Өглөөний сэргээш цуврал контент #25: Хоролгаравын АМАРЗАЯА

-Төгссөн сургууль:

Монгол Улсын Политехникийн Дээд сургууль

-Мэргэжил:

Ашигт малтмалын ордын эрэл зураглалын геологич инженер

-Ажилласан туршлага:

Геологи, уул уурхайн салбарт 30 жил ажилласан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицид техник геологичоос тэргүүлэх геологич болтлоо дэвшин ажиллаж байна.

-Мэргэжил дээшлүүлсэн байдал:

Монгол Улсын Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн төвийн бизнесийн удирдлагыг “Удирдлагын арга зүйч” мэргэжлээр, 2011 онд геологийн магистр, 2012 онд “зэс профирын ордын уурхайн геологи” мэргэшлээр Мэргэшсэн инженер, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ахмад гишүүн.

-Чин хүсэл:

Уул уурхайн салбарын амин сүнс нь ордын нөөц баялаг байдаг. Тиймээс, Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийн хайгуулчин хамт олон дараагийн том Эрдэнэтийг хайх эрлийн эзэд билээ. Тэдний дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй, арвин туршлагын эзэн тэрээр сурсан мэдсэн эрдэм мэдлэгээ, эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнэтэй хослуулан үйлдвэрийнхээ нөөц баялгийг нэмэгдүүлэх, шинэ орд илрүүлэх, шинэ нөөц бий болгох эрхэм хүсэлтэй геологич юм.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Хамгийн эрхэм гэр бүл хань, үр хүүхэд, ач зээ нарынхаа халуун дотно яриа хөөрөөнөөс амьдралын эрч хүчийг авдаг. Мөн Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хамт олон, найз нөхдөөсөө урам зориг авдаг. Түүнчлэн ажил мэргэжлийн онцлог болсон хайгуулын хээрийн ажлаасаа эерэг энерги эрч хүчийг олж авдаг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

Эрдэнэт үйлдвэрийн маань ажиллагсад бор уулын минь буян гэж амны уншлага болон хэлэх дуртай байдаг. Харин миний хувьд хэдэн “бор” геологичдын минь хичээл зүтгэл буян нь өнөөдрийн Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг хангаж байгаа гэж хэлэх дуртай. Миний, бидний ажил өнөөдрийн эрдэнэт үйлдвэрийг тасралтгүй, амжилттай ажиллуулахад чиглэгдэн, зэс молибдены хайгуулын ажлыг үе шаттайгаар явуулж байгаа. Нөөц баялаг нь байхгүй бол үйлдвэр, цаашлаад хот ч үгүй байх байсан. Бидний ажил анхдагчийн анхдагч нь юм. Ийм учраас ажил мэргэжил, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй ундардаг даа.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь жил бүр геологи хайгуулын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулж байна. Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлын хүрээнд геотехникийн томоохон цогц ажлыг төлөвлөсөн. Манай уурхайн хувьд геотехникийн асуудал нэлээд хожуу хөндөгдөж байгаа. Геотехникийн судалгаа хийгдээгүй уурхайд хүн амь насаа алдах, машин техникээ эвдэхээс эхлээд уурхай нь өөрөө ашиггүй, асар их хэмжээний алдагдал хүлээх зэрэг эрсдэлтэй байдаг. Тиймээс хөгжингүй орнуудад уул уурхайн компани хувьцаа гаргахад хөрөнгийн бирж нь геотехникийн судалгаа хийсэн байхыг шаарддаг. Тийм ч учраас бид энэ томоохон ажилд анхаарал хандуулж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

Амьдралдаа баримталдаг хэд хэдэн дадал надад байдаг. Хийх ажлаа тогтмол, байнга төлөвлөж  тэмдэглэдэг. Өглөө бүр эрт босож, явган алхалт хийх,  ажлаа 7 цагт эхэлдэг гэх зэрэг... Сүүлийн жилүүдэд хайгуулын ажлыг олон улсын JORC стандартад нийцүүлэн гүйцэтгэх болсонтой холбоотойгоор хэлний мэдлэг зайлшгүй шаардагдаж байгаа. Мөн удирдах албан тушаалтны хувьд бусдыг манлайлах, тэдэнд нөлөөлөх ур чадвартаа анхаарал хандуулж байгаа.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

Дэлхийн алдартай ашигт малтмалын ордуудтай танилцах гео аялал хийхийг мөрөөддөг.

-Боловсролын талаарх таны бодол?

Хүн зогсонги, тайван, идэвхгүй  байдалд орохгүйн тулд уураг тархиа байнга идэвхжүүлж байх хэрэгтэй гэж боддог.  Үүний тулд л унших, хөгжих нь чухал. Боловсрол гэдэг өөрөө өргөн утгатай ойлголт. Эрдэм номын боловсрол, ухамсрын боловсрол, төлөвшил, сахилга бат, хариуцлагын боловсрол, хувь хүний суурь боловсрол гээд л дурдвал их зүйл бий.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?

Анх геологич мэргэжлийг сонгохдоо хувь тавилангаа л дагасан мэт санагддаг. Тухайн үед охидын сонгож болох олон мэргэжлийн сургууль байсан ч би энэ сонголтыг хийсэндээ үргэлж баярлаж, бахдаж явдаг.

-Залуучуудад хэлэх таны зөвлөгөө?

Эрсдэл хийдэг хүн л урагшилдаг. Хаширласаар байвал байрандаа л үлдэнэ. Тиймд хамгийн том өрсөлдөгч болох өөртэйгөө сайн тулалдах хэрэгтэй. Мөн хувийн сахилга бат, хариуцлагатай байхыг хичээгээрэй. Хамгийн чухал зүйл нь хийж байгаа ажилдаа дуртай, түүндээ чин сэтгэлээсээ ханддаг байвал амжилт өөрөө ирнэ.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

Эрдэнэт үйлдвэр 10 жилийн ойгоо тэмдэглэж дуусаад удаагүй тэр мөчид би энэ их айлын босгыг алхаж, охин нь болж явсан дурсамж минь сэтгэлд тодхон санагдаж байна. Монголын мянга мянган залуучуудын ажиллах дуртай, хүсээд ч орох боломж тэр бүр байдаггүй, энэ уул уурхайн салбарын их айлд би багтаж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаадаа өөрийгөө хамгийн азтайд тооцож, бахархдаг. Тэр тусмаа гарын 10 хуруунд багтахааргүй цөөхөн геологич эмэгтэйчүүдийн нэг нь гэдэгтээ хувь тавиландаа талархаж явдаг. Энэ хугацаанд ордын ашиглалтын хайгуул, гүйцээх хайгуулын ажлуудыг удирдан явуулж, нөөцийн тайланг бичилцэж, нөөц өсгөсөн хүндтэй гавьяатай геологичдын эгнээг бүрдүүлж яваа минь ажил мэргэжилдээ хайртай геологич хүний хамгийн сайхан зүйл гэж боддог доо. Эрдэнэт үйлдвэр энэ л эрчээрээ зогсолтгүй урагшлах, хөгжих итгэл дүүрэн үйлдвэр байх болно гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч үйлдвэр дагасан хот сүндэрлэсээр л байна.

 

 

Надад, танд ч амархан олдоо нь үгүй

Нар, саранд ч ижилдэн дасахад бэрх

Хүнд хүчир бүхнийг өөрийн итгэлээр дийлсэн

Хээр тайгын эрэлчин  Би хайгуулчин бүсгүй

 

Уяхан цагаан хуруу нь хатуужин борлож

Улаа бутарсан уруул нь хүрэнтэн хатсан ч

Гуалиг бүсгүй бие нь уран байгальдаа л зохицсон

Газар эхийн сурвалжлагч Би хайгуулчин бүсгүй

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %