Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг

     Бид энэ удаа Засвар, механикийн заводын Урлан бүтээх хэсгийн Уран дархан Лодонгийн Авьяандүрийг урьж ярилцлаа. Тэр Дүрслэх урлагийн коллежийг Уран зураач, Соёл урлагийн их сургуулийг Уран дархан мэргэжлээр дүүргэсэн. Удам дамжсан уран гартан аж. Түүний өвөө Монголын орчин цагийн Дүрслэх урлагийн ноён оргилуудын нэг “Ажлын дараа” хэмээх алдарт бүтээлээрээ олноо танигдсан Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Гэлэгийн Одон. Аав нь Чех Улсад чимэглэлийн уран зураач мэргэжлээр дээд сургууль дүүргэсэн уран бүтээлч байж. Эрдэнэтийнхний “нүүр тахлах” гоёхон бэлэг дурсгал, металл эдлэлийг уран дархан Л.Авьяандүр, түүний нөхөд урладаг. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Та Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа хэрхэн холбов?

-Их сургуулиа дүүргээд л 2002 онд Эрдэнэт үйлдвэрт ирж, ЗМЗ-дад уран дархнаар ажлын гараагаа эхэлсэн. Өдгөө 21 дэх жилдээ ажиллаж байна.

-Урлан бүтээх хэсэгт үү?

-Тухайн үед Заводын бэлэг дурсгал, гоёл урлалын тасаг нэртэйгээр АБК-ийн нэг давхарт 105 тоотод байлаа. Намайг ажилд ороход Володя гэж орос байсан. Бид хоёулхнаа нэлээн хэдэн жил ажилласан. 

-Таныг энд орсноор танайхаас гарах бүтээгдэхүүний нэр төрөл нэлээд нэмэгдсэн гэх юм билээ? Таны анхны бүтээл юу байв?

-Оюутан байхдаа эскизээ өөрөө гаргаад, дан сийлбэртэй жийжүү дөрөө хийсэн юм. 2-оос 3 сар л нухсан даа. Багш, оюутнууд их л таалж билээ. Тэгээд сургуульдаа үлдээсэн. Ажилд ороод удаагүй байтал манай завод монгол гэртэй болно гээд надад яндан, зуух хийх даалгавар өглөө. Зуухыг тоноглож, янданг луу бүтэн ороож, гуулиар хөөмөлдөж хийсэн юм. Энэ нь хүмүүсийн сэтгэлд ихэд нийцсэн. Мөн 2005 онд “Найрамдлын өндөрлөг” дэх одон медалийг хийсэн. Одоо ч харах бүртээ сайхан санагддаг юм. Зоос гоёлын үйлдвэр домбо хийж эхлэхэд нь сонин дээрээс зургийг нь харж, санаа аваад, загвар эскизийг нь өөрөө гаргаад хийж байлаа. Түүнээс хойш манайх домбыг тасралтгүй хийж байна. Үүнийг дагаад захиалагчийн хүсэлтээр том, жижиг домбо, айргийн сөн, аяга, таваг, саахуу, айргийн халбага гээд л өнгөт металлаар хийж болох ахуйн хэрэглээний олон зүйл хийж байгаа. Энэ бүхэн эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. 

-Танайхны урласан бэлэг дурсгал, ахуйн уламжлалт эдлэл зэрэг нь бусдаас өөр, цаанаа л чанарлаг харагддаг. Энэ тухайд?

-Бидний бүтээл ихэнхдээ хамтынх байдаг. Загвар эскизийг нь нэг хүн, би л гэхэд гагнуурыг голдуу хийнэ, өнгөлгөөчин тусдаа бий. Батлагдсан төлөвлөгөө, захиалагчдын хүсэлтээр, санаа, зураг, загвараар урладаг. Манай тоног төхөөрөмж ч сайжирч байна. Бид зөвхөн гараар бус олон тоогоор үйлдвэрлэх зүйлийг дамжлагаар хийдэг. Гэхдээ л бүтээлийн 60-70 хувийг гар аргаар хийдэг. Ажилчдын ур дүй, сэтгэл зүтгэл, ажлын зөв хуваарилалт, сайн тоног төхөөрөмж нийлж л чанартай бүтээгдэхүүн гардаг. Бид бүтээгдэхүүн бүртээ Эрдэнэт үйлдвэрийнхээ бахархалт түүх, өнгө төрхийг үндэсний уламжлалт болон орчин үеийн хэв шинжтэй хослуулан шингээж өгөхийг зорьдог. 

-Захиалагч төрөл бүрийн л бэлэг дурсгал захиалдаг байх. Үүнээс сонирхолтой, ганган хийцтэй ямар бүтээл байв?

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд ОХУ-д айлчлах үеэр Оросын төрийн тэргүүнд гардуулах хоёр улсын Төрийн сүлд бүхий бэлэг дурсгалын зүйлийг бид хийж байлаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаас нэрт хөгжмийн зохиолчид зориулан “төгөлдөр хуур” бүтээлгэсэн. Эдгээрийг зэс гууль хослуулан, чулуун суурьтайгаар хийсэн нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн шинэлэг бүтээл болсон. Голдоо чулуун шигтгээтэй, 12 жил бүхий хуанли, Эрдэнэт үйлдвэрийн “Инноватор” цом гээд л сонирхолтой бүтээл олон бий. 

-Бүтээлүүдээ хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Миний тухайд хийж бүтээсэн зүйлээсээ урам зориг, урагшлах хүч авдаг даа. Захиалагчийн хүсэлд яв цав нийцсэн байхыг харах үнэхээр сайхан. 

-Та аливаа бүтээл хийхдээ юунд илүү анхаардаг вэ?

-Уран чамин хийц, эдэлгээ даах чанартай зүйл хийхийг чухалчилдаг. Энэний төлөө ухаанаа уралдуулдаг юм. 

-Та бол удам дамжсан авьяастай хүн. Уран дарх хийхэд авьяас чухал биз?

-Авьяас мэдээж чухал. Гэхдээ хамгийн чухал нь хөдөлмөр, бас тухайн ажлыг хийх сонирхол. Өөрөө сонирхдог болоод түүнийхээ төлөө цуцахгүй хөдөлмөрлөж, бүтээлдээ сэтгэлээ шингээвэл уран дархан болох боломжтой. 

-Та цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна?

-Толгойд янз бүрийн юм хийх санаа эргэлддэг. Гэлээ ч бид захиалга, төлөвлөгөөтэй болохоор, санаан зоргоороо бүтээл туурвих боломж хомсхон ч, оногдсон ажлаа чанартай сайн хийхийг л зорьж байна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
5
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %