Д.Эрдэнэбат: “Уурхайчин-2, 3” хорооллын барилгын явц 70 хувьд хүрсэн тохиолдолд ажилтнууд байрны захиалга өгөх ёстой

    Нийгмийн хариуцлагын цогц бодлоготой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах зорилтын хүрээнд өнгөрсөн оноос “Уурхайчин-1 ,2, 3” орон сууцны цогцолбор хорооллыг бүтээн байгуулж байна. Орон сууцны хорооллын эхний ээлж ашиглалтад орж буйтай холбогдуулан үйлдвэрийн ажилтнуудын захиалга авч эхэлсэн ч дараагийн ээлжийн барилгын гүйцэтгэл дутуу, албан ёсны захиалга эхлэх болоогүй байхад зарим ажилтнууд урьдчилгаа төлбөр төлсөн тухай мэдээллийг тодруулж, тус үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрээр, баригдаж дуусаагүй орон сууцанд захиалга өгч, урьдчилгаа төлөх нь ямар нэг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр барилгын ажил саатах, удаашрах үед захиалагчид хохирох эрсдэлд орж болзошгүйг анхааруулж, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ажилтнуудын эрх ашгийг хамгаалах бодлого хэрэгжүүлж буйг онцлов.

-“Уурхайчин-1, 2, 3” цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын явц ямар байна вэ?

- “Уурхайчин” цогцолбор хороолол барих төслийн хүрээнд “Уурхайчин-1” буюу  375 айлын орон сууц, “Уурхайчин-2” буюу 600 айлын орон сууц, “Уурхайчин-3” буюу 400 айлын амины орон сууц тус тус баригдана. Өнөөдрийн байдлаар, барилга байгууламжийн ажил хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, “Уурхайчин-1” хорооллын 140 айлын орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, дээрх тооны орон сууц бэлэн болсон гэсэн үг. Харин “Уурхайчин-2” хорооллын барилгын суурийн ажил хийгдэж байна. Мөн гэрээ шинэчлэл эхэлсэн. “Уурхайчин-3” буюу амины орон сууцны хорооллын суурь цутгалт дуусаж, өрлөгийн ажил хийгдэж байна. “Уурхайчин” хорооллын төсөл нь иж бүрэн дэд бүтэц, таатай амьдрах орчныг цогцоор нь шийдэж байгаагаараа давуу талтай. Энд төрийн үйлчилгээний байгууллагууд, сургууль, цэцэрлэг, худалдааны төвүүд баригдана. Онцолж хэлэхэд, Орос сургууль, цэцэрлэгийн салбар барьж, нээхээр төлөвлөсөн. “Ковид-19” цар тахлын улмаас энэ жил хойшилж, ирэх онд баригдаж эхлэхээр боллоо. Дэд бүтцийн ажлын хувьд, гүйцэтгэгч компани энэ онд багтаан ашиглалтад өгөх зорилготой ажиллаж байна. Тухайлбал, “Уурхайчин-1, 2” хорооллын магистрал шугам, “Уурхайчин-3” хорооллын дотоод шугамын ажил хийгдэж байна.

-Орон сууцны захиалга авах ажлыг ямар байдлаар зохион байгуулж байна вэ, Захиалгаа хэрхэн, хэзээ өгөх гээд тодорхой мэдээлэл өгнө үү?

-“Уурхайчин-1” хорооллын захиалга үндсэндээ дууссан. Улсын комисс энэ хорооллын 140 айлын орон сууцыг хүлээж авсантай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрээс олгодог орон сууцны хөнгөлөлтийг 50 гаруй ажилтанд олгоод байна.  Эрдэнэт үйлдвэрийн “Тусламж дэмжлэгийн журам”-д ажилтнуудад олгох 12 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийг гүйцэтгэгч компани орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын бүртгэлийн гэрчилгээ нь тухайн захиалагч ажилтны нэр дээр гарсан тохиолдолд олгоно гэж заасан байдаг. Үүний дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан ажилтнуудад орон сууцны дэмжлэгийг олгоод байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн зүгээс тухайн орон сууцны барилга 70 хүртэл хувийн гүйцэтгэлтэй байгаа тохиолдолд ажилтнуудын захиалгыг авах бодлого баримталж байна. Энэ зарчмаар бид “Уурхайчин-1” хорооллын захиалгыг зохион байгуулж, одоогийн байдлаар бүх байр захиалгад орсон. Дараагийн орон сууцууд ашиглалтад орж, улсын комисс хүлээж авч, бүртгэлийн гэрчилгээ гарсан үед 12 сая төгрөгийн хөнгөлөлтөө шат дараатай олгоод явна. Үүнд ямар нэгэн эдийн засгийн болон бусад хүндрэл бэрхшээл гарахгүй, журмын дагуу үргэлжилнэ.  

-Эхний ээлжийн орон сууцууд “Уурхайчин-1” хороололд ашиглалтад орж буй тул захиалга өгсөн ажилтнууд байрандаа нүүж орох боломж бүрдээд байгаа юм байна. Гэтэл одоо дөнгөж баригдаж буй “Уурхайчин-2, 3” хороололд захиалга авч, зарим ажилтнууд урьдчилгаа төлбөр төлсөн гэх юм. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Ажилтнууд хохирох эрсдэл гарч болох юм?

-Яг тийм. Энэ асуудалд манай ажилтнууд нухацтай хандаасай гэж хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс баримталж буй гол бодлого бол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахад чиглэнэ. Иймээс тухайн орон сууцны барилгын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн тохиолдолд л ажилтнуудаас захиалга авч эхэлнэ гээд байгаа юм. Одоо суурь нь баригдаж буй  “Уурхайчин-2” хорооллын хувьд ч энэ чиглэлийг баримтална. Өмнө нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар удаа дараа мэдээлж, анхааруулж байсан. Харамсалтай нь, манай зарим ажилтнууд тухайн компанитай гэрээ хийж, төлбөрийн урьдчилгаа төлсөн тухай мэдээлэл байгаа. Үүнд ямар нэгэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр баригдах үйл ажиллагаа саатахад хүрвэл урьдчилгаа төлбөр төлсөн ажилтан хохирч болзошгүй. Энэ утгаараа, үйлдвэрийн захиргаа дахин дахин анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар, хэдэн ажилтан захиалга өгч, гэрээ хийсэн нь тодорхой биш байгаа ч манай зүгээс гүйцэтгэгч компанид бодлого чиглэлээ танилцуулж, шаардлага тавьж ажиллаж байна. Тухайн компани ч зохих арга хэмжээ авна гэж найдаж байгаа. “Уурхайчин-3” амины орон сууцны хорооллын барилгын ажил хэвийн, сайн үргэлжилж байна. Мөн л өмнө нь хэлсэн зарчмаар буюу барилгын ажил 70 хүртэл хувьд хүрсэн тохиолдолд захиалга эхэлнэ. Энэ хороололд орон сууц захиалах хүсэлтэй ажилтнууд олон байгаа. Тиймээс Нийгмийн харилцааны хэлтсээс эдгээр ажилтнуудын хүсэлтийг урьдчилсан байдлаар хүлээн авч, бүртгэлд оруулж байна. Өөрөөр хэлбэл, тухайн ажилтан “Уурхайчин-3” хорооллоос байр захиалахыг хүссэн өргөдлөө Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчид хандаж, ирүүлсэн дарааллаар нь Нийгмийн харилцааны хэлтэс бүртгэж байгаа. Хэрэв тухайн байр ашиглалтад орох, дэд бүтцийн асуудал шийдэгдэх зэргээр барилгын гүйцэтгэл 70 хувийн өндөр түвшинд хүрсэн үед дээрх дарааллаар нь захиалгад оруулна.  Энэ нарийвчилсан зохицуулалтыг гүйцэтгэгч талын компанитай хамтран боловсруулж байна.

-Ажилтнуудыг зөв мэдээллээр хангах нь чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна өөр ямар сувгаар захиалгын талаарх мэдээллийг авах боломжтой вэ?

-Манай ажилтнууд энэ талаарх мэдээллийг үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтэс болон өөрийн харьяа цехийн хүний нөөцийн мэргэжилтэнд хандаж, авах боломжтой. Мөн бид өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан захиалгаа хэрхэн, хаана хандаж өгөх талаар 2-3 удаа анхааруулга, мэдээлэл хүргэсэн байгаа. Түүнчлэн бүтцийн цех, нэгжийн удирдлагуудаар дамжуулан ажилтнууддаа хүргүүлж байна. Тийм учраас манай ажилтнууд Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас гарч буй шийдвэр, чиглэлийг дагаж, орон сууцны захиалгаа өгөөрэй гэдгийг дахин хэлье. Эцэст нь хэлэхэд, сошиал зар болон дам мэдээлэл, сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Хэрэв үнэн бодит мэдээлэлгүй байж, урьдчилгаа төлбөр төлбөл хувь ажилтан хохирох хэмжээнд хүрч болзошгүй гэдгийг сануулъя. Нөгөө талаар, “Уурхайчин-2, 3” хорооллын орон сууцны захиалгыг Эрдэнэт үйлдвэр албан ёсоор зарлаж, бүтцийн нэгж, цехүүдээр дамжуулан авч эхэлнэ гэдгийг дахин онцолж хэлмээр байна.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %