Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан

Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны дарга Д.Будсүрэнгээс нэг жилийн хугацаанд хэрэгжсэн Сургалт, хөгжлийн хөтөлбөрийн үр дүнгийн талаар тодрууллаа.

-Манай үйлдвэрийн эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтнууд хамрагдсан Сургалт, хөгжлийн хөтөлбөрийн ач холбогдол юу вэ?
-Юуны өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтнуудын “Сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санаачилгыг дэмжиж, хөтөлбөрийн эхлэлийг тавих боломжийг олгосон үйлдвэрийн газрын удирдлагад хөтөлбөрт хамрагдсан нийт ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн удирдлагын зүгээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга гаргасан. Эдгээр гурван хэлтсийн ажилтнууд болон үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн эдийн засагч нийт 180 гаруй ажилтныг хамруулсан сургалт, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар батлуулж, Хүний нөөц, захиргааны хэлтсээс үйлдвэрийн газрын хэмжээнд хэрэгжүүлж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг хэсэг болгон эхлүүлсэн. Хөтөлбөрийн гол зорилгыг үйлдвэрийн газрын эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлснээр Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилгуудыг биелүүлэхэд үйлдвэрийг эдийн засгийн агуулгаар нь удирдах, санхүү-эдийн засгийн үр ашгийг боломжит хамгийн өндөр түвшинд хүргэхэд оршино гэж тодорхойлсон. Энэ оны хувьд сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын ажлын хэсэг байгуулан, миний бие ахалж, гурван хэлтэс болон цехүүдийн эдийн засагчдаас бүрдсэн 10 ажилтан баг болон ажиллалаа. Ажлын хэсэг Мэргэжлийн сургалт, Нөлөөллийн ажлууд, Идэвхжүүлэх үйл ажиллагаа, Хөтөлбөрийн үр дүнг тайлагнах гэсэн дөрвөн чиглэлээр, 21 багц сургалтын төлөвлөгөө боловсруулан батлуулж, сургалт хөгжлийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлээд байна.
-Сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн дунд судалгаа явуулсан. Ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Аливаа хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг ямар нэг байдлаар хэмжин үнэлж дүгнэж, цаашид хийх алхмаа тодорхойлох нь чухал. Энэ жил нийтийг хамарсан сургалт, идэвхжүүлэх арга хэмжээ түлхүү зохион байгуулсан. Түүнчлэн, хөтөлбөрт хамрагдсан нийт ажилтнуудын дунд сургалт, үйл ажиллагаа, сэтгэл ханамжийн болон цаашид анхаарах асуудлуудын талаар судалгаа явуулж, үр дүнг хэлэлцлээ. Судалгаанд хамрагдсан ажилтнуудын 86 хувь нь сургалтын хэрэгжилтэд сэтгэл ханамж өндөр, хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх санал өгсөн. Мөн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтын үйл ажиллагааг 90-ээс дээш хувиар үнэлсэн байна. Сургалтын зохион байгуулалтыг сайжруулах талаар олон санал гаргасан. Тухайлбал, шинэ, залуу эдийн засагчдад зориулсан практик болон үе шаттай сургалт явуулах, хөтөлбөрт оролцогчдын дунд “Сайжруулалтын төсөл” хэрэгжүүлэх, сургалтын хэрэгцээний судалгаа авах, хэрэгцээнд нь үндэслэн хөтөлбөрт оролцогчдыг бүлэг болгон, зорилтот сургалтуудыг зохион байгуулах зэргийг дурдаж болно.
-Мэргэжлийн чиглэлээр ямар сургалтууд явагдсан бэ?
-Хөтөлбөр эхний жил хэрэгжиж байгаа учраас мэргэжлийн болон мэргэшүүлэх чиглэлийн сургалтуудад аль болох олон хүн хамруулахыг зорьсон. Жишээ нь Санхүүгийн тайлагнал, Санхүүгийн тайлагналын шинжилгээний арга зүй, Капиталын өртөг ба оновчтой бүтэц, Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, Дата анализ, өгөгдлийн шинжилгээ /POWER BI/, Хөдөлмөрийн харилцаа, ажлын байрны шинжилгээ, Өртгийн удирдлага, СНББ-тэй холбоотой хууль эрх зүй, бүртгэлийн асуудал, “Эрсдэлийн удирдлагын аргууд” зэрэг сургалтад давхардсан тоогоор 680 ажилтан хамрагдлаа. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд дээр 90 гаруй эдийн засагч байдаг. ТЭЗШХ-тэй ажил үүргийн дагуу өдөр тутам харьцаж, хамтран ажилладаг. Иймд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан мэргэжлийн болон мэргэшүүлэх чиглэлийн сургалтуудад бүтцийн нэгжүүдийн эдийн засагчдыг хамруулах, сургалтын сэдвийн сонголт, зохион байгуулалтыг манай хэлтэс хариуцан ажилласан. Сургалт, хөгжлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэлтэс болон цехийн эдийн засагч нартай хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо илүү сайжирсан нь тус хөтөлбөрийн нэг онцлог үр дүн байлаа.
-Цаашид хувь хүний хөгжил болон багаар ажиллах чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөөд байна?
-Энэ оны сургалт, хөгжлийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санал гарсныг үйлдвэрийн газрын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат дэмжсэн. Гол нь хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг нийт эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч, дотоод хяналтын ажилтнуудын сургалтын хэрэгцээний судалгааг үндэслэн боловсруулах чиглэл өгсөн. Иймд ТЭЗШХ, ДХМХ, СНББХ-ийн зүгээс сургалт, арга хэмжээний хэрэгцээнд тулгуурлан шинэчилсэн хөтөлбөр боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ. Цаашид ажилтнуудын ажил үүргийн чиглэлийн хүрээнд санхүү, эдийн засгийн оновчтой удирдлага, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын сайн туршлагаас суралцаж, үйлдвэрийн газрын процесст нэвтрүүлэх, ажилтнуудын хувь хүний ур чадвар, хөгжлийг дэмжих замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтнууд хоорондын мэдлэг, ур чадвар, сайн санаануудыг хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх замаар багийн ажиллагааг дэмжиж, үр бүтээлийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн хувь хүний хөгжил, багаар ажиллах, илтгэх ур чадварын сургалт авах хэрэгцээ шаардлага байгаа. Иймээс Хүний нөөц, захиргааны хэлтсийн дэмжлэгийг авч, хамтран ажиллана гэсэн бодолтой байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %