Д.ӨНӨБАТ: Эрдэнэт үйлдвэрт нэгээс дээш жил ажиллаж буй ажилтан бүр орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах заалтыг “Тусламж, дэмжлэг олгох журам”-д тусгаж, баталгаажууллаа

Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цаг үеэс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж ирсэн. Энэ хүрээнд 24 төрлийн тусламж дэмжлэгийн хөтөлбөр уурхайчдадаа зориулан, тус тусад нь дотоод журмаар зохицуулан хэрэгжүүлж байв. Тэгвэл тэдгээр журмыг нэгтгэн багцалж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг олгох журам” боловсруулан тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар батлан хэрэгжүүлж эхэллээ. Нэгдсэн журамд тусгагдсан шинээр болон өөрчлөлт орсон бүлэг, заалтын талаар  Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатаас тодруулав.

 -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг олгох журам шинээр боловсруулан баталсантай холбогдуулан цех бүр дээр Нийгмийн тусламж дэмжлэгийн ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ ажлын хэсгийн гол зорилго юу вэ?

-Энэ маш чухал ажил болсон гэдгийг юуны түрүүнд тэмдэглэе. Цех бүр дээр ажлын хэсэг байгуулснаар ажиллагсдад дэмжлэг тусламж олгох эрхийг анхан шатны удирдлагуудад нь  шилжүүллээ. Ингэснээр тухайн ажилтанд олгох тусламж хөнгөлөлтийг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх ач холбогдолтой. Ажилтанд тусламж дэмжлэг үзүүлэх бодлого гурван түвшинд хэрэгжинэ. Тухайлбал, тухайн ажилтан эхлээд өөрийн цехийн ажлын хэсэгт орон сууцны хөнгөлөлтөөс эхлээд бусад төрлийн дэмжлэг хүссэн хүсэлтээ гаргаснаар уг асуудал хурдан шуурхай, хүлээгдэлгүй шийдвэрлэгдэнэ. Мэдээж, цар хүрээ нь том хүсэлтийг дунд түвшин буюу Нийгмийн харилцааны хэлтэс хүлээн авна. Хэрэв манай хэлтэс шийдвэрлэх боломжгүй бол захирлуудын түвшинд хүргэх гэх зэргээр шат дараалан нийгмийн тусламж дэмжлэгийг ажилтнууддаа хүргэнэ. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн эхний шийдвэрийг цехийн ажлын хэсэг гаргаж, хэрэгжүүлэх юм.   

- “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг олгох журам”-д ажилчдын эрэлт хэрэгцээ, санал бодолд нийцсэн хэд хэдэн таатай шийдвэр орсон байна. Жишээлбэл, нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёулаа орон сууцны хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон гэх зэрэг. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хэрэгжилтээрээ шилдэг жишиг тогтоож, ажилладгийн хувьд үйлдвэрийн ажиллагсад, тэдний гэр бүл төдийгүй улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад том хувь нэмрээ оруулж байна. Товчхон тодорхойлж хэлбэл, нийгмийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Үүний нэг хэсэг нь ажилтан, тэдний гэр бүлд үзүүлэх тусламж дэмжлэгийг журам дүрмийн дагуу олгосоор ирсэн. Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жилийн турш  нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн түүчээ болон ажиллаж байна. Тиймээс урьдчилан үүссэн нөхцөл байдлыг зохицуулах, ажиллагсдадаа үзүүлэх тусламж дэмжлэгийн чанар, цар хүрээг илүү сайжруулах, зах зээлийн тогтолцоотой ойртуулах хэрэгцээ шаардлагыг хангах ёстой болсон. Ийм үндэслэлээр олон жижиг журмуудыг нэгтгэн багцалж, 10 бүлэг, 8 хавсралт бүхий журам боловсруулан батлууллаа. Өнгөрсөн жил бид 2018-2019 оны Хамтын гэрээний биелэлтийг дүгнэж, 2020 оны шинэ гэрээ боловсруулах явцад үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос санал ирж байв. ҮЭ-ийн холбооны санал бол ажиллагсдын зүгээс ирж буй санал гэж ойлгодог. Энэ санал юу вэ гэхээр орон сууц худалдан авахад үзүүлдэг дэмжлэгийг тэгш хүртэх, нэг гэр бүлд нэг удаа олгодог 12 сая төгрөгийн дэмжлэгийг  ажилтан бүрт үзүүлэх боломж байгаа эсэх тухай хүсэлт байсан. Бид үүнийг судалж үзэхэд нийт ажиллагсдын дийлэнх буюу залуу ажилтнууд 100 хувийн саналаар уг асуудлыг тавьж байв. Тийм учраас үүнийг шийдэх нь ажилчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх бодит боломж болно гэж харсан. Ингээд шинэ Хамтын гэрээг үзэглэсний дараа өнгөрсөн 4 сард ажлын хэсэг байгуулан, миний бие ахалж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, ҮЭ-ийн холбоо зэрэг холбогдох газар хэлтсийн төлөөллүүд хамтран ажиллаж, санал бодлоо нэгтгэсний үндсэн дээр ажилчдаас ирүүлсэн дээрх саналыг судлан, удирдлагуудад танилцуулснаар шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тусламж дэмжлэг олгох  нэгдсэн журамд ажилтан бүрт 12 сая төгрөгийн тусламж дэмжлэг олгоно гэж тусгагдлаа. Энэ заалт одоо баригдаж буй 1300 айлын орон сууцны  “Уурхайчин” хотхоны төсөл хөтөлбөртэй шууд холбогдож байгаа. Тодруулбал, ажилтнууддаа энэ орон сууцанд орох боломж нээж өгөх зорилгоор ажилтан тус бүрт  12 сая төгрөгийн хөнгөлөлт олгох болсон нь нэг гэр бүлийн хоёр хүн нийлээд 24 сая төгрөгийн дэмжлэг авна гэсэн үг.  Ингэснээр орон сууцны ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай болно. Нөгөө нэг шийдвэр гэвэл, орон сууцны дэмжлэг авахын тулд Эрдэнэт үйлдвэрт 3 болон түүнээс дээш жил ажилласан байх гэсэн шалгуур өөрчлөгдсөн. Журмаар 3 жил ажилласан байх гэдэг босгыг 1 жил болголоо. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод нэг жилийн хугацаанд өөрийгөө таниулж, жинхэнэ ажилтан боллоо гэдгээ харуулж чадсан хэн бүхэн орон сууцны хөнгөлөлт хүртэх эрх эдэлнэ.  

-Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан ажилтан үйлдвэрт тогтвортой ажиллах гэрээ байгуулдаг. Энэ заалтад өөрчлөлт орсон уу?

-Орон сууцны хөнгөлөлт авсан ажилтан цаашид 10 жил тогтвортой ажиллах гэрээ байгуулдаг. Нэг үгээр хэлбэл, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ёсгүй. Хэрэв цуцалсан тохиолдолд тусламжийн мөнгийг буцаан төлнө гэж заасан байдаг. Энэ заалтад өөрчлөлт оруулж, тогтвортой ажиллах гэрээний хугацааг 10 биш 5 жил болгосон. Ийм өөрчлөлтийг оруулахдаа бид ажилтнуудынхаа ёс зүйд найдсан гэж хэлж болно. Нийгмийн өндөр хариуцлагатай, нэр хүндтэй том үйлдвэрийн ажилтан болсноор хувь хүний ёс зүй дээшилсэн байх ёстой. Орон сууцны хөнгөлөлт авангуутаа ажлаас гарлаа гэж хэлэх ажилтан ховор байх болов уу гэсэн итгэл найдвар дээр үндэслэж тогтвортой ажиллах гэрээний хугацааг багасгасан. Энэ бол ажилтандаа өгч буй итгэл найдвар, нөгөө талаас хүлээлгэж буй хариуцлага юм.

- Гэр бүлийн нэг нь энэ шийдвэр гарахаас өмнө хөнгөлөлт авсан бол нөгөө гишүүнд нь нөхөж олгох уу?

-Энэ талаар журамд маш ойлгомжтой тусгасан. Уг журам батлагдсан өдрөөс ажилтан бүрт олгоно гэсэн заалт хэрэгжинэ. Өмнөх хугацаанд үйлчлэхгүй гэсэн үг.

-Ниймийн хамгаалалд чиглэсэн тусламж дэмжлэгүүд эзнээ олоход бодит судалгаaмаш чухал. Нийгмийн харилцааны хэлтэс судалгаагаа хэрхэн хийж байна. Үр дүнгээс нь та ярина уу?

-Манай хэлтэс судалгааг цогцоор нь мэргэжлийн түвшинд хийхийн тулд мэргэжлийн социологичтой болсон. Ингэснээр судалгаа бодитой гарах үндэс болно гэж үзэж байгаа. Бид Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг хэрхэн үнэлж, ямар түвшинд хүлээж авч буй талаар  орон нутгийн иргэд болон үйлдвэрийн ажиллагсдын дунд хоёр чиглэлээр судалгаа хийсэн. Нарийвчилж хэлбэл, үйлдвэрийн нийгмийн цехүүдийн үйлчилгээний чанар, ажиллагсдын хүсэж буй хэрэгцээ шаардлага гээд бүх талын асуумжийг оруулсан өргөн хүрээтэй судалгаа болсон. Эхний судалгааны үр дүн төдийлөн сайн байгаагүй ч бид үйл ажиллагаагаа илүү сайжруулснаар нэг жилийн дараа дахин хийсэн судалгааны дүнд олон эерэг ахиц гарсан байгаа. Үүнд үндэслэн бид энэ оныг “Нийгмийн харицлагатай жишиг үйлдвэр, ёс зүйтэй, хариуцлагатай ажилтан”уриа дэвшүүлэн, зорилт зорилгоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн нийгмийн цехүүдийн дунд үйлчилгээний чанар, бүтээмж хүртээмжийг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ бүхний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарч буйг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн Хамтын гэрээний заалтыг сайжруулах, ажилчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг үйл явц бүгд судалгааны үр дүнд тулгуурлаж хийгдлээ. Үүний нэг жишээ нь ажилчдын хамгийн их хүсэн хүлээж байсан, тэдэнд үнэхээр ач тусаа өгөх орон сууцны 12 сая төгрөгийн хөнгөлөлт болж байна гэдгийг дахин дурьдая.  

-Бусад төрлийн дэмжлэгүүд тодруулбал, ажилтанд олгох нэг удаагийн тусламж олгоход өөрчлөлт, шинэчлэл орсон уу?

- Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох бүлэгт шинээр гэр бүл болж буй ажилтан болон  ажилтны гэр бүлийн гишүүн нас барсан тохиолдолд тус тус 300 мянган төгрөг олгох заалт шинэчлэгдэж орсон. Хэдийгээр их мөнгө биш ч гэсэн энэ заалт орсонд баяртай байгаа. Мөн эмчилгээний зардлын  тусламж олгохдоо ажлын хэсэг улиралд нэг удаа хуралдаж, шийдвэрлэдэг байсныг өөрчилж хугацааг нь наашлуулан сар тутам хуралдаж байхаар өөрчилсөн. Тэгэхээр эмчилгээний тусламж дэмжлэгийг сар бүр авах боломж нээгдэж байна гэсэн үг. Өмнө нь эмчилгээний тусламж авахын тулд хүсэлтээ өгөөд, гурван сар хүлээж чадалгүй нас барах гэх мэт харамсалтай тохиолдлууд гарч байсан. Тиймээс тусламж, дэмжлэг олгох журам нь хүний амьдралын баяр баясгалан, уй гашуу гээд бүхий л цаг хоромтой ойртож, бодитоор туршигдаж, шалгагдсан журам болсон гэдгийг хэлье. Мэдээж илүү боловсронгуй болгох зүйл байгааг үгүйсгэхгүй. Харин нийгмийн хөгжлөө дагаад улам бүр сайжирч, төгс төгөлдөр болох зам руу явах ёстой. Үүнд бодит судалгаа маш чухал. Ажилтнууд энэ тал дээр идэвхтэй, чин сэтгэлээсээ хандаж, судалгаанд оролцож байх ёстой. Та бүхний үнэ цэнэтэй, бодитой санал хүсэлт шийдвэрт тусгагдаж, эргээд амьдралд тань хүрэх болно гэдгийг ярианыхаа төгсгөлд онцлохыг хүсэж байна.  

Фото Б.Баттөгс

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %