Өглөөний сэргээш цуврал контент #19: Пүрэвдоржын НАРАНГЭРЭЛ

Төгссөн сургууль:

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, ОХУ-ын Уралын Уул уурхайн их сургуулийг төгссөн

Мэргэжил:

ХАБЭА-н үйлдвэрлэлийн менежер

Ажилласан туршлага:

2003 оноос Эрдэнэт үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж, өнөөг хүртэл 17 дахь жилдээ уул уурхайн салбарт үр бүтээлтэй ажиллаж хүртэл байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2012-2014 оны ОХУ-ын Уралын уулын сургуульд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Чин хүсэл:

“Үнэндээ, би Эрдэнэт үйлдвэрээс өөр газар огт ажиллаж үзээгүй” гээд инээмсэглэх энэ залуу уурхайчин хамт олондоо өдөр бүр талархаж, талархсан сэтгэлээ эелдэг харилцаа, зөв хандлагаар илэрхийлдэг нэгэн. Тэр нэгэн насныхаа итгэл үнэмшил, харах өнцгийн түлхүүр болсон Эрдэнэт уул, Эрдэнэт үйлдвэрээ зүрхэндээ тээж, илүү сайхан ирээдүйг бүтээхээр өглөө бүрийг угтдаг. Хэн нэгнийг дуурайх бус, аливааг задгай сэтгэж, өөрийнхөөрөө хийхийг эрмэлздэг ийм залуус олон байгаа болохоор Эрдэнэтийн ирээдүй өнгөлөг байхаас яах вэ. Бид алс ирээдүйгээ таашгүй. Гэвч түүний хэлдгээр “Эзэн хичээвэл заяа хичээх” нь лавтай. Байгаадаа баярлан талархаж, байхгүйг нь бүтээхээр тэмцэж яваа зоримог шийдэл бүхнийг тэр хийх болно.        

-Таны өглөөний дадал зуршил юу вэ?

-Миний өглөө 05:00-05:20 цагийн хооронд эхэлдэг. Сэрүүлгээр огт сэрж үзээгүй. Гэхдээ сэрүүлгээ үргэлж шалгадаг. Өглөө босоод өмнө орой эхнэрийнхээ бэлдэж тавьсан ногоон цай, зөгийн балтай усыг уугаад бас бус зүйлүүдээ амжуулаад 06.00 цагт ажлынхаа зүг алхалтаа эхэлнэ дээ. Хэвшил болгосон зүйл гэвэл сүүлийн 4 жил хавар, намартаа ажилдаа тогтмол алхаж ирэх болсон. Яагаад ч юм хүн ер нь их алхдаг баймаар санагддаг шүү. Би бусад ажилчидтай л адил өглөө 08.00 цагт ажилдаа бэлэн байдаг. Гэхдээ үйлдвэр хүртэл алхахдаа их олон зүйлийг бодож амждаг юм билээ. Огт боддоггүй байсан зүйлсийнхээ тухай, магадгүй энэ ӨГЛӨӨ-г бидэнд өгсөн тэр сайхан бүхнийг авах хувьтай байж гээд л ер нь л эрт боссон хүн бусдаас илүү тунгааж, харьцуулж, эргэцүүлж боддог юм байна даа, гэж бодогдох болсон. Өвөг дээдэс маань “ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ ҮЗНЭ”гэдэг үгийг зүгээр нэг хэлсэн үг биш юм гэдгийг ойлгоод байгаа.

-Амьдралдаа хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? Таны сэргээш?

-Хүн гэдэг урмаар услуулж, хайраар дэлбээлдэг цэцэгтэй л адил. “Өөрийнхөө хүндхэн өдрөөр бусдын өдрийг битгий харлуул” гэдэг үгийг үргэлж санаж явдаг. Тиймээс ч зөв хандлага, зөв бодолтойгоор ажиллаж амьдрах нь надад сэргээш болдог юм болов уу. Би хань ижил, үр хүүхдүүдээ үнсээд ажилдаа гарах тэр мөчид л маш их тайтгарал, урам зориг, эрч хүчийг авчихдаг. Өглөө бүр хамтдаа алхдаг, эртэч, дотнын найз надад бий. Ингэж бодохоор хүн хайртай бүхнээсээ сэргээш авч амьдардаг бололтой.

Цалин хэдий чухал ч хамт олны уур амьсгал, ажлаас авах сэтгэл ханамж хамгийн чухал. Тиймээс өглөө ажилдаа ирснээр тухайн өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх урам зоригоо хамт олноосоо авч, өөрийгөө цэнэглэдэг. Амьдрал баян шүү дээ. Гэхдээ дэргэд байгаа үнэ цэнэтэй бүхнээ мэдрэх тэр үед л өөрийгөө баян гэдгээ хүн бүрэн ухаардаг байх.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-ХАБЭА-н ажилтнууд бид хүнтэй ажилладгаараа ихээхэн онцлогтой. Зарим тохиолдолд сэтгэл зүйчийн адилаар ажилтныхаа сэтгэл дотор ороод гарах үе ч бий. Сайн муу аль нь ч бай, ямар нэгэн зүйл болох, эсвэл хэн нэгэн ажилтантай уулзах тохиолдолд тухайн ажилтны сэтгэл санааны байдал ямар байгаа хэлбэлзлийг мэдэрч, хэлж ярих зүйлээ ямар өнцгөөс тайлбарлахаа бодож ойлгуулахыг хичээдэг. Хүний биоритм гэж байдаг. Дээр дурдсанчлан хүн бүрийн өглөө адилгүй. Ааш араншингаас эхлээд агаар орчин, стресс ч гэсэн тухайн хүний өдрийн ажлын бүтээмжид нөлөөлнө. Уулзах хүмүүс маш олон янз байдаг тул тэр бүр ажилтныг болохгүй талаас нь харж зэмлэж загнахаас илүүтэй зөвлөн туслах үйл ажиллагааг голчлон явуулж, хандлагаа өөрчилж байна. Бидний ажил ийм л онцлогтой болохоор зөв явах ёстой, онцгой ажил мэргэжил юм. Энэ үйл явц үр дүнг аюулгүй, эрсдэлгүй үйлдвэрлэл гэж боддог.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Би Эрдэнэтэд төрж өссөн, Эрдэнэтийн унаган хүүхдүүдийн нэг. Харин Эрдэнэт үйлдвэр бол өгөөж буян ихтэй, сайхан үйлдвэр. Үйлдвэр маань энэ олон хүний амьдралын баталгаа болж байгаагийн хувьд аюул эрсдэлгүй ажиллах нь чухал юм. Ажил мэргэжлийн онцлог болоод ч тэр үү, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байгаасай л гэж их боддог доо. Нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед “Эрдэнэт Монголын дархлаа” урианы дор ХАБЭА-н хэлтсээс санаачлан, “ХҮЧИЛ ТӨРӨГЧ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байна. Энэ төслийн ажилд өөрийн чадах хэрээр оролцохоор төлөвлөсөн.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-ХАБЭА-н ажилтан нь бүхий л түвшний албан тушаалтан болоод ажилтан ажиллагсадтай хамтарч ажилладаг. Манай Тээвэр ложистикийн төвийн хамт олон үнэхээр ажилсаг, найрсаг, эвсэг. Бид аюулгүй тээвэрлэлт, бараа бүтээгдэхүүний найдвартай хадгалалт, олголтыг сахин хангахын тулд цехийнхээ хүний нөөц, бүтээмж инновацийн мэргэжилтнүүдтэй хамтран, ажилтнуудын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх сайн санал санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллахад гүүр болох учиртай. Ер нь өнөөдөртэй хөл нийлэн алхах зайлшгүй шаардлага бий болжээ. Тиймээс энэ бүхнийг ажилдаа нэвтрүүлэх ур чадвартай ажилтан болохын тулд хэл сурах, манлайлах ур чадварт суралцах, бие бялдрын хувьд эрүүл байх гээд олон зорилтыг өмнөө тавьж, өөрийгөө хөгжүүлэхээр оролдож байна. Нас нэмэх тусам ухаажаад байна уу гэлтэй олон зорилго, зорилтыг урдаа тавиад байх шиг санагддаг.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? Таны хобби сонирхол юу вэ?

-Миний хань, банк санхүүгийн чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан, аливаа зүйлийг хийхдээ ер нь л төгс хийдэг хүн. Манай гэр бүлийнхэн бялдаржуулах спортод дуртай. Би тэр бүр хийгээд байж чаддаггүй, гэтэл миний хань сүүлийн 2 жил энэ спортын төрлөөр тасралтгүй хичээллэж, хувьдаа багагүй амжилт гаргасан нь надад том өдөөгч болж өгсөн. Намайг их хурцалдаг учраас эрүүл мэнд, бие бялдраа бодоод, биеэ дайчлан энэ спортоор хичээллэхээр зориг гаргаад байна. Эхлэл нь өглөөний алхалт юм. Хорио цээрийн дэглэм суларч, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа жигдрэхээр спортоороо хичээллэж эхэлнэ.

Монгол эх орноороо аялах дуртай. Ээлжийн амралт болгоноор Монголынхоо үзэсгэлэнт байгалтай, аль нэг гайхамшигтай газраар гэр бүл, найз нөхдөөрөө аялдаг уламжлалтай. Энэ жил ч төлөвлөсөн газар бий.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Аав, ээж хоёр минь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан анхдагчид. Одоо гавьяаны амралтаа эдэлж суугаа сайхан буурлууд бий. Харин би удам дамжсан уурхайчдын төлөөлөл. Ээж, аавын минь хэлж, ярьж, захидаг зүйлс л санаанд их буудаг юм. Хүүхэд байсан шигээ хоёр хөгшин дээрээ очиж чаддаггүй болохоор үгийг нь сонсох нь багасаад л байна. Аав минь “Хүнд худал ярьж болддоггүй юм шүү, миний хүү. За л гэсэн бол хэлсэндээ хүрч байгаарай” гэдэг байлаа. Худал гэдэг нь худал ярихын худал биш, харин итгэл найдвар төрүүлэхийн хэлбэрийг хэлж байгаа юм. Ээж минь намайг “Миний хүү үргэлж л инээж явдаг, нүүрний буянтай юм байгаа юм. Хүнд үргэлж итгэл найдвар, хайр түгээж яваарай. Хүнээр хайрлуулъя гэвэл хүнийг хайрлаж, хүндэлж явах хэрэгтэй” гэж одоо ч хэлдэг.

-Үеийнхэндээ болоод Эрдэнэт гэх өнөр бүлийн дүү нартаа хандан юу хэлэх вэ?

-Миний ажил, амьдрал Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын байгууллагатай салшгүй холбоотой. Үйлдвэрийнхээ Залуучуудын холбоог дурдахгүй байхын аргагүй. Энэ холбоо олон арван чадварлаг, оюунлаг, манлайлагч залуусын дунд намайг оруулж, олон сайхан дурсамжийг үлдээсэн. Залуу хүнээс үргэлж гал шиг дүрэлзсэн их эрч хүч, бүхнийг бүтээх энерги цацарч байдаг. Би 2004 оноос үйлдвэрийнхээ Залуучуудын холбоонд орж, үйл ажиллагаанд нь гар бие оролцон, авхаалж самбаа, дуу хоолой, итгэл сэтгэл, үзэл бодлоороо нэгдэн, мянга мянган залуусаа түүчээлсэн шилдэг залуусын тэргүүн шугамд мөр зэрэгцэн явлаа. Маш их зүйлийг сурч, мэдсэн. Тэр үеийн залуустайгаа одоо ч анд нөхдийн салшгүй холбоотой явна. Ер нь л Залуучуудын байгууллагаар хүмүүжсэн гэж хэлж болно доо. Нэг зүйлд баярлаж явдаг. Мөр зэрэгцэн явсан залуус маань өнөөдөр дүү нараа дэмждэг, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, тус тусын албыг нэр төртэйгөөр хашицгааж яваа төлөвшсөн лидерүүд болжээ.

Залуустаа, идэвх зүтгэлтэйгээр нийгмийн болоод бусад зохион байгуулалттай ажлуудад манлайлан оролцохыг хүсье. Бүхий л зүйлд сэтгэлээсээ, хариуцлагатай, ул суурьтайгаар хандаж, залуу, дунд, ахмад үеэ хүндэтгэдэг, ажилдаа ирэх бүртээ амжилтын хаалгыг татан орж буйгаа ямагт мэдэрдэг, аливаад талархаж явдаг байгаарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %