Д.АРИУНЗУЛ: Цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байна

Олон улсын сувилагчдын өдөрт
Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын сувилахуйн ухааны арга зүйч Д.Ариунзултай цөөн хором ярилцлаа. 

-Танд сувилагчдын өдрийн мэнд дэвшүүлье! 

     -Баярлалаа. Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Англи улсын иргэн, “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон зарлаж тэмдэглэх болсон уламжлалтай. Тэр эмэгтэй 1850-аад оны үед Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан юм. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэдэг болсон. 

-Өнөөдөр дэлхий дээр 27 сая сувилагч ажиллаж байна гэсэн тоон мэдээлэл бий. Харин Монголд, тэр дундаа Эрдэнэт хотод сувилагч мэргэжилтэй хичнээн хүн цар тахлын энэ хүнд цаг үед ажиллаж байна? 

     -Монголд 12700 гаруй сувилагч ард иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Харин Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 500 гаруй сувилагч, манай “Эрдэнэт” сувиллын цогцолборт 46 сувилагч цар тахлын халдварын үед тэргүүн эгнээнд манлайлан ажиллаж байна. Халдвар гарсан цагаас хойш “Эрдэнэт” сувиллын цогцолбор маань тусгаарлан ажиглах байр болон ажилласан. Бид Сэлэнгэ аймгийн “Алтнбулаг” боомтоор орж ирсэн иргэдээс эхлээд үйлдвэрийн ажилчид, тэдний ар гэрийнхэн, иргэд гээд 300 гаруй хүнийг хүлээн авч, тусгаарлан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байна. Мөн түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч ажилласан. Түргэвчилсэн шинжилгээнд нийт 20 мянга гаруй хүн, PCR шинжилгээнд 3770 орчим ажилтан хамрууллаа. Түүнээс гадна вакцинжуулалтын ажилд сувилагч нар маань хичээнгүйлэн ажиллаж байна. Одоогоор Ковидын эсрэг вакцины нэгдүгээр тунд 9648 хүн, хоёрдугаар тунд 6900 ажилтан, ар гэр, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон иргэдийг хамруулаад байна. Бид цар тахалтай тэмцээд зогсохгүй өөрсдийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд анхаарч, олон төрлийн сургалтууд зохион байгуулж, эрдэм судлалын ажлууд хийж байна. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Эрдмийн чуулганд манайхан зургаан илтгэл хэлэлцүүлсэн. 

- Таны мэргэжлийн онцлог юу вэ?    

     - Энэ дэлхийд хүн мэндлэхээс эхлээд амьдралын эцсийн мөч хүртэл нь сувилагч мэргэжлийн тусламж үйлчилгээгээ үзүүлж хамт байдаг. Тиймээс их буянтай мэргэжил юм даа. Дэлхий нийтэд сувилагчийн үнэлэмж их өндөр болсон. Энэ сайхан мэргэжил сонгон эзэмшсэндээ үргэлж баярлаж, бахархаж явдаг. Ингээд үе үеийн сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт хүсье.

-Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа.      

М.ОДГЭРЭЛ 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %