Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн босгон дээр Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзаж, өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалт, техник технологийн бодлого, эрдэс баялгийн нөөц, ирээдүйн талаар ярилцлаа. 
-Эрдэнэт үйлдвэрт бүтээн байгуулалтын олон ажил өрнөж, эхнээсээ ашиглалтад ороод амжилттай ажиллаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 
-Үйлдвэрийн маань 45 жилийн ой энэ онд тохиож байна. Ойгоо угтаж бүтээн байгуулалтын олон ажил төлөвлөсөн. Зарим хэсэг нь ашиглалтад орсон. Нэг хэсэг нь ид хийгдэж байна. Ондоо багтаж ашиглалтад орох ажлууд ч бий. Тухайлбал, Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам, Хам баяжуулалтын тавдугаар секц, Цэвэр ус хангамжийн гуравдугаар шугам ашиглалтад ороод, үйлдвэрт үр өгөөжөө өгөөд явж байна. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих, Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил үргэлжилж байна. Үүнээс гадна Үйлдвэрлэл, технологийн паркийг барьж байгуулах, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Одоогоор төмөр зам, авто замын ажил явагдаж байна. Цахилгаан хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж байгаа. Ариутгал татуурга, цэвэр, бохир ус, дулааны шугамын ажил сонгон шалгаруулалтын шатанд явна, гэх мэтчилэн Эрдэнэт үйлдвэрт ажил буцалж байна даа.
-Эрдэс баялгийн нөөц өсгөх чиглэлд дорвитой ямар ажил хийгдэж байна? 
-Уурхайнхаа нөхцөл байдлыг сайжруулах, хүдрийн нөөц баялгаа нэмэгдүүлэх чиглэлд дорвитой хэд хэдэн ажил хийгдэж байгаагийн нэг нь Оюутын ордын нарийвчилсан хайгуул. Бид энэ ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн. Үндсэндээ 16500 гаруй тууш метр өрөмдлөг хийгээд, үр дүнг нь лабораторид шинжлүүлээд явж байна. Боломжтой, нааштай өгөгдлүүд ажиглагдаж байгаа. Энэ ажил дуусахаар Оюутын орд газрыг ашиглах боломж нээгдэнэ. Товчхон хэлэхэд, хүдрийн нөөц нэмэгдэнэ, Эрдэнэт үйлдвэрийн насжилт уртасна. 
-Хаягдлын аж ахуйг шинээр барьж байгуулах ажил ямар шатанд яваа вэ? 
-Үйлдвэртэйгээ эн чацуу Хаягдлын аж ахуй маань 45 жил ажиллаад, төгсгөлийн шат руугаа орж байна. Хаягдлын аж ахуйн түвшин 1305-д хүрчихсэн яваа. 1320 дээр дуусах ёстой. Энэ хүртэл ажиллуулаад, Хаягдлын аж ахуйгаа хаагаад, шинээр барина. Бүхэл бүтэн нэгэн шинэ үе эхэлнэ гэж ойлгож болно. Одоогоор шинэ Хаягдлын аж ахуй барьж байгуулах ажлын ТЭЗҮ хийгдэж байна. Олон улсын тендер зарлаад, энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан, нэр хүндтэй компаниуд оролцоод явж байна. Түүнээс гадна хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ТЭЗҮ батлагдсан. Бид эргэлтийн усаа хамгийн богино зайгаар эргүүлэн ашиглаж үйлдвэрлэлийн өөрийн өртгийг бууруулах шийдэл гаргаж байгаа. Мөн байгаль экологид сөрөг нөлөө үзүүлдэг, нийгмийн бухимдлыг төрүүлдэг цагаан тоосны асуудлыг нэг мөр шийдвэрлэх хоёр том зорилго дэвшүүлж байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд тэмдэглэх том ажил болно. 
-Хаягдал өтгөрүүлэх технологийн шийдлийг Эрдэнэтчүүд баяртай хүлээж байгаа. Энэ хэзээ биеллээ олох вэ? 
-Нарийвчилсан зураг төслийн ажлууд хийгдэж байна. Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуй дээрээ шууд хэрэгжүүлнэ. Их хэмжээний зардал шаардсан ажил. Судалгаа шинжилгээ, зураг төсөл, бүтээн байгуулалт гээд 10 жилийн хөдөлмөр шаардсан ажил төлөвлөөд явахад гардаг нэг хүндрэл нь газрын асуудал. Стратегийн ач холбогдолтой үйлдвэрийнхээ асуудлыг шийдэж өгөхгүй хэдэн жилээр уядаг. Орхон аймгийн удирдлагуудад хүсэлт тавьсан. ИТХ-аар авч хэлэлцээд, шийдвэр гарна гэж найдаж байна. Шийдвэрлэсний дараа хөрсний, гүний судалгаа, газрын ан цавын судалгаа, хүдэргүйжүүлэлтийн судалгаа, археологийн болон палеонтологийн гээд маш олон судалгаа шинжилгээний ажил хийгддэг. Байшин барихтай адилгүй шүү дээ. 


 

-Баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэлтийн шугамд шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Ямар нөхцөл шаардлага үүссэн бэ? 
-Үйлдвэр анх ашиглалтад ороход л ажиллаж эхэлсэн хүдэр бэлтгэлтийн нэгдүгээр шугам буюу гурван шатлалаар буталж, нунтаглалтад хүдрийг дамжуулдаг технологийн схемийг өөрчилнө. Учир нь уурхай гүнзгийрч, хүдрийн хатуулаг огцом нэмэгдэж байна. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн цагийн ачаалал буурч, бүтээгдэхүүн үйлдвэрлэх өөрийн өртөгт шууд нөлөөлж байгаа. Тиймээс бид техникийн болоод технологийн шинэчлэлийг ирээдүйд учрах зардал өртгийг бууруулах, бага зардлаар их бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлж байна. Шийдэл бол гарсан. Хүдэр бэлтгэлтийн нэгдүгээр шугамыг өөрчилнө. Ингэснээр бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийн хэмжээ 10 мм-ээс доош буух юм. Одоо бол 14,5 мм байгаа. Бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийн хэмжээг бууруулж чадсанаар төв корпусын тээрмийн ачааллыг 20-40 тонн/цагаар нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх өөрийн өртөг буурна. Бид ирээдүйд олборлох хүдрийнхээ шинж чанар, хатуулаг, агуулга, баяжигдах чанар, исэлдэлт гээд бүх өгөгдлийг урьдчилан судалж байна. Мөн шинээр илрүүлсэн хүдрийн нөөцийн шинж чанарт судалгаа хийсэн. Энэ чиглэлээр би өөрөө судалгааны ажил хийж байгаа. Яаж баяжуулах юм, ямар технологиор цаашид ажиллах юм, техникийн шийдлүүд нь ямар байх юм. Геологийн бүх өгөгдлийг үндэслэн техник, технологийн шийдэл гаргана. Ингэснээр үйлдвэр маань тогтвортой, бүтээмжтэй ажиллах суурь нөхцөлүүд нь бүрдэх юм. 
-Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах дэд бүтцийг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр шийдэж байна. Харин Засгийн газраас ямар дэмжлэг байна вэ? 
-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдсан. Эрх зүйн орчин бүрдсэнээр холбогдох тогтоол, шийдвэрүүд гарч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ паркийн дэд бүтцийг бүрэн барьж байгуулж байна. Мөн зэсийн баяжмал, исэлдсэн хүдрээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн цэвэр зэс үйлдвэрлэх, баяжмалд агуулагдаж байгаа бусад металлыг ялган, бүтээгдэхүүн болгохыг зорьж байгаа. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль жижиг дунд үйлдвэр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд дэмтэй хууль болсон. Улсын хэмжээнд жишиг болохуйц Үйлдвэрлэл, технологийн паркийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах нь өөрөө хөрөнгө оруулалт юм. Бид өргөн утгаар нь бодож, үүнийг хийж байна. Паркийн нэгжээр ажиллах жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг төр засаг бодлогын түвшинд дэмжиж, олон хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа. Мөн татварын тодорхой нөхцөлүүд бий. Эрдэнэт үйлдвэрийн хувьд эцсийн бүтээгдэхүүн, паркийн нэгжээр ажиллах үйлдвэрийн хувьд түүхий эд нь болох катодын зэсэд гүн боловсруулалт хийж нэмүү өртөг шингээсэн эд анги, зэс утас, зэсээр хийсэн бүтээгдэхүүн, зэс ялтас, нунтаг гээд үйлдвэрлэж болох бүхнийг дэмжинэ. Нэг тонн зэсийн үнийг 10 дахин өсгөх боломж бий. Ийм алсын хараатай, Дэлхийн жишиг, Монголын бахархалт үйлдвэр байхын төлөө уурхайчин хамт олон хичээн ажиллаж байна. 
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %