Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой

     Хэдэн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид ажлын газрын болон цалингийн тодорхойлолт авах гэж Ерөнхий захиргааны II байранд, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өрөөний үүдэнд дараалал үүсдэг байлаа. Одоо бол киоск машинд ажлын үнэмлэхээ уншуулаад, өөрт хамаатай мэдээллээ үзэхийн зэрэгцээ шаардлагатай тодорхойлолтоо хэвлэн авах боломжтой болсон. Энэ шийдлийг санаачлан, гардан хэрэгжүүлсэн хүн нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шилдэг ажилтан Дэлгэрсайханы Идэрбаяр юм. Тухайн үед тэр шилдэг ажилтан биш, шинэ ажилтан байсан. Харин хийж бүтээх чин хүсэл тэмүүллийн замын эхэнд явсан гэж хэлж болно. Д.Идэрбаяр зөвхөн 2022 онд гэхэд хүний нөөцийн мэдээллийн системийн шинэчлэлийн хүрээнд олон сайжруулалт хийжээ. Тухайлбал, Чадамжийн стандартын файлын сан үүсгэх модулийг программчилж, 1546 стандартыг цахимд бүртгэсэн, Хөдөлмөрийн гэрээний загварыг программд шинэчлэн оруулж, шаардлагатай өөрчлөлтүүд хийснээс гадна сул орон тооны захиалгын хуудсыг цахимжуулсан, Эрэлт, нийлүүлэлтийн төлөвлөгөөг программд оруулсан, Бүрдүүлэлтийн нэгжийн өртгийг тооцох модуль хийсэн, Ээлжийн амралтын бодолтыг шинэ хууль мөрдөх журмын дагуу өөрчилсөн, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу Төрийн мэдээллийн ХУР системээс мэдээлэл солилцох модулийг шинэчилсэн гээд түүний хийж хэрэгжүүлсэн бүхнийг дурдвал нэлээд зай эзлэх. Тэрээр үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн мэдээллийн технологийн 3, 4-р курсийн оюутнуудад мэргэжлийн хичээл ордог. Ийм нэгэн завгүй залуутай цөөн хором ярилцлаа. 

-Өөрөө аль нутгийн хүн бэ? 

-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. Наймдугаар ангид байхдаа Эрдэнэтэд шилжиж ирээд, одоо 20 гаруй жил амьдарч байна даа. Тухайн үед баруун аймгуудын нүүдэл наашаа их байсан. Аав, ээж маань хэдийгээр малчин хүмүүс байсан ч хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохоор зорьж хот бараадсан сонголт нь Эрдэнэт байсан. Үнэхээр зөв сонголт байжээ гэж одоо боддог шүү. 

-Сурагч байхдаа ямархуу хүүхэд байв? 

-Математикт дуртай хүүхэд байсан. Завханд тав, зургадугаар ангид байхдаа аймгийн математикийн олимпиадад оролцоод түрүүлж байлаа. Ирээдүйд математик чиглэлийн мэргэжил эзэмшинэ гэж эрт шийдсэн байж билээ. Харин Эрдэнэтэд ирээд компьютерт илүү сонирхолтой болж, бүр эргэлт буцалтгүй “нөхөрлөсөн” гэх үү дээ. Тэгээд Улаанбаатар Их сургуульд математик, программ хангамжийн инженер мэргэжлээр сурч төгссөн. 

-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ? 

-Төрийн байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн. Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст программист, Засаг даргын тамгын газарт Мэдээллийн технологийн тасгийн даргаар ажиллаж байлаа. Сүүлд нэршил нь өөрчлөгдөөд программ хангамж, мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн болсон. 

-Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон түүхээ хуваалцаач? 

-2017 онд сонгон шалгаруулалтаар ажилд орсон. Тэр үед орос мэргэжилтнүүд олноороо нутаг буцаж байсан юм. Өрсөлдөгчид олон байсан болохоор сонгон шалгаруулалтад их айдастай орсон. Бараг 70 гаруй хүнтэй өрсөлдсөн санагдаж байна. Эхний шатанд программ хангамж боловсруулах даалгавар өгсөн. Тэр шатыг давсны дараа ажилд орчих болов уу гэсэн итгэл төрж, шалгаруулалт таалагдаж эхэлсэн. Үнэхээр мэргэжил, мэдлэгтээ сайн хүн авъя гэж зорьж байгаа нь харагдсан. Бидний дундаас дөрвөн хүнийг сонгон шалгаруулалтаар ажилд авсан юм. 

-Ажлаа юунаас эхэлсэн бэ? 

-Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цехэд ажилд ороод 10 гаруй төрлийн программ хангамж хариуцан ажилладаг байлаа. Энэ дундаас томхон нь хүний нөөцийн программ, мөн ХАБ-ын, Засвар, механикийн заводын программ байсан. Захиалгын нэгдсэн системийн шинэчлэлийн том төсөл дээр Ч.Батзориг, Б.Ууганбаяр, Ц.Батмөнх нарын залуустай шууд баг болж, ачаалал нэлээн өндөр ажилласан. Тэр ондоо амжилттай нэвтрүүлээд, захиалга бүртгэлийг шинэ системээр авсан. Одоо хэр нь амжилттай ажиллаж байна. ХМТАЦ-д байхдаа Засвар механикийн заводод байгаа киоскыг ашиглаад ажлын газрын тодорхойлолт хэвлэж гаргадаг болгоё гэсэн санаачилга гаргаад хэрэгжүүлж байлаа. Гагнуурчид маань принтер таарах хэмжээтэй болгон янзалж өгсөн. Удалгүй цалингийн тодорхойлолт авах боломжийг нэмж бүрдүүлэхэд олон хүний ажлыг хөнгөвчиллөө гэсэн талархал магтаал их сонсож урамшиж билээ. Эрдэнэт үйлдвэрт ийм киоск шаардлагатай гээд захиалга өгөөд дараа жил нь хоёр киоск ирсэн. Тэрнийхээ программыг шинэчилж, илүү олон үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн. Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод, миний хийсэн хоёр дахь том ажил энэ. 

-Хүний нөөц, захиргааны хэлтэс рүү шилжих ямар шалтгаан нөхцөл үүссэн бэ? 

-Би ХМТАЦ-д хүний нөөцийн программ хангамжийг хариуцдаг инженер байсан юм. Цаг үеэ дагаад хүний нөөцийн программыг хөгжүүлэх шаардлага гарсан учраас 2019 онд Хүний нөөц, захиргааны хэлтэс рүү шилжсэн. Асуудалтай газар шийдэл үргэлж байдаг. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтны анкет маш товч, цөөхөн хэдэн талбартай байсан. Үүнийг төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбоотой шинэчлэн боловсруулах, нэгдсэн мэдээллийн дата үүсгэх хэрэгцээ шаардлага үүссэн. Ингээд 11 талбар бүхий найман хуудас, ялгаатай мэдээлэл бүртгэх анкет гарсан юм. 2019 онд хүний нөөцийн программыг анкетын дагуу шинэчилж бүрэн дууссан. Мөн Хөдөлмөрийн гэрээний шинэчлэлт энэ үетэй давхацсан. Ажилтнуудын мэдээллийг цогц болгосны дараа тэндээс олон төрлийн тайлан мэдээлэл гарах боломжтой болсон. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийн хэчнээн ажилтан аль багт амьдардаг, хэдэн ажилтан гэр бүлээрээ ажиллаж байна гэх мэтчилэн дор хаяж 20 гаруй төрлийн мэдээлэл гаргах боломжтой. Ингэснээр ажилчдаа илүү танин мэдэж, ажиллах хүчний ямар нөөцтэй байна, тэдэнд ямар хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлох боломж бүрдсэн. Үүний дараа олон ажлыг багийн хүчээр хийлээ. Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжээд хамтран хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой байдаг. 

-Одоо юунд илүү төвлөрч байна? 

-Сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулах төсөл хэрэгжиж байгаа. Одоогоор энэ ажилд илүү анхаарал хандуулж байна. Сонгон шалгаруулалтын нээлттэй системийг бий болгосноор хүмүүс Эрдэнэт үйлдвэрт итгэх итгэл, сонгон шалгаруулалтаар ажилд орох эрмэлзэл нэмэгдэхийн зэрэгцээ сайн мэргэжилтэн ажилд авах өргөн боломж нээгдэнэ. 

-Өөрийн тань ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ? 

-Алдаагүй, зөв хийхийг хичээдэг. 7000 хүн ашиглаж байгаа программ алдаагүй, хүмүүст чирэгдэл учруулахааргүй байх хэрэгтэй. Программ хангамжууд маш хурдацтай хөгжиж байна. Түүнээс бид хоцрох ёсгүй. 

-Өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гаргаж чадаж байна уу? 

-Хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхийг ажил маань шаарддаг. Азийн найман оронд хүлээн зөвшөөрөгддөг олон улсын хоёр түвшний шалгалтад ороод тэнцсэн. Энэ нь мэргэшсэн нягтлан бодогч гэдэг шиг чансаа илтгэх, олон улсын түвшинд хаахна явна гэдгээ үнэлэх боломжийг олгодог ач холбогдолтой шалгалт. Мэргэжлийн чиглэлийн сургалтуудад байнга хамрагддаг. Өнгөрсөн жил гэхэд үүлэн технологиор суралцсан. 

-Юунаас сэргэлт авдаг вэ? 

-Спортоор хичээллэх дуртай. Найзуудтайгаа дугуй унах, усанд сэлэх, шатар тоглох, гэр бүлээрээ агаарт аялах нь сэргэлт болдог. 
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %