Я.ДАМДИНДОРЖ: Парк шинэчлэлт хийснээр технологийн тээврийн хүчин чадал нэмэгдэнэ

     Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехэд хийгдэж буй парк шинэчлэлтийн талаар цехийн дарга Я.Дамдиндоржоос тодрууллаа.

-Манай цех үйлдвэрийн хэмжээнд хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй.  Тус цехийн гол зорилгын нэг нь тээврийн хэрэгслийн паркаа хугацаанд нь шинэчлэх явдал юм. Энэ жилийн тухайд уулын ажлын хүрээ 1,5 куб метрээр нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор парк шинэчлэлтийн хүрээнд нэмж гурван машин авах ёстой. Мөн гурван автомашин шинэчлэхээр төлөвлөсөн. Дээр нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн болон Ил уурхайн ажлын хүрээ нэмэгдсэнтэй холбоотой турбин угсрагч катарпиллер, тэсэлгээний цооног түгжигч тусгай зориулалтын автомашин авахаар төлөвлөсөн. Эдгээр тээврийн хэрэгслүүдийг шинэчилснээр манай цехийн технологийн тээврийн хүчин чадал нэмэгдэнэ. Энэ жилийн техникийн бэлэн байдлын итгэлцүүр 0.93 орчим байна. Гурван автомашин шинэчлэхээр техникийн бэлэн байдлын итгэлцүүр 0.06 нэгжээр нэмэгдэх тооцоо гарсан.  

-Энэ жилийн техникийн улсын үзлэгт хэзээнээс хамрагдах вэ?

-Манай цехэд Авто тээврийн үндэсний төвөөс албан ёсоор мэдэгдэл ирүүлсэн. Үйлдвэрийн газрын Ерөнхий инженерийн баталсан хуваарийн дагуу манай цех болон бусад авто тээврийн хэрэгсэлтэй, бүтцийн нэгжүүдийн автомашинууд үзлэгт хамрагдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манайд 320 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 303-ыг ашиглаж байгаа. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 95 хувийг ашиглаж байна гэсэн үг. Үлдсэн техникүүдийн хувьд ашиглалтын хугацаа дууссан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хугацаа нь дууссан техник хэрэгслүүдийн талаарх санал хүсэлтээ хүргүүлсэн. Актлах бичиг баримтаа хүлээж буй тэрэг, техникүүд гэж ойлгож болно. 

-Парк шинэчлэлтийн хүрээнд өөр ямар ажлууд хийгдээд байна?

-Авто тээврийн цехийн Зорчих тээврийн хэсэг Солонгос улсад үйлдвэрлэсэн “Hyundai” маркийн таван автобусаар парк шинэчлэлт хийсэн. Эдгээрийг шугамд гаргахад дунджаар нэг автомашинд таван өдөр зарцуулсан. Тус хэсэг нь нэг төрлийн автомашинаар парк шинэчлэлт хийснээр цаашид “Hyundai” маркийн 36 автобус үйлдвэрийн ажилтнуудад үйлчилнэ. Мөн Ус хангамжийн цехийн чиглэлд “County” маркийн хоёр автомашин үйлчилгээнд явдаг. “Hyundai” автобус 60-аас дээш хүн зөөвөрлөх хүчин чадалтай. Зорчигч тээврийн хэсэгт таван автобус ирснээр 15 хувийн парк шинэчлэлт хийгдлээ. Манай Зорчигч тээврийн хэсгийн засварчид төлөвлөгөөний дагуу автобуснуудад урсгал болон техникийн үйлчилгээ хийж ажиллана. 

-Баярлалаа.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %