Үр өгөөжөө өгч буй ЗАЛГАМЖ ХӨТӨЛБӨР

     Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн бодлогын хүрээнд дөрвөн цогц хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь Залгамж хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрт  туршлагатай, шилдэг 73 ажилтныг хамруулан тэдний туршлага, мэдлэг, ур чадварыг шинэ ажилтнуудад өвлүүлэх, мөн тэдэнд зориулсан хувь хүний хөгжлийн болон эрүүл мэнд, сэтгэл зүйн  сургалт явуулж байна.  Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн,  нэр хүндтэй эдгээр ажилтны хөдөлмөр бүтээлийг мөн алдаршуулах юм. Уг хөтөлбөрт хамрагдаж буй зарим хүмүүстэй уулзаж ярилцсан юм. 

Баяжуулах үйлдвэрийн засварчин, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Доржболд:

     Манай үйлдвэрт хэрэгжиж буй хүний хөгжлийн “Залгамж” хөтөлбөрт би хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдралын зөв хэв маяг, сэтгэл зүйгээ хэрхэн удирдах тухай  амьдралд хэрэгтэй сургалт явуулж  байна. Мөн залуу ажилтнуудыг  олон жилийн дадлага туршлагатай, ажилчдад дагалдуулан сургаж байгаа нь их ач холбогдолтой юм. Намайг 1982 онд Эрдэнэт үйлдвэрт ажилд ороход Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн өрнөж байлаа. Би Зөвлөлтийн мэргэжилтнийг дагалдан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг засварлах, үйлчилгээ хийх бүхий л зүйлсийг сурч билээ. Энэ үйл ажиллагаа миний ажил амьдралд их тус болсон гэж би боддог. Одоо би  мэддэг чаддагаа залууст өвлүүлэхийг хичээж байна. Манай бригадын Бат-Эрдэнэ миний шавь. Тэр их авхаалжтай, сурч мэдэхийн төлөө мэрийдэг, хичээнгүй залуу. Сүүлийн жилүүдэд үйлдвэрт техник технологийн шинэчлэл хийгдэж, түүнтэй холбоотой суралцах зүйл ч их болсон. Би 40 шахам жил ажиллаж байгаа ч залуусаасаа суралцаж л явна гэв. 

     Э.Доржболдын бригад Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжид тохируулга, засвар, үйлчилгээ хийдэг хоёр орос, таван монгол  шилэгдмэл засварчдаас бүрддэг. Эднийхэн 15-аас дээш жил ажилласан, нарийн мэдрэмж, өндөр ур чадвартай хүмүүс. Гавьяатын гарын шавь Бат-Эрдэнэ 20 шахам жил ажилласан, манай үйлдвэрийн тэргүүний ажилчдын нэг юм. Тэрээр гавьяатын  цуцашгүй хөдөлмөр, нягт нямбай чанараас суралцаж ур чадвараа ахиулсаар яваа гэж Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир нэмж хэллээ.  

ХМТАЦ-ийн Холбооны хэсгийн тэргүүлэх инженер Ш.Цэцэгмаа:

     Залгамж хөтөлбөрийн хүрээнд  хүний хөгжил, хувь хүнд чиглэсэн сургалт орж байгаа нь их сонирхолтой, өгөөжтэй байна. Эндээс  амьдралд хэрэг болохуйц, санаа сэдэл авахуйц олон зүйл мэдэж авч байна. Ялангуяа сэтгэл зүйч хүн бүртэй ганцаарчлан ярилцаж, тухайн хүний зан төрхийн онцлогт тохируулан зөвлөгөө өгч байгаа нь их аятайхан санагдсан. Мөн стресс менежмент, стрессээс ангижрах дадал бий болгох гэхчлэн олон чухал сэдвээр Сэтгэл судлалын Үндэсний төвийн мэргэжилтнүүд зөвлөгөө өгч байна. Тэтгэвэрт гарах нь  амьдралын нэгэн шинэ үеийг эхэлж буй гэдэг дээ.  Энэ үед зорилгоо тодорхойлох, зарим хүний хувьд хувийн бизнесээ эхлүүлэх санаа сэдэл өгч байсан. 

     Энэхүү хөтөлбөрийн хүрээнд залгамж халаагаа бэлтгэх, шинэ залуу ажилтанд туршлагаа өвлүүлэхээр нэг ажилтантай багш шавийн гэрээтэй ажиллаж байна. Шинэ ажилтанд ур чадвар, дадал эзэмшүүлэх, зөв хандлага төлөвшүүлэх, гадаад хэлнээс мэдээлэл олж авахад шаардлагатай мэргэжлийн үг хэллэг заах, бичиг баримт боловсруулах чадвар эзэмшүүлэх зорилгоор төлөвлөсөн ажлуудаа хийж явна. Энэхүү хөтөлбөрийн төгсгөлд багагүй үр дүн гарна гэж найдаж байна.

Автотээврийн цехийн Техник хяналтын албаны дарга Л.Нямсүрэн:

     Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас зохион байгуулж буй Залгамж хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон сургалт явуулж байна. Тухайлбал, Нийгмийн даатгал бидний амьдралд, Эрүүл амьдралын дадал хэвшил олгох, зөв зохистой хооллох тухай мэдлэг мэдээлэл бидэнд чухал хэрэгцээтэй  байлаа. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйчдийн хичээл, ганцаарчилсан ярилцлага зэрэг нь их өгөөжтэй байсан. Сэтгэл зүйч Энхлэн, Нямцэцэг, Отгонцэцэг нар их ойлгомжтой, санаа сэдэл өгөхүйц хичээл зааж байсан. Түүнчлэн зорилготой төлөвлөлтэй байж цаашид ч шинэ зүйлд суралцах, ажиллах урам зориг өгсөн сайхан сургалтууд явагдлаа гэв.  

Залгамж хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүн Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир:

     Туршлагатай ажилтнууд хамрагдаж буй энэ хөтөлбөр нь тал талын ач холбогдолтой. Хувь хүн хөгжинө, үйлдвэрийн ахмад, залуу үеийн залгамж холбоо сайжирна, ажилтны сэтгэл зүй эергээр төлөвшинө. Байгууллагын тухайд богино хугацаанд чадварлаг хүний нөөц бэлтгэгдэнэ. Хамт олны дунд эерэг хандлага тогтоно. Хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Медипас эмнэлэг, Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтран сургалтууд зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Энэ хүрээнд багш шавийн гэрээ байгуулан ажилласнаар шинэ, залуу ажилтнуудад шилдэг ажилтнуудын мэдлэг, ур чадвар, зөв дадал, ажлын арга барил өвлөгдөнө. Түүнчлэн ажлын цаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдах удирдуулах ёсыг баримтлах гэхчлэн Эрдэнэт үйлдвэрийн өөрийн гэсэн  соёл залууст өвлөгдөнө. Хөтөлбөрийн хүрээнд уулзалт өдөрлөгүүд зохион байгуулж, хөтөлбөрт хамрагдаж буй шилдэг ажилтнуудаа алдаршуулах юм. Цех бүрээс хамгийн шилдэг, туршлагатай ажилтнуудаа хамруулж байгаа.Баяжуулах үйлдвэрээс гэхэд Аж үйлдвэрийн гавьяат хоёр эрхэм тэргүүтэй 15 хүн оролцож байгаа. Цехүүдийн захиргаа, хүний нөөцийн албадаас хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүсийг сургалтын үеэр ажлаас нь чөлөөлөн сурах боломжоор хангаж байгаа.  Энэхүү хөтөлбөр туршлагатай ажилчдад, залуу үеийнхэнд, түүнчлэн Эрдэнэт үйлдвэрт ч үр өгөөжөө өгч байна, гэв.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %