Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Стратеги, хөгжлийн бодлогын газрын бүтээмжийн мэргэжилтнүүд бүтцийн нэгжүүдэд Бүтээмж чанарын дугуйлангийн төсөл болон жижиг сайжруулалтын ажлын явцын нэгдүгээр үнэлгээ хийж байна. Бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэгийг Баяжуулах үйлдвэрийн дугуйлангийн ахлагч нартай уулзаж, зөвлөгөө өгч ажлын явцыг үнэлж байх үед нь цөөн хором ярилцлаа. 
 

-Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагаа хэрхэн явж байна?
-Үйлдвэрийн хэмжээнд 390 гаруй бүтээмж чанарын дугуйлан ажиллаж байна. Ажилтнууд ээлж хамт олноороо нэг баг болж, үйлдвэрлэл үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлыг илрүүлэн дүн шинжилгээ хийж, бүрэн шийдвэрлэхэд чиглэсэн сайжруулалт хийх үндсэн үүрэгтэй ажилладаг. Энэ ажлынхаа үр дүнг үнэлүүлж, дүгнүүлэн урамшуулал авдаг. Хийсэн ажлын үр дүнг шаардлагатай тохиолдолд бусад нэгжүүдэд хэрэгжүүлдэг тогтолцоо манайд бий. Чанарын дугуйлан 6-33 гишүүнтэй. 
-Дугуйлангуудын сайжруулалтын ажил голдуу юунд чиглэж байна вэ?
-Дугуйлангууд хагас жил тутамд багадаа нэг, дээд тал нь 4-5 ажил хийж байгаа. Чанарын дугуйлангийн ажлын хүрээнд процессын сайжруулалт их хийж байгаа. Ажил гүйцэтгэх олон алхмын цикл хугацааг бууруулах, тухайн процесст алдаа дутагдал, алдагдал бий эсэх, гологдол үүсэх нөхцөл байна уу, ХАБЭА-н эрсдэлтэй алхам бий эсэхийг тодорхойлон гаргаж, түүнийг арилгах ажил ихээхэн үр нөлөө өгч байгаа. Өртөг зардлыг бууруулж, ус, эрчим хүч зэрэг нөөцүүдийг хэмнэж байна. Мөн ажил гүйцэтгэх үе болон ажлын байрны эрсдэлийг бууруулах зэрэг үр өгөөжтэй ажлыг манай дугуйлангууд хийж байна.  
-Бүтээмж дээшлүүлэх ажлыг ахисан түвшинд хүргэхийн тулд ямар ажил хийх вэ?
-Бид дугуйлангаар хийгдэж буй ажлын үр өгөөжийг баталгаажуулах, тооцох зорилттой ажиллаж байгаа. Энэ хүрээнд хуваарь гарган цехүүдийн чанарын дугуйлангийн явцын үнэлгээнд оролцож байна. Энэ үеэр бид дугуйлангийн хийж буй ажил нь төсөлт болон сайжруулалтын ажил мөн үү, эсвэл үүрэгт ажлаа л хийж байна уу гэдгийг тодруулан нягталж байна. Мөн сайжруулалт хийхдээ юун дээр анхаарах, шийдэл нь хэр оновчтой байгаа тал дээр зөвлөгөө зөвлөмж өгч байна. Түүнчлэн тухайн асуудлын одоогийн төлөв байдлаа тодорхойлж буй байдалд зөвлөгөө зөвлөмж өгч байна. Одоогийн төлөв байдлыг сайн тодорхойлж чадсанаар тухайн төслийн үр дүнг тооцох, баталгаажуулах боломжтой. Үүнийг маш сайн тодорхойлсноор шийдлээ оновчтой болгох бүрэн боломжтой. 
-Төслийн үнэлгээний эхний явцыг та хэрхэн дүгнэж байна?
-Баяжуулах үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа нь үндсэн механизмаараа явагдаад дадсан учраас дугуйлангийн ахлагч нарын зарим нь одоогийн төлөв байдлаа тодорхойлж, холбогдох дата өгөгдлүүдээ цуглуулаад ирчихсэн байна. Гэхдээ мэдээж сайжруулах зүйл байна. 
-Сайжруулалтын ажлын явцын үнэлгээг хэрхэн хийдэг вэ?
-Дугуйлангийн сайжруулалтын ажлын явцад гурван удаа үнэлгээ хийх журамтай. Эхний үнэлгээгээр чанарын дугуйлан сайжруулалтын ажлаа сонгоод, хэсгийн даргаасаа зөвшөөрөл авдаг. Тухайн асуудалд шийдэл эрсэн, сайжруулах хэрэгтэй гэж үзвэл зөвшөөрөл өгдөг. Үүний дараа ХАБЭА-н хэлтэс, товчооны мэргэжилтнүүд тухайн ажлыг сайжруулалт хийх явцад болон хийснээрээ ХАБЭА-ийн нөхцөлийг бүрэн хангасан эсэхийг тодруулж, зөвшөөрөл өгнө. Мөн холбогдох мэргэжилтнүүд мөн нягтална. Дараа нь өнөөгийн төлөв байдлаа тодорхойлох. Энэ бол сайжруулалтын явцын эхний шат. Явцын хоёрдугаар үнэлгээ нь сар гаруйн дараа хийгдэнэ. Холбогдох мэргэжилтнүүд, ХАБ-ын ажилтнуудаар комисс бүрдүүлэн ажлын байран дээр очиж, зөвлөгөө, зөвлөмж өгдөг. Шийдлийг илүү оновчтой болгох чиглэлд зөвлөгөө зөвлөмж өгнө. Мөн хоёрдугаар үнэлгээн дээр ХАБ-ын мэргэжилтэн орж, ажлын гүйцэтгэл болон гүйцэтгэсний дараах байдалд ХАБ хэрхэн хангагдсан тухай зөвлөгөө өгдөг. Энэ бол хэрэгжилтэд өгч буй үнэлгээ. Сайжруулалтын явц дуусах дөхсөн үед гуравдугаар үнэлгээ хийгдэнэ. Үүн дээр ХАБ-ын ажилтнаас гадна хийсэн ажлын үр дүн, үр өгөөжийг тооцохоор эдийн засагч ажилладаг. Ингэж үнэлж, бий болсон үр дүнгээ баталгаажуулах хугацаа өгдөг. Түүний дараа явцын 4-р үеийн үнэлгээ өгч, дугуйлангууд өөрсдөө илтгэл тавих маягаар хийсэн ажлаа тайлагнаж, хамгаалдаг. 
-Энэ онд та бүхэн ямар зорилт дэвшүүлсэн бэ?
-Бид бүтээмж дээшлүүлэх ажлаа нэлээн том дүр зургаар авч үзэж бизнесээ сайжруулах тал руу төсөл хөтөлбөрүүдээ хөгжүүлэх зорилго зорилт дэвшүүлсэн. Манай чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагааны анхан шатны ажлын байранд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг. Чанарын дугуйланд нийт ажилтны 80 хувь хамрагдаж байна. Цахилгааны, засварын, механикийн чиглэлийнхэн бүтээлч ажлыг хамгийн идэвхтэй сайн хийдэг. Цахилгааныхан гэхэд автоматжуулалт, механик чиглэлийнхэн механикжуулалт, засварын ажлын чанарыг сайжруулалт хийж байх жишээтэй. 
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %