Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм

Орфей театр Хятадын алдарт зохиолч Үй Хуа-ийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг бүтээж, аравдугаар сарын нэгэнд нийслэл хотод нээлтээ хийжээ. Энэхүү жүжгээ Эрдэнэт хотноо энэ сарын 13-наас 17-нд 19:00 цагт тоглох гэж байна. Бид “Амьдрахуй” жүжгийн ерөнхий продюсер Т.Ариунчимэг, найруулагч М.Батболд, жүжигчдийн төлөөлөл Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Б.Нармандах нартай уулзаж ярилцлаа. 


Ерөнхий продюсер Т.Ариунчимэг: Бид энэ жүжгээрээ хүмүүст соён гэгээрэл, ухаарал, бодрол, эргэцүүлэмж өгөхийг зорьсон

-Та эхлээд театрынхаа уран бүтээлийн талаар товчхон танилцуулна уу? “Амьдрахуй” жүжгийг яагаад сонгож, тавьсан бэ?
-Мэргэжлийн уран бүтээлчид хамтран Монголын театрын урлагийг хөгжүүлэх зорилгоор Орфей театрыг байгуулсан юм. Манай театр дэлхийн хамгийн шилдэг, Монгол Улсад өмнө нь тавигдаж байгаагүй уран бүтээлүүдийг сонгож, үзэгчдэд толилуулах урын сангийн бодлоготой. Нийтдээ зургаан уран бүтээл хийсэн. Анхны жүжгээ дэлхийн ноён оргил гурван бүтээлийн нэг И.В.Гётегийн “Фауст” зохиолоор хийсэн. Дараагийнх нь Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жил, Оросын нэрт зохиолч, сэтгэгч Ф.М.Достоевскийн 200 жилийн ойд зориулан “Гэм, зэм” романыг нь жүжиг болгон Монгол Улсад анх удаа тавьсан юм. Постдрам, нэн шинэ үеийн театр гэсэн урсгал жанраар энэ хоёр жүжгийг амжилттай толилуулсан юм. Цаашлаад бид Бродвей театрын алдартай бүтээл АНУ-ын Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг тавьсан. Английн агуу их сэтгэгч, алдарт философич, зохиолч Жорж Оруэллийн сэтгэлгээний эрх чөлөөний төлөө чанга хашхирсан “1984” зохиолоор жүжиг тавьсан. Энэ намар бид Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан анх удаа дорнын жүжиг сонгосон юм. Амьдралын мөн чанар, гүн гүнзгий утга агуулгыг харуулсан Үй Хуа-ийн “Амьдрахуй” хэмээх сонгодог зохиолыг энэ цаг үед хамгийн тохиромжтой гэж сонгож авсан юм. Энэ жүжгээрээ бид хүмүүст соён гэгээрэл, ухаарал, бодрол эргэцүүлэмж өгөхийг зорьсон юм. 

 

Найруулагч М.Батболд: Амьдрахуй роман бол зовлонг даван туулах гарын авлага

Бид Жорж Оруэллийн “1984” жүжиг хийсний дараа Т.Ариунчимэг продюсер маань Хятадын алдарт зохиолч Үй Хуа-ийн “Амьдрахуй” зохиолыг санал болгосон. Би романаа дахин дахин уншихад сонирхолтой агуулга тодорсон. Эндээс би “Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм” гэх код гаргаж ирсэн. Зохиолын үндсэн санаа нэгэн хүнд дааж давшгүй их зовлон тохиолддог. Тэр маш өөдрөг хүн. Энэ хүн хүлээн зөвшөөрөх, хүлцэх асар их өгөгдөлт хайртай эхнэрээсээ гайхалтай энэ чанарыг авдаг. Дорнын гүн ухааныг тээсэн эх хүний философиор эр нөхрөө босгон ирж, зовлонгоос тэсэж үлдэх суурийг тавьж байгаа шивнээ. Жүжгийн гол дүр амьдралын үйл явц дунд алдаж онохдоо энэ шивнээгээр хүмүүжиж, ургаж, цэцэглэж, асар их ухаарлыг олж авч байгаа. “Амьдрахуй” роман бол зовлонг даван туулах гарын авлага. Романы философи, агуулга нь гайхалтай. Хятад улс анх хэрхэн ган хайлуулж эхэлсэн, нүцгэн гараараа өлсгөлөн гуйланчлал, зовлон бэрхшээлийг даван туулсан тухай өгүүлдэг.
-Та жүжигчдээ ямар шалгуураар сонгож авсан бэ?
-Жүжигчин сонгох их чухал ажил бөгөөд төслийн 50 хувь байдаг. Жүжигчний дотоод мэдрэмж, хүчин чадал, авьяас, өгөгдөл дээр нэмээд, өсөн дэвжих өнцгийг нь харж сонгодог. Жүжигчин хүн тухайн дүрд тоглосноороо заавал өсөн дэвжиж, өөрт үгүй өнцгийг гаргаж, өөрийгөө хурцлах учиртай. Нэг ёсондоо жүжиг жүжигчнийг хөгжүүлэх ёстой гэж хардаг. Нөгөө талаасаа жүжиг нь жүжигчний сэтгэлийг засаж, эмчлэх ёстой. Ингэснээр жүжигчин дүрдээ дурлаж, маш идэвхтэй, өндөр ач холбогдолтой дүр бүтээдэг. 

 

Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран: “Амьдрахуй” бол гүн сэтгэлгээний, зүрхний мөн чанарт хүрэх жүжиг

-Ард түмний хайртай, алдартай жүжигчин таны хувьд хүүгийнхээ найруулсан хэд хэдэн жүжигт тоглолоо. Ямар сэтгэгдэл төрж байна?
-Их зовлонтой юмаа. Их хэцүү юм. Хүүгээрээ удирдуулж, загнуулж, ажлаа заалгана гэдэг шиг хэцүү юм байдаггүй юм. Би 70 гарч яваа эцэг хүн. 1965 онд анх театрт орж, тайз, дэлгэцэд 60 жил “амьдарсан” хүн. Өөр найруулагчийн өмнө бол “Л.Ванган, С.Гэндэн, Э.Оюун зэрэг алдартнуудтай би ажиллаж байсан юм. Б.Мөнхдоржтой хойно хамт сурч байлаа. Чи уучлаарай” гээд л томорно ш дээ. Гэтэл миний хүүхэд өглөө цаг бүртгээд л, та зөв, буруу бодож байна. Жүжиг ийм байна, тийм байна, та юу гэж ухаарч байгаан. Ингэхгүй ээ. Энэ надад таалагдахгүй байна гэхээр миний зэвүү, дургүй хүрнэ гэж яав аа. Аав гэдэг чинь хаан биз дээ. Тэгсэн чинь би “гөлөг” болсон явж байдаг. Заалгаад л сураад л. Өө тийм байна, уучлаарай. Гараа өргөөд, би цай уучхаад ирье. Би жаахан амаръя гээд л. Энэ бүхэн сайхан уу гэвэл, бас ч сайхан юм байна. Би залуучуудтай ажиллах дуртай. Залуусын оюун ухааныг “шимж, сорох” их дуртай. Залуу хүн асар их мэдээлэлтэй, эцэс төгсгөлгүй мөрөөдөлтэй байдаг. Мөрөөдөлдөө хаана таварцгалхыг нь харъя гэхэд зарим нь бүдрэх ч үгүй гараад явчихна. Түүнийг харахаар их бахдалтай сайхан байдаг. Тэгээд эд чинь бидний уншаагүй, мэдэхгүйг мэдсэн байна. Бид үнэхээр хүлээцтэйгээр залуусыг харж, сонсож байж зөвийг олж мэдэрч байна. Эцэг хүн хүүхдээрээ бахархах аз жаргалыг би үзэж мэдэрч байна. Амьдралаар шалгарсан манай ард түмний сайхан философи бий. Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг. Аавын хүрээгүй овоон дээр хүү нь гардаг гэж. Миний нэг ач Ленинград-д сургууль төгсөж ирээд бас жүжигчин, найруулагчаар ажиллаж байна. Хүүхдүүд минь сурч мэдсэнээрээ өөрийнхөө ертөнцийг бий болгож, нийгэмдээ нөлөөлж буй энэ зам, мөр л эцэг эхийн ачийг хариулж буй хэрэг. 


 

-“Амьдрахуй” жүжгийг залуус үзэх шалтгаан юу вэ?
-Залуу хүн романтик сэтгэлгээтэй, өөдрөг үзэлтэй, үргэлж сайн, сайхныг бодож явдаг. Гэвч амьдралын бэрхшээл хүнийг сүүдэр шиг дагадаг. Энэхүү бэрхшээл, зовлонг туулах хялбар замыг сонгох гэж оролдох залуус цөөнгүй бий. Нэг охин, нэг хүүд дурлаад тэр нь бүтэхээ байсан. Жирэмсэн болчихлоо, яаж эцэг эх, багшдаа хэлхэв, яаж хамт олны нүүрийг харах юм. Үүнээс гарах ямар арга байна. Үхэл л байна. Ингэж амьдралд бууж өгөх тохиолдол залуусын дунд байна. Тэгвэл зохиолч Үй Хуа зовлонг даван туулах арга бол үхэл биш, амьд явах, амьдрах юм гэдгийг харуулсан. Жүжгийн гол дүр хэцүү бэрх зовлонгийн өмнө сөгдөж, гүнзгий нүх рүү орж үхье гэж шийддэг. Гэсэн ч тэндээсээ би үхэж болохгүй, үхэх бол хамгийн амархан бөгөөд хамгийн мунхаг шийдэл юм байна. Амьдрах хэрэгтэй. Яаж ч зовсон амьдрах л хэрэгтэй гэдгийг ухаардаг. “Амьдрахуй” бол зовлон бэрхшээлийг даван туулсны эцэст жаргадаг гэсэн дорнын философийг харуулсан жүжиг. Тийм учраас хүмүүс, ялангуяа залуус зайлшгүй үзэх ёстой юм. Энэ бол зүгээр л хараа, сонсголын төдий ямхын жүжиг бишээ, гүн сэтгэлгээний “зүрхэнд” хүрэх жүжиг юм. 


МУГЖ Б.Нармандах: Зүрх сэтгэлийн таашаал, амьдралын үнэ цэнийг илүүтэй мэдрээсэй 
 

-Таны анзаарснаар “Амьдрахуй” үзэгчдэд юуг өгч байна вэ?
-Уран бүтээлч бид урлагт дурлаж, уран бүтээлээ туурвидаг. Би драмын урлагт их хайртай. Монголд маш олон театр бий болоосой гэж боддог. Жинхэнэ чанартай сайхан уран бүтээл хийж, үнэнчээр өрсөлдөөсэй гэж уран бүтээлчийн хувьд хүсдэг. Үнэхээр сайн уран бүтээлийг үзэл бодлын хувьд эсрэг байсан ч гэсэн түүгээр бахархах сэтгэлтэй байгаасай боддог. Энэ жүжгийн үзэгчид голдуу залуус байна. Жүжгийн явцад жүжигчин үзэгч хоёр нэгнээ мэдэрч, харцаараа, оюун санаагаараа ярилцдаг. Гэр бүлээрээ ирсэн үзэгчдийн эрэгтэй нь илүүтэй уйлах жишээтэй. Жүжиг ингэж үзэгчдэд ухаарал хайрлаж, амьд явахын үнэ цэнийг мэдрүүлж, сэтгэлийн доторх нандин утсыг хөндсөнд нь жүжигчний хувьд их баяртай, жаргалтай байсан. Энэ жүжгийг үзэж, оюун санаандаа том хөрөнгө оруулалт хийж, зүрх сэтгэлийн таашаал, мэдрэмж, амьдралын үнэ цэнийг илүү ихээр мэдрээсэй гэж хүсэх байна. Би азтай байж М.Батболд найруулагчийн хоёр дахь жүжигт тоглож байна. Жүжигт нь орохгүй ч гэсэн жүжгийг нь үзэх дуртай уран бүтээлч. Яагаад гэвэл үзэгчдэд бэлэн зүйлийг шууд өгөх биш, өөрөө сэтгэх эрх чөлөөг нь олгодог шинэ үеийн чадварлаг найруулагч юм. Хамтарч ажиллахад их сонирхолтой байдаг. Жүжгийг маань ирж үзээрэй гэж урьж байна. 

Жүжгийн тасалбарыг Соёл, урлагийн цогцолборын кассаар худалдаалж байна. Мөн 99193377, 91910228, 89895033 утсаар холбогдож тасалбараа захиалаарай. Тасалбарын үнэ 50 мянган төгрөг. Ахлах ангийн сурагч, оюутнуудад өдөр бүр 11 цагт тоглох бөгөөд тасалбарын үнэ 25 мянган төгрөг аж. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %