Өөрийгөө урлаж чадсан залуус #3

     Фитнессээр тууштай хичээллэж, өөрийгөө бүтээж яваа олон залуус Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Өөрийгөө бүтээхээс илүү тамирчны хэмжээнд хичээллэж, улсын болон дэлхийн тавцанд амжилт гаргасан нь ч бий. Аль нь ч байсан тэд өөрийгөө ялж чадсан “аваргууд”. Уул уурхайн хүнд үйлдвэрийн ажлын ачааллыг эн тэнцүү үүрчхээд, амьдралын зөв хэв маягаараа үеийн залуусаа үлгэрлэж яваа тэдний заримтай уулзаж ижил дөрвөн асуултаар хариулт авсан юм.

  • Фитнессээр хэдэн жил хичээллэсэн бэ?
  • Анх яагаад энэ спортыг сонгон хичээллэх болов?
  • Фитнесс танд юу өгсөн бэ? /төлөвшил, хэв маяг, өөрчлөлт/
  • Амжилт..?

О.СУВД-ЭРДЭНЭ: Аливаад хариуцлагатай хандаж сурсан

/Тээвэр, ложистикийн төвийн ачаа вагон хүлээлцэгч/

     -Миний хувьд энэ спортод хөл тавиад удаагүй. Ойролцоогоор нэг жил орчим л болж байна. Холын зайн гүйлт болон дугуйн спортоор түлхүү хичээллэдэг байсан. Ер нь урлаг, спортыг хослуулах дуртай. Өөрийгөө олон талаас нь хөгжүүлж сорих дуртай гэх үү дээ.

     -2018 онд Орхон аймгийн Бодибилдинг фитнeссийн тэмцээн санаандгүй байдлаар үзээд  сонирхож эхэлсэн. Маш их догдолж, шимтэн үзсэнээ одоо ч санаж байна. Надад тамирчин болох нууцхан хүсэл байсан болохоор өөртөө шаардлага тавьж, биeэ болон оюун санаагаа зэрэг удирдах чадварт суралцахын тулд энэ спортыг сонгож хичээллэсэн.

     -Фитнeсс надад бүх зүйлд хариуцлагатай хандахыг сургасан. Өглөөнөөс үдэш хүртэл ажиллаж амьдрах бүх цагаа тэнцвэртэй, зөв ашиглах, сахилга баттай, эрч хүчтэй байх ямар чухлыг ойлгосон. Өөдрөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээр өөрөө ч үргэлж өөдрөг байдаг. Эрдэнэт үйлдвэр маань хамгийн үнэт баялаг нь ажилтан гээд байхад бид эрүүл мэнддээ анхаарч хариуцлагатай байх хэрэгтэй. Гэр бүлийнхээ өмнө ч тэр.

     -Гүйлтийн төрөл, урлагаар авсан шагнал, медаль олон бий. Харин фитнессийн хувьд өөрийгөө ялахыг хичээж, түүнийхээ төлөө тууштай зүтгэж яваа маань л амжилт юм даа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %