М.ОТГОН: Баяжуулах үйлдвэр ойрын таван жилд хөгжлийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ

Энэ удаа бид Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгоноос төсөл хөтөлбөрийн хэрэгжилт хийгээд бүтээн байгуулалтын ажлын талаар тодрууллаа.

-Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд хэдэн хувийн биелэлттэй явна вэ? 

-Оны эхний улиралд үйлдвэрлэлийн бүх үзүүлэлт 100-аас дээш хувиар давж биеллээ. Нэгдүгээр улиралд 9 сая 69 мянган тонн хүдэр боловсруулахаар төлөвлөсөн. Гүйцэтгэлээр төлөвлөгөөг 100 хувь биелүүлж чадлаа. Зэсийн металл авалтыг 87.40 хувиар төлөвлөсөн. Гүйцэтгэл 88.02 хувиар биелсэн. Молибдены металл авалтыг 50 хувиар төлөвлөж 62.03 хувиар биелүүллээ. Төлөвлөгөөнөөс 556 тонн зэсийн баяжмал, 166 тонн молибдены баяжмал илүү үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100-124 хувиар биелсэн. Дөрөвдүгээр сарын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Ирэх долдугаар сарын эхээр нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдийн их засварын ажил хийгдэнэ. Манай цехийн хувьд их засвараар хийх ажлын цар хүрээ, хүн хүч, бараа материал, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийг нарийвчлан гаргасан. Үйлдвэрийн газрын Ерөнхий механикаар ахлуулсан ажлын хэсэг, их засварын ажлыг зохион байгуулна. 

Их засварын ажил төлөвлөгөөний дагуу явагдана.

-Үйлдвэрлэлийн хөгжлийн чиглэлээр ямар дорвитой ажил хийгдэж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн жилүүдийн цар тахлын хүндрэлтэй нөхцөлд Баяжуулах үйлдвэрт хоёр төсөл амжилттай хэрэгжсэн. Ирээдүйд дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаад байна. 2023-2024 онд хам баяжуулалтын хоёр, гуравдугаар секцийг солих ажлыг зохион байгуулна. Одоогийн байдлаар тендер зарлагдсан. Хоёрдугаарт, хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ нь 45 жил ажилласан Эрдэнэтийн овоо орд газрын олборлолтын нөхцөл гүнзгийрэхийн хэрээр хүдрийн хатуулаг нэмэгдэж, хүдэр дэх металлын агууламж буурч байна. Үүнээс үүдэлтэй бүтээмжийг нэмэгдүүлж, баяжмалын гарцыг хүрсэн түвшинд барих шаардлагатай. Мөн хүдрийн хатуулагтай холбоотой ашиглалтын зардал өссөн. Иймээс ашиглалтын зардлыг бууруулах, ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх зэрэг зорилтот ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулах, инженерийн зураг төсөл хийгдээд явж байна. Энэ ажилд Монголд үйл ажиллагаа явуулдаг “Соёолон интернэшил” ХХК оролцож байгаа. Мөн Австралийн DRA, “ATC Williams” зэрэг олон улсад нэр хүндтэй компаниуд оролцож байгаа юм. Уг ажлыг 10 сарын хугацаанд хийхээр төлөвлөсөн. Одоогоор долоо хоног бүрээр ажлын гүйцэтгэлийг хянаж, тайланг хүлээн авч хамтран ажиллаж байна. Гүйцэтгэгч компанийн төлөөллүүд Баяжуулах үйлдвэрт байрлан өдөр тутмынхаа ажлыг зөвшилцөн ажиллаж байна. Үйлдвэрийн газрын Ерөнхий инженерийн шийдвэрээр ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсгийнхээ хурлыг тогтмолжуулсан. Мөн хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг хоёр жилийн өмнөөс хангаж эхэлсэн. Өнгөрсөн жил ТЭЗҮ хийгдсэн. Энэ онд инженерингийн болон зураг төслийн ажил хийгдэж байна. Эдгээр ажлыг энэ оны 10-р сар гэхэд дуусгахаар нэлээн шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Түүнчлэн шинээр хаягдлын сан барих ажлыг энэ жил төлөвлөсөн. Хаягдлын сан барихын тулд эхлээд ТЭЗҮ боловсруулах, зураг төсөл гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ. Ер нь Баяжуулах үйлдвэр ойрын таван жилд хам баяжуулалтын секцүүдийг солих, хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, шинэ хаягдлын сан барих, хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх гэх мэт хөгжлийн чиглэлийн төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Гаднын компанийн мэргэжилтнүүдтэй ТЭЗҮ боловсруулах, зураг төслийн ажлыг хамтран хийж байна. Саяхан Австралийн “ATC Williams”компанийн мэргэжилтнүүд ирсэн. Баяжуулах үйлдвэр дээр ажиллаж байна. Судалгаа шинжилгээний хүрээлэнтэй хамтран хаягдлын суултын туршилт болон релогийн тест хийх ажлыг эхэлсэн. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэрийн хувьд бүтээгдэхүүний гарц нэмэгдэх, өртөг зардал буурах, ашигт ажиллагааны түвшин өсөх зэрэг давуу талууд үүсэх юм. Мөн шинэ ажлын байрууд нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

-Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээтэй бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт хэр байна вэ? 

 -Цар тахлын үед бараа материалын ханган нийлүүлэлт нэлээн хүнд байсан. Тэр бүү хэл, Эрдэнэт үйлдвэр баяжмалаа гаргаж чадахгүй хоёр сар хадгалж байсныг та бүхэн мэднэ. Одоо бол энэ хүнд үеийн ард гарсан. Технологийн бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн хувьд хангалттай нөөц бүрдсэн. Одоогоор их зогсолтод шаардлагатай бараа материалын нийлүүлэлт дээр холбогдох газар, хэлтсүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Ер нь их зогсолтоос өмнө шаардлагатай сэлбэг хэрэгслээр бүрэн хангагдах боломжтой.

-Баяжуулах үйлдвэрийн захиалгат материалуудад судалгаа хийдэг. Гурван товхимол гарсан. Ажлын ямар үр дүн гарч байна вэ?

-Баяжуулах үйлдвэрийнхэн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд тус сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд баяжуулах үйлдвэрийн технологийн дамжлагууд болон тоног төхөөрөмжийн засварын хуваарь, сэлбэг хэрэгслийн ашиглалт зэрэгт судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгдөг. Эдгээр судалгааны ажлууд зөвхөн онолын хүрээнд биш, амьдрал практик дээр нэлээн ул суурьтай хийгддэгээрээ онцлогтой. Эндээс бид алдаа, оноогоо олж харж, ирээдүйд ямар ажлыг хэрхэн яаж хийхээ тодорхойлох боломж олгодог. Энэ утгаараа гурван жилийн өмнөөс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай 3-4 судалгааны ажлыг жил бүр хамтран хийгээд байна. Тухайлбал, өмнөх онд хийгдсэн гурван багц чиглэлийн 10 боть судалгааны ажлыг хүлээн аваад байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %