Б.БАТ-ЭРДЭНЭ: Эрдэнэт үйлдвэрт хөгжих боломж үргэлж нээлттэй байдаг

     Намайг Батболдын Бат-Эрдэнэ гэдэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Хэвний хэсэгт CNC тоон удирдлагатай зорогч суурь машины оператороор V зэрэгтэй ажиллаж байна. 

     Их сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Хамтын гэрээний заалтын дагуу ээжийгээ залгамжлан Монголын ХХ зууны манлай үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. Ажилд анх орсон үеэсээ л аливааг мэдэхээс мэдэхгүйг хүртэл, чадахаас чадахгүйг хүртэл хийж гүйцэтгэн, чадвар нөөц бололцоогоо бүрэн дайчилж, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрийг судлан хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн маань нийт ажилчдын 60 гаруй хувийг 35-аас доош насны залуус эзэлж байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх учраас би хувь хүний хувьд бусдаас ялгарах чадвараа хөгжүүлэхэд анхаарал хандуулдаг. Ажлын байран дээрээ өөрийгөө хөгжүүлэх, манлайлах, бүтээмж өндөртэй ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Тийм ч учраас өнгөрсөн таван жилийн хугацаанд ур чадвараараа, бүтээмж чанарын үйл ажиллагаагаараа, сайн саналын хэрэгжилтээрээ, сурлага хөдөлмөрөөрөө үеийн нөхдөө манлайлж ажиллалаа. Нэгдүгээрт, Орос, Монгол багш нарынхаа харамгүй сэтгэлийн үрээр өөрийн хариуцсан CNC тоон удирдлагатай суурь машин ажиллуулах нарийн мэргэжлийг V зэрэгт хүртлээ эзэмшиж байна. Ур чадвараа үнэлүүлэн Эрдэнэт үйлдвэрийн “Тэргүүний залуу уурхайчин” цол тэмдэг 2017 онд хүртлээ. Хоёрдугаарт, дэлхийн уул уурхай, хүнд машин механизмын хөгжил, орчин үеийн уул уурхайн стандарт чиг хандлагыг өөрийн улс, үйлдвэрт зохицож болох түвшинд шинэчлэн нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж, 2018 онд Бүтээмж-Инновацийн шилдэг 100 манлайлагчийн 38-д жагсаж байсан бол өнгөрсөн онд тэргүүн байр эзэлсэн. Мөн бүтээмжийн ажлаараа Засвар механикийн заводын 2019 оны “Шилдгийн шилдэг шинийг санаачлагч”-аар шалгарсан. Гуравдугаарт, Цутгуурын цехийн хамт олон, багш, удирдлагуудынхаа өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэл сайтай биелүүлж, Эрдэнэт үйлдвэрээс ажилчдадаа олгодог гадаадад суралцах болзол, шаардлагыг ханган, өнгөрсөн намраас ОХУ-ын Екатеринбург хот дахь, ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит, Уралын холбооны Их сургуульд шамдан суралцаж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийнхээ хүний нөөцийн бодлогоор боловсрол эзэмшин, бэлтгэгдэж байгаадаа баяртай байдаг.


/Екатеринбург хот 2020.02.22/

     Миний идэвх зүтгэл, чамгүй хөдөлмөр, амжилтыг ил тод, шударгаар үнэлдэг Засвар механикийн заводын Цутгуурын цехийн удирдлага, ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй залуу ажилчдадаа, оюуны үнэтэй хөрөнгө оруулалт хийж алсын хараатай ажиллаж буй “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлж, улам их амжилт хүсье.

     Орчин үед залуус бид үнэнч шударга, хариуцлагатай, соёлтой, ёс зүйтэй, дэг журамтай хөдөлмөрлөж чадвал Эрдэнэт үйлдвэр маань өөрийн шавхагдашгүй нөөц бололцоогоо харамгүй хайрладаг учраас боломж үргэлж нээлттэй байдаг шүү гэж хэлмээр байна. Хичээгээрэй залуусаа... Амжилт хүсье. Монгол Улс мандан бадраг!

Засвар механикийн заводын
Цутгуурын цехийн Хэвний хэсэгт
CNC тоон удирдлагатай зорогч суурь
машины оператор Б.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %