Ж.БАТЦЭЦЭГ: Ээж, эхнэр хүн гэрээ гийгүүлдгийн адил цахилгаан дэлхий ертөнцийг гэрэлтүүлдэг

     Март 8-ныг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг нэгэн гэр бүлийн эзэгтэй Ж.Батцэцэгтэй уулзахаар Зураг төслийн хүрээлэнг зорилоо. Ажлын өрөөнийх нь  цонхны тавцан, ширээг тойрон олон өнгийн  том, жижиг савтай цэцэгс дэлгэрэн байх нь гоёмсог. Нэлээдгүй том хос дэлгэц бүхий ширээнийхээ ард завгүй суусан бүсгүй их ажлаа хойш тавин бидэнтэй ярилцсан юм.  

-Таны нутаг ус, аав ээж, бага насны  тухай яриагаар хоёул ярилцлагаа эхэлье?

     -Миний аав, ээж Өвөрхангай аймгийн Уянга сумынх. Аав минь геологич, ээж тогооч. Тэд маань намайг төрөх үед Баянхонгор аймагт ажиллаж байсан. Тэгээд намайг зургаан настайд Өвөрхангай аймагтаа шилжин суурьшсан. Би таван дүүтэй. Аав минь надад: “Эрдэмтэй хүн хаана ч сайхан амьдарна. Миний охин эрдэм номд шамдаж, дүү нартаа үлгэрлэнэ шүү” гэж сургадаг байлаа.  Би их мэриймтгий хүүхэд байсан. Айлын ууган охины хувьд үүргээ их ухамсарлана.  1988 онд Өвөрхангай аймгийн 2-р 10-н жилийн сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгсөөд ЗХУ-ын Краснодар хотын Политехникийн дээд сургуулийн цахилгааны ангид  элссэн. Тэнд олон орны оюутнуудтай сайхан нөхөрлөж, гурван жил суралцсан.  Гуравдугаар курс төгсөх үед аав минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Зах зээлийн нийгэм ч эхэлж, би аргагүйн эрхэнд Техникийн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, амжилттай төгссөн. 

-Сургуулиа төгсөөд л Эрдэнэтийг зорьсон гэдэг. Яагаад?

     -Би оюутан байхдаа Эрдэнэт үйлдвэрт дадлага хийж байлаа. Оросод сурч байсан болохоор ч тэр үү  орос маягийн цэмцгэр хот, хаа сайгүй тааралдах орос хүмүүс гээд бүхий л зүйл таалагдсан. Хүмүүс нь тайван амгалан, дөлгөөхөн. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цаг  нарийн баримталдаг, дэг журамтай  байгааг хараад бахархсан. Монголын  Хүүхдийн ордонд шалгалт өгч тэнцэн цахилгааны инженерээр ажиллах боломж байсан ч ажил амьдралаа залуусын хотоос эхэлье гэж шийдээд ээж, дүү нараа дагуулаад  Эрдэнэт рүү  тэмүүлсэн юм. Ангиасаа зургуулаа, ганц эмэгтэй нь би  ирсэн. Хүний нөөцийн хэлтсийн Д.Тогооч дарга өөрөө дагуулан Баяжуулах үйлдвэрийн Цахилгааны хэсэгт оруулж өгч билээ. Ажлын талбарт хөтөлж аваачсан тэр хүнд би одоо ч  баярладаг.

-Аль хэсгээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бэ?

     Нунтаглан баяжуулах хэсэгт цахилгааны засварчнаар зөвлөлтийн мэргэжилтэн Иван Ивановичийг  дагалдан ажиллаж эхэлсэн. Тос маслотой холилдсон, автомат пускателиа  ч ялгахгүй “ногооноороо амьтан” л явдаг байлаа. Орос монгол 30 гаруй эрчүүдтэй хоёрхон бүсгүй ажилладгийн нэг би байлаа.   Дараа нь Өөрөө нунтаглах хэсэгт цахилгааны засварчин, мастераар ажилласан. Оюутны ширээнээс дөнгөж ирсэн надад багш, хамт ажилладаг нөхөд минь мэргэжлийн талд  их зүйлийг  сургасан.

-Зураг төслийн хүрээлэнд хэзээнээс ажиллав? Зураг төсөл дээр ажиллахад ямар онцлогтой байдаг вэ?

     -2005 оноос Инженерийн зураг төслийн товчоонд ирснээр одоог хүртэл тасралтгүй зохион бүтээгч инженерээр ажиллаж байна. Энд ч хамт олноосоо суралцсаар л явна. Хүн бүх насаараа сурдаг гэдэг үнэн шүү. Зураг төслийг хийхдээ практиктай холбож, судалгаатай, өндөр нарийвчлалтай хийнэ. Бидний ажил хамтын бүтээл байдаг. Зураг төсвөө  барилгын сантехникийн зэрэг бусад хэсгүүдтэйгээ уялдаатай хийнэ. Багахан алдаа гарахад л  эцэстээ бүх зүйл буруу гарна. Буруу угсрагдана. Аюул осол гарна. Тийм учраас зураг төсөл хийх их хариуцлагатай ажил.   Бидний хийсэн зургаар барилга байгууламж босож, техник технологи ажиллаж байгааг харахад бахтай сайхан  байдаг. Манайхан одоо Баяжуулах үйлдвэрийн тавдугаар секцийн зураг төсөл  дээр ажиллаж байна.  Үйлдвэрт тендер зарлагдан хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын зураг төслийг  цаг хугацаанд нь амжилттай хийж байгаа хамт олноороо би бахархдаг. Манай хамт олон их эвтэй болохоор ажил ч урагштай байдаг. 

-Яг одоо та ямар ажилтай байна вэ?

     -Бутлан тээвэрлэх хэсгийн 9, 17, 18-р конвейруудын өндөр хүчдэлийн кабелуудыг солих гэж байгаа юм. Түүний зураг төслийг  хийх ажил надад оногдсон. 40 гаруй жил ажилласан, гэмтэл гарч болзошгүй эдгээр кабелуудыг яаралтай солих юм.  Үүний  тулд цайндаа гарах ч завгүй ажиллаж байна.  Иймэрхүү давчуу ажил гарнаа.  Оройн цагаар, амралтын өдрүүдэд сууж  ажиллах үе бий.  

-Яагаад цахилгаанчны мэргэжил сонгосон бэ?

     -Би уг нь аавыгаа дагаж, хайгуулчин болохыг мөрөөддөг байсан. Гэлээ ч аав минь, “Цахилгаанчны мэргэжил хаана ч хэрэгтэй. Цахилгаанчин харанхуйг гэрэлтүүлэх буянтай ажил. Тийм болохоор энэ мэргэжлийг сонго” гэж надад зөвлөсөн юм. Намайг сургуулиа төгсөхөд геологийн ангийн хуваарь ч ирсэнгүй.  Орос хэлний бэлтгэлгүй элссэнийг хэлэх үү эхэндээ хичээлээ ч ойлгох нь тааруу, ер нь  жаахан дурамжхан байсан. Гэлээ ч өдөр шөнөгүй сууж мэрийсээр  мэргэжлийн хичээлдээ бүүр ч сонирхолтой болсон. Гэрэл цахилгаан үгүйгээр дэлхий ертөнцийг, хөгжил дэвшлийг төсөөлөх аргагүй. Ээж, эхнэр хүн орон гэрийг гэрэлтүүлдэг шиг цахилгаан бүх дэлхийг гэрэлтүүлдэг. Тийм болохоор энэ мэргэжилдээ би дуртай.

-Танайх Эрдэнэт үйлдвэрийн шилдэг гэр бүл. Гэр бүлийнхнээ танилцуулна уу?

     -Энэ сайхан хотоос би ажил амьдрал аливаа сайхан бүхнээ олсон. Миний ханийг З.Батхишиг гэдэг. Цахилгааны мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг. Манайх гурван хүү, нэг охинтой. Бас бэр, ач охинтой. Том хүү  программч инженер, хоёр дахь хүү  япон хэлний мэргэжилтэй. Гурав дахь хүү 12, охин есдүгээр анги. Ээж,  таван дүү минь намайг даган Эрдэнэтэд суурьшсаар сайхан амьдарч байна. Миний ээж их уран хүн. Би ээжийнхээ хийсэн дээлээр гоёх дуртай. Миний хадам ээж бас сайхан буурал бий. Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, эмч хүн. Хань минь намуун, дөлгөөхөн, тайван амгалан хүн. Ар гэртээ санаа зовохгүй байх нь сэтгэл санаа тайван байж, ажилдаа амжилт гаргах нэг үндэс гэж би боддог. Эрдэнэтэд ирэхдээ хоёр чемодан хувцастай л ирсэн бол одоо үйлдвэрийнхээ буянаар элбэг хангалуун сайхан амьдарч байна.

-Та гоё цэцэгсийн дунд суух юм. Өөрөө тарьж ургуулдаг уу?

      -Тиймээ. Би Зураг төслийн хүрээлэнд  ажиллахаас өмнө эрчүүдтэй голдуу ажилладаг. Цэцэг, ногооноос хол хөндий нэгэн байлаа. Хамт олон тэр дундаа Оюун, Цэгмэд, Алтанхишиг, Нямаа эгч нараасаа амьдралын олон  зүйл сурсан. Наад зах нь л цэцэг, ногоо, мод арчилж, ургуулах, байшин барилга барих, тордох гэхчлэн. Энэ өрөөнд алаг, доллар, хосын, сармисган, аз жаргалын, унтаахай, сэгсгэрмаа, сарнай, ойм, зузаахай, зуун наст ургаж байна. Ойрд цэцэглээгүй “Эрдмийн ундраа” маань өнөөдөр цэцэглэлээ. Би гэртээ цэцэгсээс гадна гүзээлзгэнэ, гаа тарьж байна. Зундаа хашаандаа чацаргана, мойл тарьж, жимсээ хурааж эхэлсэн. Манай ажлын бүсгүйчүүд бүгд л цэцэг, жимс ургуулж, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлж, гэр орноо үлгэр жишээ тохижуулан авч явдаг. Тэднээрээ их бахархдаг.

-Сүүлийн асуултыг танд үлдээе

-Юуны өмнө Мартын 8-ныг тохиолдуулан хоёр сайхан ээждээ, үйлдвэрийнхээ бүх бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэж, үргэлж баяр жаргалтай байхыг хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %