Т.БАТМӨНХ:Бүтцийн нэгжүүд 90-ээс дээш хувиар үйл ажиллагааны тайланг хамгааллаа

-“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхөөс балансын хурлын үр дүн хийгээд цаашдын зорилтын талаар тодрууллаа.

-Өнгөрсөн оны Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, үр ашиг,техник технологи, эдийн засгийн үзүүлэлтийг дүгнэдэг балансын хурал болж өндөрлөлөө. Бүтцийн нэгжүүд хэрхэн үр бүтээлтэй ажилласан байна вэ?

-2022 он манай үйлдвэрийн уурхайчин хамт олны хувьд өндөр ачаалалтай жил байлаа. Учир нь цар тахлын хамрах хүрээ хумигдан өвчлөл буурсан ч хил гаалийн хориг үргэлжилсэн. Хөрш орнууд хилийн хориг тавьснаас үйлдвэрийн хэрэгцээтэй ачаа бараа саатах, цаг хугацаандаа ирэхгүй байх гэх мэт хүндрэл бэрхшээлтэй тулгарсан. Гэвч манай уурхайчин хамт олон өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүллээ. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100-аас дээш хувиар давуулан биелүүлсэн сайхан амжилт үзүүллээ. Түүнчлэн дөрвөн үзүүлэлтээр түүхэн дээд амжилт тогтоолоо. Үүнээс гадна техник технологийн болон өргөтгөл шинэчлэлтийн ажил тасралтгүй явагдлаа. 2022 онд Баяжуулах үйлдвэрийн дөрөвдүгээр шугамыг ашиглалтад оруулсан. Цэвэр ус хангамжийн гуравдугаар шугамыг шинээр барьж байгууллаа. Хам баяжуулалтын тавдугаар секцийг барьж ашиглалтад оруулсан гэх зэрэг олон өргөтгөл шинэчлэлтийн ажлыг маш сайн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Эдгээр хийсэн ажлаа тайлагнаж, дүгнэдэг балансын хурал гурван өдрийн турш явагдаж дууслаа. Балансын хурлын дүнгээр үйлдвэрийн бүтцийн нэгжүүд бүгд “Хангалттай сайн” гэж үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн болон нийгмийн бүх цехүүд 91-97,5 хувиар үйл ажиллагааныхаа тайланг хамгааллаа. Энэ үнэлгээнийхээ үзүүлэлтээр нийт ажиллагсад маань үр дүнгийн урамшуулал авах болзол хангаж байна. Ингээд гурван өдрийн турш хамт олныхоо ажлыг үнэлж хамтран ажилласан балансын комиссын гишүүддээ талархаж байгаагаа илэрхийлье. Их амжилтын эзэн болсон уурхайчин хүн бүрд талархаж буйгаа дахин илэрхийлье.

-Энэ онд хийж хэрэгжүүлэхээр ямар ажлууд төлөвлөөд байна. Цаашдын зорилт юу вэ?

-2023 онд олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Мэдээж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй явна. Өргөтгөл, шинэчлэлтийн болон судалгаа, шинжилгээний ажил тасралтгүй явагдана. Уул геологийн нөхцөл жилээс жилд хүндэрч буйг хүн бүхэн мэдэж байгаа. Үүний эсрэг авах арга хэмжээ бол үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийн ажил. Өргөтгөл шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, Засвар механикийн заводын Механик цехэд өргөтгөл хийнэ. Цутгуурын цехийн өргөтгөлийг хийж дуусгана. Баяжуулах үйлдвэрт хам баяжуулалтын секцийг 12 сая тн хүдэр хүлээн авах хэмжээнд өргөтгөн шинэчилнэ. Хүдэр бэлтгэлтийн нэгдүгээр шугамын тоног төхөөрөмжийг солино. Хаягдлын аж ахуйд өтгөрүүлсэн хаягдал хаях шинэ технологи нэвтрүүлнэ. Үүнээс гадна Үйлдвэр технологийн паркийг барьж байгуулах, дэд бүтэц бий болгох, Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн суурийг тавих,уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр барих гэх мэтчилэн маш олон том ажил биднийг хүлээж байна. Манай үйлдвэрийн Химийн төв лаборатори зориулалтын бус байртай. Иймээс Монгол улсад төдийгүй Азид нэгдүгээрт орох Химийн төв лабораторийг барьж байгуулах зорилт тавин ажиллаж байна. Тус лабораторийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Одоо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Эдгээр ажлуудыг хийхээр төлөвлөөд байна даа.
-Баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %