Өөрийгөө урлаж чадсан залуус #4

Фитнессээр тууштай хичээллэж, өөрийгөө бүтээж яваа олон залуус Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Өөрийгөө бүтээхээс илүү тамирчны хэмжээнд хичээллэж, улсын болон дэлхийн тавцанд амжилт гаргасан нь ч бий. Аль нь ч байсан тэд өөрийгөө ялж чадсан “аваргууд”. Уул уурхайн хүнд үйлдвэрийн ажлын ачааллыг эн тэнцүү үүрчхээд, амьдралын зөв хэв маягаараа үеийн залуусаа үлгэрлэж яваа тэдний заримтай уулзаж ижил дөрвөн асуултаар хариулт авсан юм. 

  • Фитнессээр хэдэн жил хичээллэсэн бэ?
  • Анх яагаад энэ спортыг сонгон хичээллэх болов?
  • Фитнесс танд юу өгсөн бэ? /төлөвшил, хэв маяг, өөрчлөлт/
  • Амжилт..?

М.ДОРЖ: Бие болон сэтгэлийн хүчтэй болохыг зорьсон
/Ган бөөрөнцгийн цехийн технологич инженер/

     -2010 оны 11-р сард “OCEAN” фитнесс клубт Б.Насанбат багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. 2010-2013 он хүртэл нийтийн биеийн тамир “фитнесс”-ээр хичээллэж байгаад 2013 оноос Хүчний 3 төрөлт “Пауэрлифтинг”-ийн тамирчин болсон. 

     -Тухайн үед 10 дугаар ангийн хүүхэд байсан л даа. Аавтайгаа фитнесс клубт хичээллэж эхлэхийн өмнө гар дээр 10 суниаж, турник дээр нэг суниаж чаддаггүй хүүхэд байсан санагддаг юм. Аав минь миний энэ байдлыг анзаараад хамт фитнессээр хичээллэхээр шийдсэн гэдгийг хожим ойлгосон. Есөн жилийн өмнө аав минь бурхан болохдоо надад хэлсэн сүүлийн үг нь “Миний хүү “Монгол хүчтэн” реалити шоуны ялагч Т.Эрдэнэхүү шиг бие бялдартай залуу болоорой” гэсэн. Бид Т.Эрдэнэхүү ахын хөрөг нэвтрүүлгийг хамтдаа үзэж байсан юм. Энэ үг миний амьдралд ихээр нөлөөлсөн. Бурхан болсон аавынхаа газар дээр таван жилийн дараа очихдоо бие болон сэтгэлийн хүчтэй нэгэн болох ёстой гэдэг зорилго тавьж, цаашид улам шамдан хичээллэсэн дээ. 

     -Тууштай зан, тэсвэр тэвчээр, сахилга бат суулгасан. Хичээвэл болдгийг, хүн зоривол хүрдгийг, элдэв сөрөг зүйлээс хол байхыг, аливаа зүйлд ач холбогдол өгөхийн үнэ цэнийг мэдрүүлсэн. 

     -AWPC холбоонд: 2016 онд ОХУ-д зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Залуучуудын -125 кг жингийн ангилалд 4 алт, үнэмлэхүй аваргын цом хүртсэн. Хувцас хэрэглэлтэй хэвтээ шахалтын тэмцээнд 217,5 кг өргөж AWPC холбооны дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. 2014 онд ОХУ-д зохион байгуулагдсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Өсвөрийн -110 кг жингийн ангилалд 4 алт, үнэмлэхүй аваргын цом хүртсэн. Тэр жил УАШТ-нд өсвөрийн +67,5 кг жингийн ангилалд 3 алтан медаль хүртсэн. 2017 оны УАШТ-нд Залуучуудын +90 кг жингийн ангилалд 1 алт, 3 мөнгө, Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Залуучуудын +75 кг жингийн ангилалд оролцож 4 алтан медаль хүртэж Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан. 
Голлох IPF холбоонд: 2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан классик Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Залуучуудын -120 кг жингийн ангилалд 1 алт, 3 хүрэл, 2017 онд Индонез улсад зохион байгуулагдсан Хувцас хэрэглэлтэй Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Залуучуудын -120 кг жингийн ангилалд 2 алт, 2 мөнгө медаль хүртсэн. Хувцас хэрэглэлтэй хэвтээ шахалтын тэмцээнд 231,5 кг өргөж IPF холбооны азийн рекордыг шинэчлэн тогтоосон. 2013 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Өсвөрийн -105 кг жингийн ангилалд алтан медаль хүртсэн. 2013, 2015, 2016, 2017, 2018 онд зохион байгуулагдсан УАШТ-нд Залуучуудын +93 кг жингийн ангилалд оролцож 5 удаа нийлбэрийн улсын аварга,  15 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. 2017 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 120 кг-ийн жингийн ангилалд оролцож 1 мөнгө, 3 хүрэл, Бүсийн аварга, Орхон аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Насанд хүрэгчид, Залуучуудын ангилалд оролцож 20 алт, 10 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн. Спортын дэд мастер цолтой.

М.Одгэрэл

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %