлан ажиллуулах бодлогын үр өгөөжийг хүртэж яваа азтай залуу

     Би Эрдэнэт үйлдвэртээ 2014 онд аавынхаа оронд удам дагаж БелАЗ машины жолоочийн ажилд орж байлаа. Миний аавыг Зундуйн Бямбадорж гэдэг. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Аав маань Эрдэнэт үйлдвэрт 31 жил БелАЗ-ын жолоочоор тасралтгүй ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Аавынхаа оронд орохоос өмнө Эрдэнэт хотын ДЦСын кип автоматикийн цехэд ажиллаж байсан. Аав минь гавьяаны амралтаа авах болж, гэр бүлээрээ “хуралдаж” ярилцаад би удам дагасан уурхайчны халаа болж мэргэжлийг нь өвлөсөн дөө. Миний мэргэжил бол цахилгааны инженер ч аавынхаа залуу нас, олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан ажил үйлсийг нь үргэлжлүүлэхээр БелАЗ-ын жолоочийн мэргэжил давхар эзэмшсэн.

     Манайх ам бүл зургуулаа. Би гурван эгчтэй, айлын ганц хүү. Эрдэнэт хотын уугуул. Ер нь багаасаа л төрж өссөн хотдоо ажиллаж амьдрах хүсэлтэй байлаа. Хүн бүхний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болох мөрөөдөл тээсэн оюутан байв. Хүүхэд насны хүсэл мөрөөдөл минь биелж, улс эх орныхоо нүүр царай болсон том үйлдвэрийн ажилчин болсондоо үргэлж талархаж явдаг.  Нөгөө талаар, би их азтай хүн. Эрдэнэт үйлдвэр, ҮЭ-ийн холбооноос хэрэгжүүлдэг “Хамтын гэрээ”-ний аав ээжийнхээ оронд ажилд орох заалт ёсоор уурхайчдын эгнээнд ажиллаж хөдөлмөрлөх болсноо залуу хүний хувьд их хувь завшаан гэж ойлгодог. Бидний амьдралд ач тусаа өгсөн сайхан боломж юм.  

     Миний хамт олон бол Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн н.Гантулга даргатай 4 дүгээр ээлжийнхэн. Анх 40 тонны даацтай БелАЗ дээр дагалдуулж сургасан багш маань н.Доржпалам. Дараа нь би 130 тонны даацтай БелАЗ дээр Л.Доржсүрэн багшаа дагалдаж, дадлагажсан. Миний багш нар ажил мэргэжилдээ эзэн, арвин туршлагатай, үргэлж зааж зөвлөхийг эрхэмлэсэн хүмүүс байдаг. Гар сэтгэл нийлж, намайг өдий зэрэгт хүрэхэд тусалж дэмжиж ирсэн хамт олондоо маш их баярлаж байна.

     Одоо би эхнэр хүүгийн хамт амьдардаг. Төрөлх үйлдвэртээ он удаан жил амжилт бүтээл дүүрэн ажиллаж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд чадах чинээгээрээ хувь нэмрээ зориулна гэж хичээн хөдөлмөрлөж явна. 

М.БАЛЖИННЯМ
ФОТО: Б.БАТТӨГС

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %