П.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг

Эрдэнэт хот гүн нойрондоо умбаж байхад Ил уурхайн карьер өдөр мэт гэрэлтэй. Уулын эзэн экскаватор энд тэндгүй эргэлдэн, тэнхээт хүлгүүд эрдэнэс тээвэрлэн ар араасаа “уухилан” давхилдана. Ашиглалтын гоо зүйгээрээ дэлхийд тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн гүнд 28 жил экскаваторын машинчаар ажилласан, Хөдөлмөрийн аварга, Монгол Улсын Тэргүүний уурхайчин Пүрэвнямын Пүрэвдорж “Ил уурхайн гэрэл цацарсан карьер энэ ертөнцийн хамгийн сэтгэл татам газар” гэж хэлсэн нь учиртай...
Ийм эхлэлтэй хөрөг нийтлэлийг жил гарангийн өмнө бичиж байжээ. Ил уурхайн захиргаа руу утасдаад “Хамт олныхоо дунд нэр хүндтэй, хамгийн сайн ажилтныхаа нэрийг өгөөч, нэг сайхан хөрөг бичих гэсэн юм” гэж хэлээд уулзаж билээ. Үнэхээр шилдэг ажилтан болох нь “шинэ жил”-ээр батлагдаж, Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын машинч П.Пүрэвдорж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шилдгийн шилдэг ажилтнаар тодорсон юм. Ингээд түүнтэй ээлжээс буух үеэр нь дахин уулзаж ярилцлаа.

-Улсын баатар үйлдвэрийн бахархалт ажилтан танд баяр хүргэе!
-Баярлалаа. Эрдэнэт үйлд-вэрийнхээ 7000 гаруй уурхайчдын дундаас Шилдгийн шилдэг ажилтнаар тодорно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Хамт олондоо хамгийн их баярлаж байна. Ер нь нэг хүний амжилт гэж хаана ч байхгүй. Гар сэтгэл нийлсэн, сайхан хамт олныхоо хөдөлмөр зүтгэлийн үр шимийг би хүртсэн гэж боддог. 
-Шагнал гардуулах үеэр таныг түүхэн дээд амжилт тогтоосныг онцолж байсан. Ер нь 2023 оны ажлынхаа үзүүлэлтээс дурдвал..? 
-Өнгөрсөн онд Лебхерр Е994 ¹17 экскаватораар 2515 мянган м3 уулын цул ачиж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг 100 давсан хувиар биелүүлсэн. Бидний ажлыг экскаваторын цаг ашиглалтын коэффициент, хөдөлмөрийн бүтээмж, техникийн бэлэн байдал гээд олон үзүүлэлтээр дүгнэдэг л дээ. Тэр бүхнийг тоочвол энгийн уншигч ойлгохгүй байх. 130 тонны автосамосвал дээр Лебхерр төрлийн экскаватораар 12 цагийн ээлжийн үргэлжлэх хугацаанд 258 рейс буюу 12126 м3 уулын цул ачсан нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд дээд амжилт болсон юм билээ. Үнэндээ бахархаж, баярлаж байна. Мөн төвийн ордын 1385 метрийн түвшинд ашиглалтын талбай тэлэх, эцсийн хүрээнд тулгах, ус хуримтлуулах худаг ухах ажлыг гүйцэтгэсэн. Уул геологийн нөхцөл хүндэрсэн энэ үед төвийн ордоос ачигдах боломжгүй байсан 2.8 сая тонн орчим өндөр агуулгатай, чанарын шаардлагад нийцсэн сульфидын хүдрийг Баяжуулах үйлдвэрт нийлүүлж, энэ онд шинэ ажлын түвшин нээх бололцоог бий болгосныг минь үнэлсэн болов уу. 
-Экскаваторчны гол чадвар юу вэ?
-Белазыг өөрийн дохиогоор оруулж, хүдрээ бөмбийтөл тэгшхэн ачиж гаргачхаад, араас нь харах сайхан байдаг. Шороо асгарахгүй, зам цэвэрхэн. Экскаваторчны ур чадварыг өвлийн улирал шалгадаг шиг санагддаг. Хөлдүүстэй үед ажиллах амаргүй. Өндөр мөргөцгийг нурааж унагах, няцлах, дийлэхгүйг нь эвтэйхэн өргөж, тэгш хэмийг нь тааруулж ачих, нурж ирэх хүдрийг амжиж тосож авах зэрэгт мэргэжлийн өндөр ур чадвар, торгон мэдрэмж, тооцоолол, самбаачлах хурд хэрэгтэй. 
-Алдаа гаргавал том эрсдэл хүлээх нь тодорхой? 
-Ойлгомжтой. Анхаарал алдаж, дутуу хөдлөх л юм бол экскаватор, Белазын аль нэг нь эвдэрнэ. Хохирол төлбөр гарах, засахад цаг хугацаа алдах, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагаа доголдох, тэр хэрээр эдийн засагт хохирол учрах, хамт олны бүтээмж буурах олон сөрөг үр дагавартай. 
-Та ажиллах хугацаандаа алдаа гаргаж байсан уу? 
-Би Уул уурхайн салбарт 33 жил ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэртээ 28 дахь жилдээ хөдөлмөрөө зориулж явна. Жинхэнэ экскаваторчин хүн ямар байдгийг үзүүлчих юм сан гэсэн бодол, сэтгэлээр насаараа ажиллалаа. Мэргэжилдээ эзэн байхыг хичээж ирсэн. Тийм болохоор ажил мэргэжилдээ алдаа гаргаж байснаа санахгүй байна. 
-Шантармаар үе байсан уу? 
-Анх экскаватор хараад “Энэ ёстой бүтэхгүй ээ”.. л гэж бодсон. /сурв.инээв/ Тэгээд явцын дунд сурч, дасаад мэргэжилдээ дурласан даа. Ер нь дадлага хийж байхдаа шантраад, “замаасаа буцсан” хүн олон байдаг. Ямар багш дээр ирснээс ихэнхдээ шалтгаална. Анх юугаа ч мэдэхгүй ирж байгаа залууст зарим нь хэтэрхий хатуурхаж, ажиллах аргыг нь зааж өгөхгүй хэрнээ загнаж, зандраад байхаар халширдаг шиг байгаа юм. Шинэ хүнийг сайхан хүлээж аваад, зааж зөвлөөд сургадаг, өгөөжтэй, үлгэртэй хүмүүс манайд олон бий. 
-Багийн амжилтын түүчээлэгч, манлайлагч байхад юу чухал вэ? 
-Хариуцлага. Үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргын нэр хүндтэй хамт хариуцлагатай, хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллах үүрэг надад ирж байсан. Тэргүүний уурхайчин болоод шагналдаа таарсан ажилтан байхын төлөө хичээсэн. Одоо Эрдэнэт үйлдвэрийнхээ Шилдгийн шилдэг ажилтан боллоо. Нэрийг нь сэвтээхгүйн төлөө эрүүл байж, аюулгүй, ур чадвартай, төлөвлөгөө нормоо давуулахын төлөө зорьж ажиллана даа. Ер нь хүн үлгэр дуурайлал авдаг хүнтэй байх бас их чухал. Нагац ах, экскаваторын жолооч Сумъяагийнхаа “Эрүүл байгаарай, эвсэг байгаарай” гэх захиасыг байнга санаж явна. Ил уурхайн домгуудын нэг, Монгол Улсын гавьяат уурхайчин Т.Батсайхан ахаасаа үргэлж үлгэр дуурайлал авдаг. 
-Олон жил ажилласан хүн болгон “домог” болж чадахгүй. Ажил, амьдралын явцад харахад ямар хүмүүс домог болон мөнхрөөд байна? 
-Гавьяат Т.Батсайхан ахыг жишээ болгон харж болно доо. Тун ховор хүн санагддаг. Уур уцааргүй, уужуу тайван, хамт ажиллахад урамтай, ажил урагштай, нэг тийм зөв дулаахан хүн. Ажил тарахад усанд орчхоод, сайхан амраарай гэнэ. Өглөө нь сайхан амарсан уу, юу хийв, эхнэр, хүүхдүүд нь сайн уу гээд л элгэмсэнэ. Ур чадвартайгаас гадна сэтгэлтэй. 
-Та “домог” болон хүндлэгдэж үлдэх болов уу? 
-Цаг хугацаа харуулна даа. Зууны манлай, Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрээрээ бид бахархахгүй байхын аргагүй. Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг. Хаана ч очоод, Эрдэнэт үйлдвэрт ажилладаг гэж хэлэхэд шууд чансаа өндөр уурхайчин гэх нэр хүнд дагадаг. Үүнийг л бид бодож явах учиртай. 
-Цаг зав гаргасан ярилцсанд баярлалаа.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ
Р.БУЯН-ОЛДОХ: Бид үйлдвэрлэлийн бүх мэдээллийг хэрэглэгчдэд найдвартай хүргэж ажилладаг
С.ЭРДЭНЭТУЯА: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1777,8 га газарт техникийн нөхөн сэргээлт хийгээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %