М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно

Баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явцын талаар тус цехийн дарга М.Отгоноос тодрууллаа.


-Баяжуулах үйлдвэр хүдрийн шинж чанарын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ямар ажлууд хийж байна? 
-Баяжуулах үйлдвэрт хүдрийн шинж чанарын өөрчлөлтийн эсрэг, хүдрийн агуулгын бууралт, хатуулгийн өсөлтийн эсрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хийж байгаа. Үүний нэг нь наймдугаар сарын 22-нд ашиглалтад оруулсан Өөрөө нунтаглах хэсгийн хоёр саяын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил байлаа. Энийг залгаснаар Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах суурилагдсан хүчин чадал 40 сая тоннд хүрсэн. Үүнийг дагаад технологийн дараагийн дамжлага болох баяжуулалтын процесс дээр шинэчлэлийн ажил хийж байна. Та бүхэн санаж байгаа бол, 2022 онд бид тавдугаар секцийг 5.5 саяын хүчин чадалтай байхад нь 12 саяын хүчин чадалтай болгон нэмэгдүүлсэн. Энэ ажил маань үргэлжлээд, хам баяжуулалтын хоёр, гуравдугаар секцийн шинэчлэл болоод явж байгаа. Гуравдугаар секцийн хувьд ерөнхийдөө барилга угсралтын ажил нь эцэслэгдээд, тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдээд явж байна. Тоног төхөөрөмжийн тухайд АНУ-ын “FLS” компанийн 160 м3-ын эзлэхүүнтэй машинуудаар тоноглогдоно. Бүрэн автомат, ухаалаг систем бүхий цогц секц баригдана. 
-Энэ ажил одоо ямар шатанд яваа вэ? 
-Одоогоор Америкийн “FLS” компанийн мэргэжилтнүүд ирчихсэн, манайхантай хамтран, угсралтын ажлууд хийгээд явж байна. Мөн Засвар, угсралтын цехийнхэн хамтарч байгаа. Хам баяжуулалтын гуравдугаар секцийг бид энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар, ажлаа шахаж байна. Харин хоёр, гуравдугаар секцийг залгасны дараа 2025 оноос угсралт эхлүүлээд, наймдугаар сар гэхэд дуусгах хуваарьтай ажиллаж байна. Үүний хажуугаар хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ажил хийгдэж байгаа. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл анхдагч бутлуур болон HBGR технологийн тухайд 65-аас дээш хувийн гүйцэтгэлтэй болчихсон яваа. Барилга болон цахилгааны гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа. Ирэх хавраас газар шорооны ажил эхэлнэ. 
-Эдгээр бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажил хийгдсэнээр ямар боломж нээгдэх вэ? 
-Эдгээр ажлыг ерөнхийд нь 2027 оны дөрөвдүгээр улирал гэхэд хийж дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр бид хүдрийн хатуулгийн эсрэг бүтээмжийн уналтыг зогсоох, нэмэгдүүлэх боломж нээгдэнэ. Шинээр хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажил маань Барилгын хөгжлийн төвөөр зураг, төсөв нь батлагдаад ирчихсэн. Бид тоног төхөөрөмж, барилга, цахилгааны чиглэлийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулаад, цахим дээр тендер зарлагдчихсан явж байна. Мөн шинэ хаягдлын сан барих ажил дээр Австралийн “ATC Williams” компани ажиллаж байгаа. Одоогоор Солтрейд компани, манай Геологи, хайгуулын экспедици геотехникийн өрөмдлөг хийгээд явж байна. Техник, эдийн засгийн үндэслэлийг 2025 оны хавар дуусгаад, нарийвчилсан зургийг 10-р сард гүйцээгээд, 2026 оноос барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Ер нь 2028 оны дөрөвдүгээр улирлыг дуустал Баяжуулах үйлдвэр дээр хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн ажлууд төлөвлөгдсөн. Бүх ажлын нарийвчилсан хуваарь гарчихсан. Үүний дагуу долоо хоног болгон штаб хуралдаад, хийгдсэн ажил, болж байгаа зүйлүүд, хэрэв хийгдээгүй бол юунаас болоод гацав, ирэх долоо хоногт хийх ажлынхаа төлөвлөгөөг нарийвчлаад явж байна. Энэ бол зөвхөн хөрөнгө оруулалттай холбоотой ажлууд. Дээр нь, хуучирсан тоног төхөөрөмжийг солих, шинээр тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах зэрэг үйлдвэрлэлийн ажлууд тогтмол хийгдэж байгаа. 
-Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн бүтээмжийг бууруулахгүйгээр өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийнэ гэдэг амаргүй. Үүнийг хэрхэн зохион байгуулж байна? 
-Өнөөгийн үйлдвэрлэлийн хүрсэн түвшнийг буулгахгүйгээр, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар саатуулахгүйгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаагаараа онцлог. Шинээр үйлдвэр барих өөр хэрэг. Бүхнийг цогцоор харж шийднэ. Харин ажиллаж байгаа үйлдвэрийн бүтээмжийг бууруулахгүйгээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ, хөрөнгө оруулалтын ажил хийнэ гэдэг инженер техникийн ажилчдаас маш нарийн чадвар шаарддаг. Энэ ажлуудыг Баяжуулах үйлдвэрийн хамт олон, бусад бүтцийн нэгжүүдтэйгээ хамтраад зохион байгуулах ажлыг шуурхай хийж байна даа. 
-Ирээдүйд бид Оюутын ордыг ашиглах нь тодорхой. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлууд танай дээр хийгдэж байна уу? 
-Ер нь Баяжуулах үйлдвэр дээр 2028 оны дөрөвдүгээр улирлыг дуустал хийгдэх ажлууд бүгд ордын нөөцийн тодотголтой холбоотой. Сүүлд хийсэн нөөцийн тодотголоор гурван тэрбум орчим тонн геологийн нөөц илэрсэн шүү дээ. Бид 46 дахь жилдээ ажиллаж байна. Гурван тэрбум тонн геологийн нөөц гэдэг цаашид багадаа мөн ийм хугацаанд ажиллах боломжтой гэсэн үг. Тэгэхээр 2028 он хүртэл Баяжуулах үйлдвэрт хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд ирээдүйн 40-50 жилийг зорьсон ажил гэж ойлгож болно. Өнөөдрийн төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдээ 2028 оны эцэс хүртэл хэрэгжүүлж дуусгахад, хаана ч ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн болсон байх болно. 
-Ингэхэд оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хэр хэмжээнд яваа вэ? 
-10-р сарын хүлээгдэж буй гүйцэтгэлээр төлөвлөгөөгөө бүрэн биелүүлнэ. Оны эхнээс 7, 8-р сард технологийн бараа материалын нөөц багассантай холбоотой хүдэр боловсруулалтын төлөвлөгөө болон молибдены баяжмал гаргалт дээр бага зэрэг хоцрогдол үүссэн. Үүнийг бид үйлдвэрлэлийн эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргаад, Ерөнхий инженерээр батлуулаад ажиллаж байна. Ямар ч байсан 11, 12-р сарын үндсэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс гадна эрчимжүүлсэн төлөвлөгөөний дагуу ажлуудаа шахаад, 2024 оны төлөвлөгөөг бүрэн биелүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 
-Баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %