Б.ОДОНТУЯА: Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуульчилж өгсөн

     Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль батлагдан, мөрдөж эхэллээ. Шинэ  хуулийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн албан хэрэг хөтлөлтөд юуг анхаарах талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Төрөлжсөн архивын дарга Б.Одонтуяатай ярилцлаа. 

-Монгол улсад Архивын салбарын харилцааг зохицуулах анхны хууль дүрэм хэзээнээс мөрдөж эхэлсэн бэ?

     -Улсын архивын анхны дүрэм Сайд нарын зөвлөлийн 1941 оны 50 дугаар тогтоолоор батлагдаж 1958, 1960, 1984 онд шинэчлэгдсэн байдаг. Архивын салбарын харилцааг зохицуулсан анхны хууль 1998 онд “Архивын тухай хууль” нэртэй батлагдаж, өнгөрсөн хугацаанд найман удаа нэмэлт өөрчлөлт орсон юм. Нийгмийн хөгжлийн чиг хандлага, архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй зөрчил, дутагдлыг арилгах шаардлагын хүрээнд “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хуулийг Улсын Их хурал 2020 оны 04 дүгээр сарын 24-нд баталсан. Энэ хуулийг 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.

-Шинээр батлан мөрдөж байгаа архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн гол онцлог юу вэ?

     -Нэгдүгээрт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуульчилж өгсөн. Хоёрдугаарт, Төрийн болон байгууллагын архивын чиг үүрэгт архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, архив ашиглалтын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэх, цаасан суурьтай болон цахим архивын баримтын хүчин төгөлдөр байдлыг хангах тухай заалтыг оруулж өгснөөрөө онцлогтой.

-Энэ хуулийг мөрдсөнөөр Эрдэнэт үйлдвэрийн Архив, албан хэрэг хөтлөлтөд ямар дэвшил гарах вэ?

     -Эрдэнэт үйлдвэр төдийгүй төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгжид хамааралтай ахиц, дэвшил гарна. Тухайлбал:  

  1. Бүтцийн нэгжийн удирдлага, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан, үйлдвэрийн баримт бичигтэй харьцаж ажилладаг ажилтны архив, албан хэрэг хөтлөлтийн талаар үүрэг, хариуцлагыг тодорхой болгон зааж өгсөн.
  2. Өмнө заавраар зохицуулагддаг байсан зарим асуудлууд (баримт бичгийг зохион бүрдүүлэх,  баримт бичгийн хэвлэмэл хуудсанд тавих шаардлага, баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, явуулах бичгийг бүртгэх, илгээх, баримт бичгийг хянан шийдвэрлэх, баримт бичгийн ангилан төрөлжүүлэх, албан хэрэг бүрдүүлэхэд тавих шаардлага г.м) хуульчлагдан, заавал биелүүлэх, мөрдөх шаардлагатай болсон, мөн хүлээх хариуцлага ч өндөржсөн. Үүнтэй холбоотой баримт бичгийн боловсруулалт, зохион бүрдүүлэлт, шийдвэрлэлт, хадгалалт, хамгаалалт гээд олон талын ажил сайжирна. 
  3. Төрийн архивд улсын байцаагч, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, зааварлагч-арга зүйч, сан хөмрөгч, мэдээллийн технологийн ажилтан, сэлбэн засагч, баримт ариутгагч гэсэн орон тооны ажилтантай байна гэж заасан. Иймд үйлдвэрийн Төрөлжсөн архивд хуулийн дагуу шаардлагатай байгаа орон тоо нэмэгдэнэ.
  4. Төрийн архивын ажилтны нийгмийн баталгааг дэмжиж 10 жил тутамд нэг удаагийн урамшуулал авах болсон.

-Та архивын ангилал, төрлийн талаар танилцуулна уу?

     -Архив нь төрийн, байгууллагын, хувь хүний гэсэн төрөлтэй. Төрийн архивд Үндэсний төв архив, Төрөлжсөн архив, Тусгай архив, Аймаг, нийслэлийн архив хамаарагдана.  Өмчийн хэлбэрээс үл хамааран байгууллага бүр архивтай байна. 
Манай  Төрөлжсөн архив төрийн архивын төрөлд орно. Байгууллагын архив гэдгийг манай үйлдвэрийн хувьд газар, хэлтэс, цех буюу бүтцийн нэгжүүдийн архив гэж ойлгоно. 

-Тэгвэл байгууллагын буюу манайхаар бүтцийн нэгжүүдийн архивын чиг үүргийг  энэхүү хууль хэрхэн тусгасан бэ? 

     -Байгууллагын архив нь үндсэн 10 чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой. Нэгд, албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн хавтаст баримтыг зохион байгуулалтын нэгж, ажилтнаас бүрэн бүрдэлтэй хүлээн авах; хоёрт,  архивын баримтад нягтлан шалгалт хийх; гуравт, архивын баримтыг эмхлэн цэгцлэх, ангилан төрөлжүүлэх; дөрөвт, архивын баримтыг холбогдох журам, стандартын дагуу хадгалах, хамгаалах; тавд, архивын баримтад тоо бүртгэл хөтлөх, тооллого явуулах; зургаад, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх; долоод, архивын баримтыг байгууллагын үйл ажиллагаанд болон хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр ашиглуулах, архивын баримтын лавлагаа, хуулбар олгох; наймд, төрийн архивд шилжүүлэх баримт бичигт эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, данс бүртгэл хөтлөх, устгах; есдүгээрт, архивын баримтыг харьяалах төрийн архивд шилжүүлэх; аравдугаарт, зохион байгуулалтын нэгж, ажилтанд архивын баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.

-Манай бүтцийн нэгжүүдэд архивын ажлыг хэн хариуцдаг вэ?

     -Бүтцийн нэгжүүдийн дарга, орлогч, архивч, бичиг хэргийн ажилтан, хэрвээ тийм орон тоо байдаггүй бол албан хэрэг хөтлөлтийг хавсран гүйцэтгэсэн бусад мэргэжлийн ажилтнууд, мөн бүтцийн нэгжүүд дээр томилогдсон Баримт нягтлан шалгах комиссын гишүүд хариуцдаг. 

-Энэхүү хуулиар албан хэрэг хөтлөлтийг хэрхэн зохицуулсан бэ? 

-Энэ хуулийн 6-р бүлэгт Албан хэрэг хөтлөлтийн талаар дараах зүйлүүдийг хуульчилсан. Үүнд, 

  • Албан хэрэг хөтлөлтийн талаар байгууллагын удирдлага, ажилтны чиг үүрэг,
  • Байгууллагын үйл ажиллагааг баримтжуулах 
  • Баримт бичиг зохион бүрдүүлэх 
  • Баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдал 
  • Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд тавих шаардлага
  • Баримт бичгийг хүлээн авах, бүртгэх
  • Явуулах баримт бичгийг бүртгэх, илгээх
  • Баримт бичгийг хянан шийдвэрлэх
  • Баримт бичгийн шийдвэрлэх хугацаа 
  • Байгууллагын баримт бичгийг ангилан төрөлжүүлэх  
  • Албан хэрэг бүрдүүлэхэд тавих шаардлага 
  • Баримт бичгийн хадгалалт, ашиглалт 

-Ямар төрлийн ажил эрхэлдэг хүмүүст албан хэрэг хөтлөлт хамааралтай вэ,  тэд юуг анхаарвал зохистой талаар та тодруулан ярина уу?

     -Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа ажилтан бүрд хамааралтай. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад заагдсан баримт хариуцаж буй мэргэжилтэн, мастер, инженер гээд баримт бичгийг боловсруулан гаргадаг бүх л ажилтнуудад энэ үйл ажиллагаа хамаатай. 

Нэгд, Ажилтан бүтцийн нэгжийн Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын боловсруулалтад оролцож өөрийн ажил үүргийн холбогдолтой баримтын жагсаалтыг гаргаж, хадгалах хугацааг тодорхойлно.

Хоёрт, Өөрийн ажил үүрэгтэй холбоотой боловсруулан гаргасан баримтыг оны эцэст эмхлэн цэгцэлж (бүрэн бүрдэл бүхий гарын үсгээр баталгаажсан эх хувийг он цагийн дараалалд оруулах, ноорог, төслийг ялган авах, асуудал сэдвээр хэрэг бүрдүүлэх, хадгалах хугацаагаар ангилан төрөлжүүлэх) дотоод товьёг үйлдэн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Гуравт, Баримт бичиг боловсруулахдаа Монгол хэлний тухай хуулийг мөрдөнө.

Дөрөвт, Албан ажил үүрэгтэй холбогдсон баримт бичгийн мэдээллийн нууцыг хадгалах.

Тавд, Байгууллага /бүтцийн нэгж/ өмчийн хэлбэрээс үл хамааран орон тооны архив, бичиг хэргийн ажилтантай байна гэж хуульд заажээ.

-Цахим албан хэрэг хөтлөлтийн талаар хуульд хэрхэн заасан бэ? Энэ чиглэлээр манай үйлдвэр хэрхэн ажиллаж байгаа вэ? 

     -Байгууллага нь цахим баримт бичгийг зөвшөөрөлгүй ашиглах, хуурамчаар үйлдэх, устаж үрэгдэхээс сэргийлэх зорилгоор хадгалалт, хамгаалалт, зохион байгуулалтын арга хэмжээ авч, цахим мэдээллийн сан бүрдүүлж ажиллах ёстой. Архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд заахдаа нэгд, Байгууллага /бүтцийн нэгж/ цахим мэдээллийн сан бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.

Хоёрт, Цахим албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Цахим гарын үсгийн тухай хууль, холбогдох дүрэм, журам болон энэ хуулийн албан хэрэг хөтлөлтийн талаарх зохицуулалт нэгэн адил мөрдөгдөнө гэсэн. 

Манай үйлдвэр цахим гарын үсэг нэвтрүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байна. Өнөөдрийн байдлаар удирдлага албан томилолтыг цахим гарын үсгээр баталгаажуулж байна. Цаашид удирдлагын зарим нэр төрлийн баримт бичгийг зохион бүрдүүлэх шатанд цахим /тоон/ гарын үсгээр баталгаажуулах ажлыг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Я.Энхтуяа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %